Нэвтрэн орох   /   Шинэ хэрэглэгч   /   Тусламж   /   GEO's introduction in English
Таны санал

Зарим металлын үнэ ханш

 New York Metal Exchange 

Aлтны өнөөдрийн ханш

 

 

 

 

 

[Most Recent Quotes from www.kitco.com] 

Мөнгөний өнөөдрийн ханш

 

Зочид
ЭРДЭС ЧУЛУУЛАГ ном худалдаанд гарлаа
Өнөөдөр манай улсад геологийн бизнес маш эрчимтэй өсөн тэлж байна. Үүнийгээ дагаад геологийн шинжлэх ухааныг танин мэдэх хүсэл эрмэлзэлтэй оюутан залуус болон сонирхогчид өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа билээ. Улсын хэмжээнд геологи, уул уурхайн мэргэшсэн боловсон хүчин бэлтгэдэг хоёр сургууль байгаа нь өнөөдрийн байдлаар хангалттай мэт. Гэсэн хэдий боловч сурагч оюутнууд, мэргэжлийнхэн болон сонирхогч нарт ашиглах ном сурах бичиг, тайлбар номууд маш хомс байдаг. Уг мэдээллийн сангийн хомс байдлыг арилгахад нэмэр болох үүднээс “Эрдэс Чулуулаг“ номыг МУИС-ийн Геологийн сургуулийн Геологийн Шинжлэх Ухааны Доктор Профессор Ж. Бямбатай болон Геологийн чиглэлийн хамгийн анхны цахим хуудас Geos.mn –тэй хамтран бүтээлээ.
дэлгэрэнгүй...
Монголын уул уурхайн өнөөгийн байдал
2007 оны байдлаар уул уурхайн салбар улсын төс­вийн нийт орлогын 42 хувь, татварын орлогын 52 хувийг, экспортын орлогын 78.4 ху­вийг тус тус бүрдүүлж дотоо­дын нийт бүтээгдэхүүний (ДНБ) 30 хувь, аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэ­хүүний 70 хувийг үйлдвэр­лэсэн байна. Уул уурхайн бүтээгдэхүүний нэг хүнд ног­дох хэмжээ 600 орчим дол­ларт хүрч бүтээгдэхүүний өсөлт жилд дунджаар 13.2 хувьд (үнийн дүнгээр) хүрчээ. »»»
 
Ангарагаас мөс олдлоо
Даалууны хэмжээтэй цайвар өнгийн материалын үүрмэгүүд НАСА-гийн Phoenix Mars Lander-ийн тусламжтайгааар ухсан суваг дотроос алга болж байгаагийн зургийг авсан байна. Эрдэмтэд энэ материалыг хөлдсөн усны хэсгүүд ил гарсанаар хайлан алга болж байна гэдэгт итгэлтэй байна. »»»
 
Аварга том шувуу хэлбэртэй үлэг гүрвэл маргаан тарьж байна
Үлэг гүрвэлийн ертөнцийн хамгийн сүүлийн үеийн од нь шүдгүй хошуутай, долгиолсон хэлбэрийн өмнөд мөчтэй нисэх боломжгүй, зөвхөн ургамалаар хоологч болоод байна. Гэвч та Gigantoraptor Еrlianens-тай 70 сая жилийн өмнө Монголын ойд тааралдбал түүнд томоохон зай тавьж өгсөн нь дээр байсан байх. »»»
 
Дэлхий дээрхи хамгийн өндөр уулс
Мауна Киа нь далайн түвшинөөс дээш 4205 өргөгдсөн бөгөөд Эврестийн уултай харьцуулахад хамаагүй намхан юм. Гэсэн хэдий ч Мауна Киа нь арал бөгөөд түүний далайн ёроол дахь хормойноос эхлэн хэмжих юм бол Эврестээс хамаагүй өндөр юм. Энэ нь 10000 метрээсч илүү өндөртэй учир дэлхийн хамгийн өндөр уулд багтана. »»»
 
Ilulissat Icefjord – Дэлхийн Өвд бүртгэгдсэн геологийн тогтоцуудаас
Ilulissat Icefjord (40,240 га талбайтай) нь Грийнлэндийн мөсөн бүрхүүлийн дундуур нэвт урсан тэнгис рүү цутгадаг хэд хэдэн мөсөн голын нэг болох Sermeq Kujalleq-ийн тэнгис талын хэсэг юм. Энэ нь Арктикийн тойргоос хойш 250-т, Грийнлэндийн баруун эрэгт оршдог. Sermeq Kujalleq нь дэлхий дээрхи хамгийн хурдан урсдаг идэвхитэй мөсөн гол юм (өдөрт 19 метр урсдаг). Энэ гол нь жилдээ 35 шоо.км буюу бүх Грийнлэндийн мөсөн бүрхүүлийн 10 хувьтай тэнцэх хэмжээний мөсийг мөсөн бүрхүүлээс таслан урсгадаг. »»»
 
BHP Billiton-ны тухай
Чарльз Австралийг зорьжээ. New South Wales – д эхэндээ тэрбээр нэгэн фермерын аж ахуйд туслах ажилчин хийн гэдсээ тэжээн өдөр хоног үдэж байв.1883 оны намрын нэгэн өдөр фермын хилийн зурвасыг харуулдахаар явах үед нутгийнхан Broken Hill гэж нэрлэдэг өвөрмөц хадтай жижиг толгой түүний нүдэнд санаандгүй тусчээ. .. Хамт ажиллаж байсан 6 нөхөдтэйгээ хамтран , 40 орчим га газарт зөвшшөрөл олж аван малтлага хийж эхэллээ. Тэд уурхайгаа „ Broken Hill Prorietary Company „ буюу товчоор BHP гэж нэрлэжээ. Єнөөдөр дэлхийн хамгийн том уул уурхайн концерн . »»»
 
Rhyolite - Риолит
Риолитууд нь бага хэмжээний плагиоклаз болон ихээхэн хэмжээний хүчиллэг хээрийн жонш (ерөнхийдөө санидин) агуулсан кварцаар баялаг галт уулын чулуулаг юм. Риолитууд нь зарим төрлийн арлан нумд багахан хэмжээгээр тохиолдох бөгөөд сунгалтын тектоникийн нөлөөнд орсон зарим бүс нутгуудад өргөн уудам газар нутгийг хамарсан үнсэн урсгал үүсгэсэн байх нь тохиолдоно. »»»
 
Carbonatite – Карбонатит
Карбонатитууд нь 50%-иас дээш кальцит болон доломитоос тогтох магмын чулуулаг юм. Хоёрдугаар зэргээр биотит, оливин, клинопироксен зэрэг эрдсүүд тохиолдоно. »»»
 
Dacite - Дацит
Дацит нь натрийн плагиоклазийг ихээхэн хэмжээгээр агуулсан, кварцаар баялаг бялхмал чулуулаг юм. Энэ нь арлан нумын хэмжээнд бага хэмжээгээр тохиолддог. »»»
 
Монголчууд зах зээл ярьж, коммунизм байгуулж байна
Монголд хэдэн жилийн өмнө Оюутолгой хэмээх зэ­сийн, Тавантолгой хэмээх нүүрсний дэлхийд томд тоо­цогдох ордууд байгаа тухай мэдээ цацагджээ. Тэр цагаас эхлэн идэж барахааргүй энэ их баялгийн тухай сонссон улстөрчид "Боломжийн хэ­рээр залхуурч, хэрэгцээ­нийхээ хэрээр хангуулах" коммунизмын уриаг дэв­шүүл­сээр. Гэвч өнөөгийн бидний зорьж байгаа нийгэм "Чадлын хэрээр хөдөлмөрлөж, бү­тээсний хэрээр хүртэх" зар­чимтай. Анх энэ толгод хөөр­гөн монголчуудад бахар­х­лын чанартай бэлгэ тэмдэг байж. Гэтэл толгодын лиценз эзэмшигч гэх канад эр тол­гойг ашиглах зардлаа босгох зорилгоор дэлхий дахинд бяцхан реклам хийсэн гэдэг. Уг нь хаа газар байдаг дээшээ доошоо хэд дахин өсгөсөн хэтрүүлэг »»»
 
Гео-мэдээллийн тэтгэлэг (Geo Challenge Grants)
Гео-мэдээллийн тэтгэлэг (Geo Challenge Grants) Google.org -ээс газрын зургийг өөрсдийн ажилд ашиглан, ашгийн бус байгууллага, хүмүүст зориулсан Гео-мэдээллийн тэтгэлэг (Geo Challenge Grants)-ийг өөрсдийн хамтын ажиллагааны хүрээнд зарлаж байна. Энэ тэтгэлэг нь 5000 - 100000 америк долларын өртөгтэй бөгөөд »»»
 
Газарзүйн Мэдээллийн Систем (ГМС)-ийн өдөр (GIS day)
Газарзүйн Мэдээллийн Систем (ГМС)-ийн өдөр (GIS day) Үндэсний газарзүйн нийгэмлэг нь 1987 оноос хүүхдийн газарзүйн мэдлэгийг дээшлүүлэх үүднээс үйл ажиллагаагаа явуулж буй боловсролын байгууллагууд (сургууль, сургалт, сурталчилгааны байгууллага, их дээд сургуулиуд г.м)-дад Газарзүйг хөгжүүлэх долоо хоног (Geography Awareness Week) -ийг төрийн болон төрийн бус байгуулага, хувийн хэвшлүүдийн дэмжлэгтэйгээр 11-р сарын 3 дахь долоо хоног бүрийг зарлан тэмдэглэж байгаа бөгөөд энэ долоо хоногийн Лхагва гариг бүрийг Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн өдөр (GIS day) болгон 1998 оноос эхлэн дэлхийн нийтээр тэмдэглэж байна. »»»
 
Л.Мөнхбаясгалан: Хятадын агуу их амбицаас Австрали эмээж байна
Монголын парламент Оюутолгойн гэрээг батлаж чадалгүй олон жил уясанд эгдүүцсэн “Рио Тинто” ёстой хаячихаад гараад явчихаж чадах л байх. Хэрвээ ингэсэн тохиолдолд манай улсын нэр хүнд унаж таарна. “Хөрөнгө оруулахад хамгийн тохиромжгүй улс” гэсэн номинацид тэргүүлж мэднэ. Тийм үед харин өнөө “Чайналко” маань “Айвенхоу”-тай хамтраад гэрээ байгуулах ширээний нөгөө талд сууж байвал яах вэ. Үгүй гэх баталгаа байхгүй. Ердөө 30-аадхан жилийн өмнө хүн ард нь өлсгөлөнд нэрвэгдэж модны навч түүж идэж байсан улс өнөөдөр эдийн засгаараа дэлхийг тэргүүлж эхэлсэний нууц маш энгийн. Хятад бол бусдын хөрөнгөөр хөгжих бодлогыг маш оновчтойгоор хэрэгжүүлсэн чадсан билээ. »»»
 
Д. Даваасамбуу: Бид хойшоо суугаад, тэд яараад байгаа юм биш
Зэс гэдэг чинь дэлхийн эдийн засгийн байдлыг харуулдаг маш том индикатор. Дэлхийн хөгжлийг авч явдаг салбаруудад голлож зэсийг хэрэглэдэг. Барилгын салбарт хэрэглэдэг бүхий л эд анги, тэр дундаа сантехникийн болон цахилгаан дамжуулалт сайтай зэвэрдэггүй кабель утсыг чухамдаа зэсээр л хийдэг. Бүх машины үйлдвэр, цахилгаанаар ажилладаг техникүүдийн гол түүхий эд нь зэс. Тиймээс зэсийн үнийн өсөлт нь дэлхийн эдийн засгийн гол хүчин зүйл болдог. Дэлхийн эдийн засаг сэргэвэл зэсийн үнэ нэмэгдэнэ. Олонх шинжээчдийн үзэж байгаагаар эдийн засаг сэргэлтийн шатандаа орлоо. Гэхдээ энэхүү үнийн өсөлт нь аажмаар , харьцангуй урт хугацаа авч байж сэргэнэ гэсэн дүгнэлт хийж байгаа. »»»
 
Цуутай хүүхэн хуримгүй...
Дуутай тэнгэр хургүй, цуутай хүүхэн хуримгүй гэдэг. Монголчууд Оюутолгой гэдэг цуутай хүүхнээ хадамд гаргах санаатай сүүлийн хэдэн жил сүрхий дуулиан шуугиан дэгдээлээ. Гэвч “бэр гуйгчид” хадмуудаа хатуу гэж халширсан уу, эсвэл хүүхнийг нь хэрэглээ өндөртэй хэмээн эмээсэн үү, юутай ч өнөөг хүртэл худ бололцож хурим найр хийх нь битгий хэл хадаг өгч, сүй тавьсан юмгүй л явна. Өмнийн говьд нэг ийм сайхан хүүхэн “амьдардаг” болохыг нэлээд хэдэн жилийн өмнө олж мэдээд, хэрэв үүнийг боломжийн хүргэнд өгчих юм бол хаялга сайтай, хаяа өлзийтэй айл болох төдийгүй, үр хүүхэд нь суу билэгтэй, улс оронд үр өгөөжтэй байх юм гэж ярилцсаар, талцсаар нэг мэдэхэд зургаан жил өнгөрчээ. Ард түмэн дундаас нь хувь хишиг хүртэх гэж горьдсоор, араас нь хадамд гарахаар Тавантолгой, Асгат, Мардай нарын “бүсгүйчүүд” ээлжээ хүлээсээр. »»»
 
Leapfrog Geo for dynamic modelling of complex geology
Leapfrog is the leading geological modelling software for the mining, exploration, groundwater contamination and geothermal industries. Traditional wireframing can be bypassed to allow models to be built and updated in sig- nificantly less time. Complex models can be created with ease by harnessing over one million data points from multiple sources. »»»
 
Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институт” (МГУУМИ)-ын Анхдугаар Чуулган
Монгол улсад геологи, уул уурхайн салбарын мэргэшсэн мэргэжилтэний эрх олгох үйл явцыг зохицуулж, үндэсний болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөн ажиллах мэргэжлийн төрийн бус байгууллага “Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институт” (МГУУМИ)-ын Анхдугаар Чуулганд хүрэлцэн ирж оролцохыг урьж байна. »»»
 
“ХЭЭРИЙН ГЕОЛОГИ” сэдэвт богино хугацааны мэргэжил дээшлүүлэх сургалт явагдана
Зорилго: Хээрийн геологийн судалгааны үндэс нь геологийн зураглал бөгөөд геологийн зураглалаар бүх төрлийн геологийн биетүүдийг ялгаж, харьцааг тогтоодог. Энэхүү сургалтыг геологийн зураглалын ажлын явцад геологийн биетүүдийн тогтоц, түүний найрлага, нас, түүх, үүсэх геодинамик нөхцөл болон тэдгээрийг эрэх хайх аргуудыг региональ түвшинд шинэ мэдээлэл, баримт ашиглан явуулна. Сургалтанд бүрэн хамрагдсан геологичид сертификат олгоно. »»»
 
АШИГТ МАЛТМАЛ СУДЛААЧДЫН КЛУБЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭЭЛТ
ШУТИС-ийн ГГТС-ийн АМЭХ-ын салбар МҮГХолбоотой хамтран “Ашигт малтмалын орд судлаачдын клуб”-ыг нээн, сард нэг удаа ордын тодорхой төрлийг сонгон семинар, ярилцлага зохион байгуулж эхэллээ. »»»
 
Asian Forum for Polar Sciences (AFOPS) Туйл Судлалын Азийн Чуулган
Японы Антарктид Судлалын Экспедици /ЯАСЭ/ анх 1957 онд өмнөт туйлын судалгааг хийснээр Японы геологчид Антарктидийн зүүн хэсэгт геологийн судалгааг хийж мөсөөр хучигдсан талбайн доор хувирмал болон интрузив чулуулаг тархсан болохыг тогтоож тэдгээрийг литологи, метаморфизмын зэрэг ба геохронологийн онцлогоор нь Лытзоу-Холм, Яамато-Белжика, Баруун Рейнэр ба Рэйнэр гэсэн бүрдлүүдэд ялгасан. »»»
 
Геологийн улсын IV багийн олимпиад
Манлайлагч Геологи ТББ нь МУИС-ийн 70-н жилийн ойн хүрээнд Профессор, Доктор Я.Болд багшийн нэрэмжит Геологийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын “Геологийн улсын IV багийн олимпиадыг 2012.04.21 нд амжилттай зохион байгууллаа. Олимпиадад МУИС, ШУТИС, Газарчин дээд сургууль, МҮДС, Дархан Технологийн дээд сургуулийн нийт 15 багийн 60 оюутан мэдлэг чадвараа сорин өрсөлдлөө. »»»
 

Татах боломжтой

Плит тектоник - Татах
Дэлхийн гадаад хэсэг болох чулуулаг бүрхүүл нь хэд хэдэн хэсгээс тогтох бөгөөд бие биетэйгээ харьцангуйгаар нүүж байдаг билээ. Чулуулаг бүрхүүлийн эдгээр хөдөлгөөнийг плит тектоник гэж нэрлэдэг. Энэхүү загварчлалаас та бүхэн дараах зүйлүүдийг мэдэж авах болно. • Алфьред Вегенерийн эх газрын нүүдлийн онол. Энэхүү онол 1915 онд анх хэвлэгдсэн боловч бүх геологичидын эсэргүүцэлтэй тулгарсан юм. Гэсэн хэдий ч тавин жилийн дараа энэ нь зөв хэмээн хүлээн зөвшөөрөгдөж дахин гарч ирэн чухал сэдэв болсон юм. »»»
 
Эрдсүүд - Татах
Эрдэс гэж юу вэ? Дараах загварчлалаас энэ асуултын хариуг бүрэн дүүрэн олох болно. Доорхи сэдвүүдийг үүнд багтаасан байгаа. »»»
 
Чулуулаг - Татах
Чулуу гэж юу вэ? Олон хүмүүсийн хувьд чулуу нь саарал өнгөтэй, хатуу хэнд ч хэрэггүй уйтгартэй зүйл мэт санагдаж болох юм. Энэхүү загварыг үзсэний дараагаар таны бодол санаа өөрчлөгдөнө гэдэг бид итгэж байгаа бөгөөд чулуулаг бол сонирхолтой гайхалтай зүйл юм. »»»
 
Flash Player
Хэрэв та эдгээр үзүүлэнгүүд ажилахгүй бол энгийн flash player татаж авна уу!! »»»
 

Шинжлэх ухааны өгүүлэлүүд

Д.Чулуун*, Н.Баатар**, Л.Пүрэв***, Ж.Цэвээнжав*: Геологи, уул уурхайн мэргэжилтэн бэлтгэх асуудалд
* ШУТИС ГГТСургууль,**Үйлдвэр, Худалдааны Яам ГУУХҮГ, ***ШУТИС-ийн Уул Уурхайн инженерийн сургууль., Монголын Геосудлаач, Дугаар 32, 2008 оны 3 дугаар сар »»»
 
Н.Баатар: Монголын геологийн салбарын алдар гавьяатнууд
Үйлдвэр, худалдааны яамны Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн газар, Монголын Геосудлаач, Дугаар 32, 2008 оны 3 дугаар сар »»»
 
Н.Баатар*, П.Дугараа**, С.Чинбат**, Х.Оюунбилэг**, Э.Бүжинлхам**: Геофизикийн мэдээллийг ашигт малтмалын нөөц, баялгийн тооцоонд ашиглах нь
* Үйлдвэр худалдааны яам ГУУХҮГ, ** ШУТИС Геологи, газрын тосны сургууль., Монголын Геосудлаач, Дугаар 32, 2008 оны 3 дугаар сар »»»
 
T.Энхбаяр, Б.Норсонжамц: Соронзон болон хүндийн хүчний орны гажлыг тайлах интеграл (цомхтгогч) аргыг хэрэглэх нь
Трой Монголиа Алт Ресорсиз ХХК, ШУТИС, ГГТСургууль., Монголын Геосудлаач, Дугаар 32, 2008 оны 3 дугаар сар »»»
 
M.Очирбат, Н.Болдбаяр: Овоотын нүүрсний ордын зүүн-өмнөд хэсгийн нөөцийн тооцооны харьцуулалт
Сапир Гео ХХК., Монголын Геосудлаач, Дугаар 32, 2008 оны 3 дугаар сар »»»
 
Фото альбом

Ongon sumiin unknown lake
Бусад...
Эрдсүүд
Chalcedony - Хальцедон
Calcite - Кальцит
Dolomite - Доломит
Andalusite - Анделузит
Glaucophane - Глаукофан
Kyanite - Кианит
Pumpellyite - Пумпеллит
Serpentine - Серпентинит
Бусад...
Чулуулгууд
Rhyolite - Риолит
Basalt - Базальт
Andesite- Андезит
Dolostone - Долостоне
Аркоз элсэн чулуу
Carbonatite – Карбонатит
Websterite - Bебстерит
Tuff - Туфф
Бусад...
Тайлбар толь
Granulite – Гранулит
Granular snow – Мөхлөгт цас
Granitization – Боржинжилт
Granite – Боржин
Graded bedding – Ялгарсан үелэл
Graben – Грабен
Gneiss – Гнейс
Glassiness
Бусад...
Хамгийн хамгийн

Дэлхийн хамгийн том нуур

Дэлхийн хамгийн өндөр хүрхрээ

Дэлхийн хамгийн том цөл

Дэлхий дээрхи хамгийн өндөр уулс

Дэлхийн хамгийн гүн нуур

Далайн хамгийн гүн хэсэг

Хамгийн жижиг гариг илрүүлжээ

Дэлхийн хамгийн эртний алмаз олдлоо

 

 

www.geology.com