Нэвтрэн орох   /   Шинэ хэрэглэгч   /   Тусламж   /   GEO's introduction in English
Таны санал

Зарим металлын үнэ ханш

 New York Metal Exchange 

Aлтны өнөөдрийн ханш

 

 

 

 

 

[Most Recent Quotes from www.kitco.com] 

Мөнгөний өнөөдрийн ханш

 

Зочид
Ашигт малтмалын дараа орох баримт бичгvvдийг баталлаа
12 May 2008

Монголын Металлургичдын холбооны санаачилгаар АМГТХЭГ-ын тєлєєлєл, Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбоо, Монголын vйлдвэрлэлийн геологичдын холбоо, Монголын геологийн холбоо, уул уурхайн эрдэмтэн мэргэд, Иргэний нийгмийн байгууллагын тєлєєлєгчид хамтран Эрдэс баялгийн нийгэмлэгийг байгууллаа. 
Тус нийгэмлэг Ашигг малтмалыг бутлах, ялгах баяжуулах, хvдэр баяжмалыг бєєнцєглєхєд мєрдєх аюулгvй байдлын нэгдсэн дvрэм, Нєєцийн ангиллыг тємрийн ордод хэрэглэх аргачилсан зєвлємж, "Хатуу ашигт малтмалын боломжит хуримтлал, нєєцийг ангилах" стандартыг хэлэлцэн баталсан байна. Эдгээрийг "Уул уурхайн салбарт мєрдєх Ашигг малтмалын дараа орох чухал баримт бичиг" гэж МУИС-ийн багш, уул уурхай, эдийн засгийн доктор профессор С.Авирмэд онцоллоо. Мєн ашигг малтмалын нєєцєєс хамаарч орд газрын хувь заяаны асуудал яригдаж, ашиглалт, техник эдийн засгийн vндэслэл, аюулгvй байдлыг мєрдєх, дагалдах бусад баримт бичгvvдийг боловсруулахад эдгээр баримт бичгvvд нь чухалд тооцогдох ёстой гэж хурлаар хэлэлцсэн уул уурхайн тєлєєлєгчид vзсэн юм.

Тvvнээс гадна Дархан-Сэлэнгийн бvсийн тємрийн хvдрийн орд газруудын нєєцийг дахин тогтоох, ангилахад уг баримт бичиг нь онол, арга зvйн хувьд баримтлах сурвалж болох аж. Ингэснээр одооноос эхэлж байгаа тємрийн хvдрийг олборлох, баяжуулах vйл явц, Дарханы Тємєрлєгийн vйлдвэр Тємєртэй, Хуст-Уул, Тємєр толгойн ордыг тvшиглэн олборлолт, vйдвэрлэл явуулахад уг баримт бичгvvд хэрэглэгдэх "эрх"-тэй болж байна.
Уул уурхайнхны тєлєєлєл олборлолт, vйлдвэрлэл явуулах ТЭЗV болон бусад баримт бичгvvдийг холбогдох мэргэжлийн тєрийн бус байгууллагуудаар хэлэлцvvлэн дvгнэлт гаргуулж, батлуулж байх шаардлагатайг нэгэн дуугаар хэлэлцэн зєвшєєрч байсан. Манай улсад энэ байдал орхигдож, зєвхєн тєрийн нэг тvшмэл баталж байгааг эрс шvvмжилж байлаа. Иймээс уурхай ашиглах ТЭЗV буруу болж, амьдрал дээр тєлєвлєснєєс эрс єєр vйл ажиллагаа явагдаж, улмаар байгаль орчинд халтай олборлолт, ашиглалт болдог гэж эрдэмтэд дvгнэлээ. Ер нь стратегийн томоохон ордоос авахуулаад жижиг ордуудын хvдрийн нєєц одоо vед маргаантай байдалд орж, нэгдсэн баримтлах зарчимд хvрээгvй байна гэж зарим эрдэмтэн шvvмжилж байсан.

Тухайлахад, Ашигт малтмал баяжуулагчдын холбооны ерєнхийлєгч Ж.Дамдинсvрэн, доктор професюр С.Авирмэд нар "Єнєєдєр соц-ийн vед баримталж байсан уул уурхайн талаархи арга зvй хоцрогдож, томоохон орд газрууд эзэмшиж байгаа барууны компаниуд єєрсдєд ашиггай байдлаар холбогдох баримт бичгvvдийг манайханд "тулгах" болсон" гэж vзэцгээж байлаа. Монголын Металлургичдын холбооны еєенхийлєгч, доктор Ц.Мєнхжаргал Эрдэс баялгийн нийгэмлэг байгуулагдсанаар уул уурхайн салбарт холбогдох баримт бичгvvдийг мэргэжлийн vvднээс хэлэлцэн дvгнэлт гаргуулахад тун чухал" гэж vзэж байсан. Vнэхээр ч дээрх холбогдох дvрэм журам, стандартыг дээрх мэргэжлийн байгууллагуудын тєлєєлєл хэлэлцэн баталж байснаас харагдаж байлаа. Мєн уул уурхайн тєрийн бус байгууллагууд нэгдэж vйл ажиллагаа явуулснаар амжилтад хvрэх нэг том гишгvvр гэж уул уурхайн мэргэжлийн холбоодын тєлєєлєгчид vзэж байв. Тvvнээс гадна АМГТХЭГ-ын Геологийн газрын дарга Ч.Жавхланболд "Уул уурхайн тєрийн байгууллагын зvгээс тєрийн бус байгууллагуудтайгаа хамтран ажиллаж, болохгvйгээс нь болох, болохоос нь болохгvйг нь хvртэл зvтгэхэд уг байгуулагдсан Эрдэс баялгийн нийгэмлэг ихээхэн vvрэг хvлээж байна гээд цаашдаа уул уурхайн салбарт мэргэжлийн байгууллагын тус дэм их байгаа" гэж vзэж байсан.

"Миний Монголын газар шороо" хєдєлгєєний гvйцэтгэх захирал Б.Болдбаатар Сэлэнгийн Хvдэр, Ерєє сумын нугаг дахь алт, тємрийн хvдрийн олборлолтын талаархи байдлыг газар дээр нь vзэж хийсэн дvгнэлтээ уул уурхайн тєлєєллийнхєнд тавьсан. Тэрбээр єнєєдрийн байгуулсан нийгэмлэг, баталсан баримт бичгvvд амьдрал дээр нэн шаардлагатай байгаа гэж vзэж байлаа. Ингээд Дархан хотноо манай улсын уул уурхайн салбарт даруухан хэрнээ сонин содон vйл явдал болж, уул уурхайн мэргэжлийн "акул"-ууд тус салбарт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх ирээдvйтэй нэгэн гарцыг тодорхойллоо.


Б.Сэлэнгэ (Mонголын мэдээ)
 

3905 уншигдсанМэдээг хэвлэх

Фото альбом

Narnii hirtelt 8-r sar
Бусад...
Эрдсүүд
Chalcedony - Хальцедон
Calcite - Кальцит
Dolomite - Доломит
Andalusite - Анделузит
Glaucophane - Глаукофан
Kyanite - Кианит
Pumpellyite - Пумпеллит
Serpentine - Серпентинит
Бусад...
Чулуулгууд
Rhyolite - Риолит
Basalt - Базальт
Andesite- Андезит
Dolostone - Долостоне
Аркоз элсэн чулуу
Carbonatite – Карбонатит
Websterite - Bебстерит
Tuff - Туфф
Бусад...
Тайлбар толь
Granulite – Гранулит
Granular snow – Мөхлөгт цас
Granitization – Боржинжилт
Granite – Боржин
Graded bedding – Ялгарсан үелэл
Graben – Грабен
Gneiss – Гнейс
Glassiness
Бусад...
Хамгийн хамгийн

Дэлхийн хамгийн том нуур

Дэлхийн хамгийн өндөр хүрхрээ

Дэлхийн хамгийн том цөл

Дэлхий дээрхи хамгийн өндөр уулс

Дэлхийн хамгийн гүн нуур

Далайн хамгийн гүн хэсэг

Хамгийн жижиг гариг илрүүлжээ

Дэлхийн хамгийн эртний алмаз олдлоо

 

 

www.geology.com