Нэвтрэн орох   /   Шинэ хэрэглэгч   /   Тусламж   /   GEO's introduction in English
Таны санал

Зарим металлын үнэ ханш

 New York Metal Exchange 

Aлтны өнөөдрийн ханш

 

 

 

 

 

[Most Recent Quotes from www.kitco.com] 

Мөнгөний өнөөдрийн ханш

 

Зочид
ЭРДЭС ЧУЛУУЛАГ ном худалдаанд гарлаа
Өнөөдөр манай улсад геологийн бизнес маш эрчимтэй өсөн тэлж байна. Үүнийгээ дагаад геологийн шинжлэх ухааныг танин мэдэх хүсэл эрмэлзэлтэй оюутан залуус болон сонирхогчид өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа билээ. Улсын хэмжээнд геологи, уул уурхайн мэргэшсэн боловсон хүчин бэлтгэдэг хоёр сургууль байгаа нь өнөөдрийн байдлаар хангалттай мэт. Гэсэн хэдий боловч сурагч оюутнууд, мэргэжлийнхэн болон сонирхогч нарт ашиглах ном сурах бичиг, тайлбар номууд маш хомс байдаг. Уг мэдээллийн сангийн хомс байдлыг арилгахад нэмэр болох үүднээс “Эрдэс Чулуулаг“ номыг МУИС-ийн Геологийн сургуулийн Геологийн Шинжлэх Ухааны Доктор Профессор Ж. Бямбатай болон Геологийн чиглэлийн хамгийн анхны цахим хуудас Geos.mn –тэй хамтран бүтээлээ.
дэлгэрэнгүй...
Уулс хэрхэн үүсдэг вэ?
Дэлхий дээрхи хамгийн гайхамшигтай уулсын систем бол Гималай, Альф, Роки Маунтэн, Анд зэрэг юм. Гэвч хэрхэн эдгээр уулс хэрхэн бий болдог вэ? Энэхүү үзүүлэнгээр уулс үүсэн бий болох системийн талаар харуулав. Та бүхэн татаж авах боломжтой. »»»
 
Чулуун нурлага
15 метрийн өргөнтэй аварга том чулуу эгц өндөр хавцлаас унаж байгаа зургийг 2006-оны 8 сарын 6-нд Herb Dunn Yosemite-ийн үндэсний паркад авчээ. Чулуу нь газарт унан бутарч зарим хэсэг нь буцан агаар руу шидэгдэж байлаа. »»»
 
Yлгэрлэн дуурай
Манай улсын хєгжил дэвшил уул уурхайтай зайлшгvй холбоотой болоод байна. Тэр дундаа стратегийн орд газруудаас ихээхэн шалтгаална. Гэвч єнєєдєр Ашигт малтмалын тухай хууль нь гацаанд орж, хєрєнгє оруулагчид нь хvлээсээр. Уг нь хаврын чуулганаар амжиж дээрх хуулийг батлах байсан хэдий ч одоогийн байдлаар хэрхэх нь бvрхэг л байна. Хаврын чуулганаараа амжаад баталчих юм бол стратегийн ач холбогдол бvхий орд газруудаа ашиглахад цаг хугацааны хувьд хэмнэлттэй баймаар. »»»
 
Ангарагаас мөс олдлоо
Даалууны хэмжээтэй цайвар өнгийн материалын үүрмэгүүд НАСА-гийн Phoenix Mars Lander-ийн тусламжтайгааар ухсан суваг дотроос алга болж байгаагийн зургийг авсан байна. Эрдэмтэд энэ материалыг хөлдсөн усны хэсгүүд ил гарсанаар хайлан алга болж байна гэдэгт итгэлтэй байна. »»»
 
Галт уулын үнс
Янз бүрийн хэлбэр болон галт уулын үнс түүний өндөр хатуулагтай хэсгийг ашиглан зүлгүүрийн материал болгон ашиглаж болно. Эдгээр өчүүхэн жижиг хэсгүүд онгоцны цонхыг гэмтээн, нүдыг хараагүй болгон олон олон тоног төхөөрөмжийн хөдөлгөөнтэй хэсгүүд дээр ер бусын давхарга үүсгэн ажиллагаагүй болгодог. »»»
 
BHP Billiton-ны тухай
Чарльз Австралийг зорьжээ. New South Wales – д эхэндээ тэрбээр нэгэн фермерын аж ахуйд туслах ажилчин хийн гэдсээ тэжээн өдөр хоног үдэж байв.1883 оны намрын нэгэн өдөр фермын хилийн зурвасыг харуулдахаар явах үед нутгийнхан Broken Hill гэж нэрлэдэг өвөрмөц хадтай жижиг толгой түүний нүдэнд санаандгүй тусчээ. .. Хамт ажиллаж байсан 6 нөхөдтэйгээ хамтран , 40 орчим га газарт зөвшшөрөл олж аван малтлага хийж эхэллээ. Тэд уурхайгаа „ Broken Hill Prorietary Company „ буюу товчоор BHP гэж нэрлэжээ. Єнөөдөр дэлхийн хамгийн том уул уурхайн концерн . »»»
 
Rhyolite - Риолит
Риолитууд нь бага хэмжээний плагиоклаз болон ихээхэн хэмжээний хүчиллэг хээрийн жонш (ерөнхийдөө санидин) агуулсан кварцаар баялаг галт уулын чулуулаг юм. Риолитууд нь зарим төрлийн арлан нумд багахан хэмжээгээр тохиолдох бөгөөд сунгалтын тектоникийн нөлөөнд орсон зарим бүс нутгуудад өргөн уудам газар нутгийг хамарсан үнсэн урсгал үүсгэсэн байх нь тохиолдоно. »»»
 
Syenite - Сиенит
Сиенит нь бага хэмжээний кварц болон хээрийн жоншны төрлүүд (зарим тохиолдолд байхгүй), ерөнхийдөө маш бага хэмжээний өнгөт эрсүүд болон хүчиллэг хээрийн жоншоос голчлон тогтох интрузив чулуулаг юм. »»»
 
Gabbro - Габбро
Габбро нь 35%-иас их өнгөт эрдэс мөн An50-иас дээш плагиоклаз агуулдаг. Габбро нь базальтийн гүний төрөл юм. »»»
 
Монголоос олдсон олдвор байгалийн шинжлэх ухаанд хувь нэмэр оруулсаар байна…
Шинэ судалгаа өнгөрсөн 150 сая жилийн амьтдын үлдэгдлийг одоогийн сүүн тэжээлтнүүдтэй харьцуулан судалсан юм. Энэ судалгаа шинжилгээний үр дүнд орчин үеийн амьтдын дээд өвөг 65 сая орчим жилийн өмнө дэлхийн бөмбөрцгийн өмнөд хэсэгт анх үүссэн гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа юм. “Энэ бол динозаврын үхэлтэй холбоотой юм” гэж Pennsylvania-ий Pittsburgh дэх Байгалийн Түүхийн музейн менежер эрхлэгч John Wible өгүүлж байна. »»»
 
Баяртай, монголчууд аа
Дэлхийн зах зээл дээрх цэвэр зэсийн үнийн өсөлтөд дөрөөлсөн монголчуудын баярхал санаснаас богино настай байж мэдэх нь. Улсын төсвийг богино хугацаанд асар том бялуу болгон хувиргасан мөнөөх металлын үнэ тасралтгүй уруудаж эхэллээ. Лондонгийн металлын бирж дээр нэг тонн нь 8000 ам.доллараас хол давж байсан зэсийн үнэ өдгөө бүр 6000-д дөхөөд байна. Ханшийн хямдрал ийнхүү тасралтгүй үргэлжилбэл үсрэнгүй хөгжлийн тухай монголчуудын мөрөөдөл үндэстний гутамшиг болж хувирах нь. Сангийн яам 2009 онд зэсээс олох орлогоо 6700 ам.доллараар тогтоожээ. »»»
 
ILWIS 3.5 Нээлтэй боллоо
Өмнө та бүхэнд мэдээлж байсан ILWIS программ хангамжийн 3,5-р хувилбар нээлттэйгээр татагдаж байна. Үүнийг доорх хаягнаас татаж авч ашиглана уу, мөн North52-ийн ILWIS хэсгээс түүний эх кодуудыг харж, өөрсдөө хөгжүүлэн ашиглана уу. »»»
 
ArcGIS-ийн номнууд худалдаанд гарлаа
ArcGIS-ийн номнууд худалдаанд гарлаа Өмнө Монгол ном цувралаар мэдээлж байсан "ArcGIS-ийг эхлэх нь ..." (Getting started ArcGIS), "ArcCatalog-ийг хэрэглэх" (Using of ArcCatalog) гэсэн номнууд ИНТЕРНОМ номын дэлгүүрээр зарагдаж эхэлсэн байна. »»»
 
З.Боргилмаа: Ашигт малтмалын “үржүүлэхийн хүрд”
Уул уурхайн компанид үндсэн үйл ажиллагаанаас нь гадна цэвэрлэгээг нь хийдэг, бичиг хэрэгсэл, цагаан цаасыг нь нийлүүлдэг, нөхөн сэргээлтийн явцад модыг нь тарьдаг ч юм уу өч, төчнөөн ажил үйлчилгээ шаардлагатай болдог төдийгүй үүнийгээ жижиг компани, хувь хүмүүсээр гүйцэтгүүлж хөлсийг нь өгдөг харилцааг нь “үржүүлэгч хүрд” гээд байгаа хэрэг. Тэгэхээр уул уурхайгаа нэг удаад өгөөд өнгөрөх нэг сая, нэг сая таван зуун мянган төгрөгөөс өөрөөр харж чадахгүй болтлоо улстөрчдөд тархиа угаалгасан монголчуудад ашигт малтмал дагасан бизнесийн өдий төдий санаа төрж болохоор байгаа биз. »»»
 
“МОНГОЛ ОРНЫ ГЕОЛОГИЙН САНСРЫН ТАНДАН СУДАЛГАА” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН ХӨТӨЛБӨР
Монгол Улсын Зөвлөх инженер, доктор (Ph.D), профессор Жамбын Ган-Очир МУИС-ийг 1966 онд “Ашигт малтмалын эрэл-зураглалын геологич инженер” мэргэжил эзэмшиж төгсөөд, сургуульдаа багш, тэнхимийн эрхлэгчээр ажилласан. ШУТИС-ийн Дархан дахь салбарт багшилж, одоо тус сургуулийн Улсын шалгалтын комиссийн бүрэлдэхүүнд ажилладаг. “Ардын боловсролын тэргүүний ажилтан” Жамбын Ган-Очир сургалтыг геологийн үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний ажилтай нягт холбож, геологи, эрдэс баялагын судалгааны нэгэн цогц аргачлал - “Сансрын геологи судлал” судалгааны аргачлалыг боловсруулж, хөгжүүлж байна. “Сансрын геологи судлал” нь геологи, геохими, геофизикийн тандан судалгаа, агаарын зураглал, газрын – талбайн геологи, ашигт малтмалын эрлийн ажиглалт, дээжлэлт, компьютерийн боловсруулалтын нэгэн цогц шинжилгээний чиглэсэн зорилготой аргачлалаар “структурийн шалгуур шинж” тэмдэг илрүүлж, ашигт малтмалын эрлийн хэтийн төлөв тодорхойлох боломжтой. »»»
 
Leapfrog Geo for dynamic modelling of complex geology
Leapfrog is the leading geological modelling software for the mining, exploration, groundwater contamination and geothermal industries. Traditional wireframing can be bypassed to allow models to be built and updated in sig- nificantly less time. Complex models can be created with ease by harnessing over one million data points from multiple sources. »»»
 
Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институт” (МГУУМИ)-ын Анхдугаар Чуулган
Монгол улсад геологи, уул уурхайн салбарын мэргэшсэн мэргэжилтэний эрх олгох үйл явцыг зохицуулж, үндэсний болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөн ажиллах мэргэжлийн төрийн бус байгууллага “Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институт” (МГУУМИ)-ын Анхдугаар Чуулганд хүрэлцэн ирж оролцохыг урьж байна. »»»
 
“ХЭЭРИЙН ГЕОЛОГИ” сэдэвт богино хугацааны мэргэжил дээшлүүлэх сургалт явагдана
Зорилго: Хээрийн геологийн судалгааны үндэс нь геологийн зураглал бөгөөд геологийн зураглалаар бүх төрлийн геологийн биетүүдийг ялгаж, харьцааг тогтоодог. Энэхүү сургалтыг геологийн зураглалын ажлын явцад геологийн биетүүдийн тогтоц, түүний найрлага, нас, түүх, үүсэх геодинамик нөхцөл болон тэдгээрийг эрэх хайх аргуудыг региональ түвшинд шинэ мэдээлэл, баримт ашиглан явуулна. Сургалтанд бүрэн хамрагдсан геологичид сертификат олгоно. »»»
 
АШИГТ МАЛТМАЛ СУДЛААЧДЫН КЛУБЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭЭЛТ
ШУТИС-ийн ГГТС-ийн АМЭХ-ын салбар МҮГХолбоотой хамтран “Ашигт малтмалын орд судлаачдын клуб”-ыг нээн, сард нэг удаа ордын тодорхой төрлийг сонгон семинар, ярилцлага зохион байгуулж эхэллээ. »»»
 
Asian Forum for Polar Sciences (AFOPS) Туйл Судлалын Азийн Чуулган
Японы Антарктид Судлалын Экспедици /ЯАСЭ/ анх 1957 онд өмнөт туйлын судалгааг хийснээр Японы геологчид Антарктидийн зүүн хэсэгт геологийн судалгааг хийж мөсөөр хучигдсан талбайн доор хувирмал болон интрузив чулуулаг тархсан болохыг тогтоож тэдгээрийг литологи, метаморфизмын зэрэг ба геохронологийн онцлогоор нь Лытзоу-Холм, Яамато-Белжика, Баруун Рейнэр ба Рэйнэр гэсэн бүрдлүүдэд ялгасан. »»»
 
Геологийн улсын IV багийн олимпиад
Манлайлагч Геологи ТББ нь МУИС-ийн 70-н жилийн ойн хүрээнд Профессор, Доктор Я.Болд багшийн нэрэмжит Геологийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын “Геологийн улсын IV багийн олимпиадыг 2012.04.21 нд амжилттай зохион байгууллаа. Олимпиадад МУИС, ШУТИС, Газарчин дээд сургууль, МҮДС, Дархан Технологийн дээд сургуулийн нийт 15 багийн 60 оюутан мэдлэг чадвараа сорин өрсөлдлөө. »»»
 

Татах боломжтой

Плит тектоник - Татах
Дэлхийн гадаад хэсэг болох чулуулаг бүрхүүл нь хэд хэдэн хэсгээс тогтох бөгөөд бие биетэйгээ харьцангуйгаар нүүж байдаг билээ. Чулуулаг бүрхүүлийн эдгээр хөдөлгөөнийг плит тектоник гэж нэрлэдэг. Энэхүү загварчлалаас та бүхэн дараах зүйлүүдийг мэдэж авах болно. • Алфьред Вегенерийн эх газрын нүүдлийн онол. Энэхүү онол 1915 онд анх хэвлэгдсэн боловч бүх геологичидын эсэргүүцэлтэй тулгарсан юм. Гэсэн хэдий ч тавин жилийн дараа энэ нь зөв хэмээн хүлээн зөвшөөрөгдөж дахин гарч ирэн чухал сэдэв болсон юм. »»»
 
Эрдсүүд - Татах
Эрдэс гэж юу вэ? Дараах загварчлалаас энэ асуултын хариуг бүрэн дүүрэн олох болно. Доорхи сэдвүүдийг үүнд багтаасан байгаа. »»»
 
Чулуулаг - Татах
Чулуу гэж юу вэ? Олон хүмүүсийн хувьд чулуу нь саарал өнгөтэй, хатуу хэнд ч хэрэггүй уйтгартэй зүйл мэт санагдаж болох юм. Энэхүү загварыг үзсэний дараагаар таны бодол санаа өөрчлөгдөнө гэдэг бид итгэж байгаа бөгөөд чулуулаг бол сонирхолтой гайхалтай зүйл юм. »»»
 
Flash Player
Хэрэв та эдгээр үзүүлэнгүүд ажилахгүй бол энгийн flash player татаж авна уу!! »»»
 

Шинжлэх ухааны өгүүлэлүүд

Д.Чулуун*, Н.Баатар**, Л.Пүрэв***, Ж.Цэвээнжав*: Геологи, уул уурхайн мэргэжилтэн бэлтгэх асуудалд
* ШУТИС ГГТСургууль,**Үйлдвэр, Худалдааны Яам ГУУХҮГ, ***ШУТИС-ийн Уул Уурхайн инженерийн сургууль., Монголын Геосудлаач, Дугаар 32, 2008 оны 3 дугаар сар »»»
 
Н.Баатар: Монголын геологийн салбарын алдар гавьяатнууд
Үйлдвэр, худалдааны яамны Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн газар, Монголын Геосудлаач, Дугаар 32, 2008 оны 3 дугаар сар »»»
 
Н.Баатар*, П.Дугараа**, С.Чинбат**, Х.Оюунбилэг**, Э.Бүжинлхам**: Геофизикийн мэдээллийг ашигт малтмалын нөөц, баялгийн тооцоонд ашиглах нь
* Үйлдвэр худалдааны яам ГУУХҮГ, ** ШУТИС Геологи, газрын тосны сургууль., Монголын Геосудлаач, Дугаар 32, 2008 оны 3 дугаар сар »»»
 
T.Энхбаяр, Б.Норсонжамц: Соронзон болон хүндийн хүчний орны гажлыг тайлах интеграл (цомхтгогч) аргыг хэрэглэх нь
Трой Монголиа Алт Ресорсиз ХХК, ШУТИС, ГГТСургууль., Монголын Геосудлаач, Дугаар 32, 2008 оны 3 дугаар сар »»»
 
M.Очирбат, Н.Болдбаяр: Овоотын нүүрсний ордын зүүн-өмнөд хэсгийн нөөцийн тооцооны харьцуулалт
Сапир Гео ХХК., Монголын Геосудлаач, Дугаар 32, 2008 оны 3 дугаар сар »»»
 
Фото альбом

Uyangaas Shireetiin davaa yavah zamd
Бусад...
Эрдсүүд
Chalcedony - Хальцедон
Calcite - Кальцит
Dolomite - Доломит
Andalusite - Анделузит
Glaucophane - Глаукофан
Kyanite - Кианит
Pumpellyite - Пумпеллит
Serpentine - Серпентинит
Бусад...
Чулуулгууд
Rhyolite - Риолит
Basalt - Базальт
Andesite- Андезит
Dolostone - Долостоне
Аркоз элсэн чулуу
Carbonatite – Карбонатит
Websterite - Bебстерит
Tuff - Туфф
Бусад...
Тайлбар толь
Granulite – Гранулит
Granular snow – Мөхлөгт цас
Granitization – Боржинжилт
Granite – Боржин
Graded bedding – Ялгарсан үелэл
Graben – Грабен
Gneiss – Гнейс
Glassiness
Бусад...
Хамгийн хамгийн

Дэлхийн хамгийн том нуур

Дэлхийн хамгийн өндөр хүрхрээ

Дэлхийн хамгийн том цөл

Дэлхий дээрхи хамгийн өндөр уулс

Дэлхийн хамгийн гүн нуур

Далайн хамгийн гүн хэсэг

Хамгийн жижиг гариг илрүүлжээ

Дэлхийн хамгийн эртний алмаз олдлоо

 

 

www.geology.com