Серпентинит - H4Mg3Si2O9
Оптик шинж чанар:
Серпентинитийн эрдсүүд нь эерэг сөрөг хос тэнхлэгтэй, 2V нь 0-ээс 90 хэмд хэлбэлзэнэ. Энэ бүлгийн бүх гишүүд нь бага гэрлийн хугаралтай (эхний үе шатны шар) багаад шулуун унтралтай. Эрдэс нь ширхэглэг хэлбэртэй бөгөөд шулуун туйлшруулагчтай үед өнгөгүйгээс цайвар ногоон өнгөтэй. Мөхлөгийн хэмжээ нь олон тооны оптикийн шинжийг тодорхойлоход ерөнхийдөө маш жижиг байдаг.
Тархалт:
Серпенитийн бүлгийн эрдсүүд нь оливин болон пироксен зэрэг өнгөт эрдсийн гидротермаль болон метаморф хувирлын нөлөөгөөр бий болдог.
Дээрхи зураг нь хөндлөн (зүүн) болон шулуун (баруун) туйлшруулагчтай үеийнх юм.
Энэхүү чулуулаг нь бараг 100% серпентит бөгөөд оливин дараагаар серпентинитийн фсевдоморф үүссэн байна.
Зүүн талын доод зураг дээр харагдаж байгаа цайвар саарал өнгийн зурвасууд бол серпентинд хувирсан клинопиросен юм (унтарсан үед). Баруун талын зураг дээр клинопиросений мөхлөг нь саарал өнгийн серпентинээр хүрээлэгдсэн байна (хөндлөн туйлшруулагчтай үед).
Буцах |