Оливин - (Mg,Fe)2SiO4
Оптик шинж чанар:
Эерэг, сөрөг хос тэнхлэгтэй; маш өндөр 2V. Шулуун гэрэлд ерөнхийдөө өнгөгүй байх боловч төмрөөр баян төрөл нь ногоон өнгийн флеохрозмтай, нэг чиглэлийн муу хуваагдалтай, шулуун унтралтай, гуравдугаар зэргийн интерференцийн өнгө өгдөг. Голчлон дун хэлбэрийн хагарал ан цав үүсгэх бөгөөд заримдаа серпетинит болон талькд хувирдаг. Өндөр гэрлийн хугаралаараа ортопироксенээс ялгарах бөгөөд клинопироксенээс шулуун унтралаараа ялгаатай.
Дээрхи зураг дээр хэт суурилаг чулуулагт байгаа оливины ерөнхий байдлыг харуулсан. Гол шинж нь тахиралдсан ан цав, зөв бус хэлбэртэй мөхлөг, өндөр рельеф болон өндөр гэрлийн хугарал.
Тархалт:
Оливин нь ихэнхи хэт суурилаг чулуулагт тохиолдох бөгөөд базальт болон габброд ч элбэг охиолддог. Харин диорит болон андезитад багаар тохиолддог.
Доор харуулсан зүүн талын зураг нь дунит (>90% оливин) бөгөөд эрдсүүд нь гэрлийн хугарал өндөртэй байна. Баруун талын зураг дээр ихэрлэлт бүхий плагиоклаз оливинтой холилдон харагдах бөгөөл интерференцийн өнгө нь өөр өөр байгаа.

Доорхи зурагнууд нь хөндлөн туйлшруулагчтай үеийнх бөгөөд зүүн талд сарны тогооноос авсан базальт дахь оливины фенокристалл Fe-Ni-ийн металлын мөхлөгүүдийг агуулсан байдалтай байна. Харин баруун гар талын зураг дээр дунит дахь оливины мөхлөгүүдийн ан цавыг хүдрийн эрдэс болон хромит дүүргэсэн байна.

Доор үзүүлсэн зураг нь шулуун туйлшруулагчтай үеийн зураг юм. Толейт базальт дахь тунгалаг харагдаж байгаа оливины фенокристаллуудын ирмэг нь мөн тахиралдсан ан цавуудыг даган идингситээр түрэгдсэн байна.

Буцах |