Нэвтрэн орох   /   Шинэ хэрэглэгч   /   Тусламж   /   GEO's introduction in English
Таны санал

Зарим металлын үнэ ханш

 New York Metal Exchange 

Aлтны өнөөдрийн ханш

 

 

 

 

 

[Most Recent Quotes from www.kitco.com] 

Мөнгөний өнөөдрийн ханш

 

Зочид
Монголын уул уурхайн өнөөгийн байдал
24 May 2008

 

-Монгол улсын анхны ерөнхийлөгч п.Очирбат уул уурхайн сэдвээр саналаа хэллээ-

1.Монголын эдийн за­сагт уул уурхайн салба­рын эзэлж буй байр суурь.

2007 оны байдлаар уул уурхайн салбар улсын төс­вийн нийт орлогын 42 хувь, татварын орлогын 52 хувийг, экспортын орлогын 78.4 ху­вийг тус тус бүрдүүлж дотоо­дын нийт бүтээгдэхүүний (ДНБ) 30 хувь, аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэ­хүүний 70 хувийг үйлдвэр­лэсэн байна. Уул уурхайн бүтээгдэхүүний нэг хүнд ног­дох хэмжээ 600 орчим дол­ларт хүрч бүтээгдэхүүний өсөлт жилд дунджаар 13.2 хувьд (үнийн дүнгээр) хүрчээ.

2002 онд Монгол Улсын уул уурхайн салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 40 сая ам.доллар байсан бол 2006 онд бараг 200 сая ам. долларт хүрчээ. Энэ нь 2006 онд Монгол Улсад хийгдсэн гадаадын шууд хө­рөнгө оруулалтын 48.4-тэй тэнцэж байгаа юм. 2006 онд дэлхий даяар геологи хайгуу­лын ажилд зарцуулсан нийт хөрөнгийн дөрвөн хувийг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хийсэн геологийн судал­гаанд зарцуулсан бөгөөд энэ үзүү­лэлтээр гадаадын хөрөн­гө оруулалтыг хамгийн ихээр татаж байгаа дэлхийн ТОП 10 улсын есдүгээрт манай улс орж байна. Ийм үр дүнд хүрэ­хэд нөлөөлсөн хоёр гол хүчин зүйлийн нэг нь 1997 онд батлагдсан “Ашигт малтма­лын тухай” Монгол Улсын хууль, нөгөө нь дэлхийн зах зээлд эрдсийн түүхий эдийн үнэ өссөн явдал юм.

Монгол Улсын уул уур­хайн салбарт 39.8 мянган хүн ажиллаж байгаа нь аж үйлд­вэрийн салбарт ажиллаг­сдын 35 хувийг эзэлж байна. Мон­го­лын төмөр замын ачаа тээвэрлэлтийн 70 хувийг уул уурхайн салбарын бүтээгдэ­хүүний тээвэр эзэлдэг байна. Монгол Улс 2005 онд үйлдвэр­лэсэн жоншныхоо хэмжээ­гээр дэлхийн жонш олбор­лолтын 6.9 хувийг эзэлж дэлхийд жонш олборлолтоо­роо гуравдугаарт бичигдэж байна (АНУ-ын Геологийн албаны мэдээ). Түүнчлэн 2005 онд Монголд үйлдвэрлэ­сэн зэс дэл­хийн үйлдвэрлэ­лийн 0.9 хувийг эзэлж байна. (Дэл­хий 15 сая тонн зэс үйлд­вэр­лэсэн). Мөн онд олборло­сон алтны хэмжээ дэлхийн алт үйлдвэрлэлтийн нэг хувьд хүрлээ. (Дэлхий 280 тонн алт үйлдвэрлэсэн). Молибдений үйлдвэрлэлтээр Монгол Улс есдүгээр байранд орсон бай­на. (Дэлхий 1963 мян.тонн мо­либден үйлдвэрлэсэн). Мон­гол Улсын уул уурхайн сал­барын ашиглалтын пара­метр иймэрхүү түвшинд бай­на. Энэ бүхнээс үзэхэд уул уур­хайн аж үйлдвэр Монго­лын эдийн засгийн тэргүүлэх сал­бар болжээ.

2.Үндэсний хөгжлийн цогц бодлогоор Уул уур­хайн салбарын хөгжлийн хэтийн төлөвийг тодор­хойлсон байдал.

Уул уурхайн салбарын хөгжлийн хэтийн төлөвийг УИХ-аас 2008 онд баталсан “Мянганы зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бод­лого”- д тодорхойлох нь:

“Өндөр технологид тул­гуур­лан стратегийн орд газ­руудыг ашиглах замаар эдийн зас­гийн хөгжлийг эрчим­жүүлж эдийн засгийн салба­рын бүтцийг сайжруулж, мэд­лэгт суурилсан эдийн засгийг бий болгох санхүүгийн ча­дамж, хуримтлалыг бүр­дүүл­нэ” гэж заасан.

Уул уурхайн салбарыг ойрын 15 жилд хөгжүүлэх хоёр үе шаттай стратегийн зорилт нь Монголын эдийн засгийг өрсөлдөх чадвартай, оюуны багтаамжтай бүтэц бүхий болгох санхүүгийн чадамж, хуримтлалыг уул уурхайн салбарыг эрчимтэй хөгжүүлэх замаар бүрдүү­лэхэд оршиж байна. Үүгээр Монголын уул уурхайн хөгж­лийн хэтийн төлөв тодорхой­логдож байгаа юм. Эрдэс баялгийн цогцолборын хөгж­лийг түргэтгэх боломжийн талаар ганцхан жишээ хэлэ­хэд Оюутолгойн зэс, алтны ордыг ашигласнаар Монгол Улсын ДНБ-д эзлэх Уул уур­хайн салбарын бүтээгдэ­хүүний хэмжээ 2011 онд 41 хувьд, 2021 онд 65 хувьд хүрнэ гэсэн тооцоо бий.

3.Эрдэс баялгийн цог­цолборын хөгжилд нөлөө­лөх гадаад, дотоод таа­тай болон таагүй нөх­цөл.
Таатай нөхцөл гэвэл:
1.Эрдсийн түүхий эдийн дэлхийн болон бүс нутгийн эрэлт хэрэгцээ өсөж байна.
2.Уул уурхайн бүтээг­дэхүүний дэлхийн зах зээ­лийн үнэ тогтвортой өсөж байна.
3.БНХАУ Дэлхийн худал­дааны байгууллагын гишүүн болсон, ОХУ уг байгууллагад элсэхээр бэлтгэлээ хангаад байна. Ингэснээр зах зээлийн асар их багтаамж бүхий хөрш орнуудтай худалдааны ижил нөхцөлөөр арилжаа хийх бо­ломж бүрдэх юм.
4.Өнөөдөр дэлхийн зах зээлд эрэлт ихтэй эрдсийн түүхий эдийн нөөц Монголд байна.
Таагүй нөхцөл гэвэл:
1.Төрийн бодлого тогтвор­той биш, эрдэс баялгийн салбарыг улс төрийн шоу болгон тоглож байна. 2004 оноос эхэлсэн бодлогын тогт­воргүй байдал өнөөг хүртэл үргэлжилж байна.

2.Хууль, эрх зүйн тогтвор­той байдал алдагдаж эрдэс баялгийн салбар эрх зүйн зохицуулалтгүй, албан ту­шаалтны аман шийдвэрээр аль ч учраа олохгүй бужигнаж байна.

3.Төр өмчөө эзэмшиж захиран зарцуулж чадахаа больсон. Эсвэл хяналт зохи­цуулалтгүй урсгалаар нь ор­хиод байгаль орчноо сүйт­гүүлж байдаг. Би энд лиценз, нинжагийн асуудлыг хэлж байна. Эсвэл хэнд ч өгдөггүй дараад хэвтчихдэг. Ашигт малтмалын ордыг өөрөө ч ашигладаггүй, гадаадынхнаар ч ашиглуулдаггүй. Ингэсээр байгаад дэлхийн зах зээлийн үүлэн чөлөөний нар шиг зур­васхан таатай үеийг тавиад туучих янзтай.

4.Эрдэс баялгийн салба­рын хөгжилд нутгийн иргэ­дийн дэмжлэгийг авч чадах­гүй, тэдний эсэргүүцэлтэй тулгарч байна. Энэхүү эсэр­гүүцэл нь экологи, эдийн засаг, нийгмийн мотивацтай байна.

Экологийн талаасаа: хайгуул олборлолт эрхэлж буй аж ахуйн нэгж, нинжа нар байгаль орчинд халтай үйл ажиллагаагаа явуулж хөрс ургамал, усны эх үүсвэрийг бохирдуулж, хордуулж хад­лан бэлчээрийн талбайг хо­рогдуулж хүн, малын ундны усны хомсдолд оруулж байна. Агаар, ус, хөрсний бохир­долтой орчинд амьдрахыг малчид хүсэхгүй байна.

Эдийн засгийн талаасаа экологийн доройтол нь мал аж ахуй, тариалангийн аж ахуй эрхлэх боломжийг хязгаар­лаж малчид тариаланчдын эдийн засгийн үндсийг таслах гэж байна. Лицензийн болон ашигт малтмал ашигласны төлбөрөөс орон нутагт ху­ваарилж байх тухай хуулийн заалтыг Сангийн яам хэрэг­жүүлэхгүй байна. Тийм уч­раас нутгийн иргэдэд эдийн засгийн ямар ч сонирхол алга байна.

Нийгмийн талаасаа: хайгуул олборлолт эрхэлдэг аж ахуйн нэгжүүд нь нутгийн иргэдийг ажлын байраар хан­гах, нутгийн иргэдийг сургал­тад хамруулж мэргэжил эзэм­шүүлж өөртөө ажил­луулах талаар санаачилга гаргахгүй байна. Хувиараа ашигт малтмал олборлогч нинжа нарын эргэн тойронд хулгай, дээрэм, архидалт, янханчлал, өвчлөл, хүчир­хийлэл зэрэг нийгмийн хэв журамгүй сөрөг үзэгдэл муу бүхэн шүглэж байна. Дээр дурдсан гурван сөрөг үзэгд­лээс шалтгаалж Монголын хөдөөгийн нийгэм, экологи, эдийн засгийн цэвэр орчин бохирдож байна. Үүнийг нут­гийн иргэд зүй ёсоор эсэргүү­цэж байна. Энэ эсэргүүцлийг илэрхийлэх төлөөллийн бай­гууллага, хөдөлгөөнүүд хэ­дэн арваараа байгуулагдаж нутаг усаа, хүн ардынхаа эрх ашгийг хамгаалахаар тэмцэж байна. Эрдэс баялгийн салба­рын үйлдвэрлэл заавал ийм сөрөг үр дагавар дагуулж явах учиртай юу гэвэл үгүй! Энэ нь төрийн бодлогоор, хуулиар, менежментээр, тех­нологиор зохицуулагдаж али­ваа хэлбэлзлийн зөвшөө­рөгдөх дээд, доод хэмжээ­гээр хязгаарлагдаж байдаг жамтай юм. Монголын эдийн засаг, хүний хөгжилд уул уурхайн салбар хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Одоохондоо үүнийг орлох эдийн засгийн бүтэц Монголд байхгүй. Тэг­вэл яаж таагүй байдлаа таа­тай нөх­цөл болгож хувиргах вэ гэдэг асуудал дээр бид анхаарлаа төвлөрүүлж үн­дэсний хэм­жээний зөвшил­цөлд хүрэх хэрэгтэй байна.

4.Уул уурхайн салбарыг Монгол Улсад үр өгөөжтэй хөгжүүлэх таатай нөхцөл бүрдүүлэхийн тулд юу хийх хэрэгтэй байна.

Эхлээд гарааны хэдэн зарчмаа тогтмоор байна.

1.Уул уурхайн хөгжил хэнд, юунд хэрэгтэй вэ? Уул уурхай бол хүний хөгжлийг тогтвортой байлгах болом­жийг бүрдүүлэгч эдийн зас­гийн өсөлтийг хангах чухал салбар мөн.

2.Аливаа хамтын ажил­лагаа тэр дотроо уул уурхайн салбарын хамтын ажилла­гаанд оролцогч талууд харил­цан ашигтай байх дэлхийн нийтлэг зарчимд захирагдана. Гарааны зарчмаа ингэж то­дорхойлж тохирвол өнөөгийн таагүй нөхцөлийг хэрхэн таа­тай болгох вэ гэвэл

-Төрийн бодлогыг оли­гархиудын эрх ашигт бус хүний хөгжлийн зорилгод нийцүүлэн тодорхойлж сон­гуулийн шоу болгодгоо бо­льж хүний төлөө, хөгжлийн төлөө тогтвортой бодлого болгон хувиргах

-Төрийн тогтвортой бод­логыг хэрэгжүүлэх хуулийн оновчтой механизмыг бүр­дүүлж урт хугацаанд тогтвор­той үйлчилдэг болгох.

-Газрын хэвлийн баялгийг өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг Үндсэн хуулиар төрд олгосон. Энэ гурван эрхийн зөвхөн ашиглах эрхээ бусдад төлбөртэй, хугацаатай шил­жүүлж болохыг Үндсэн хуу­лиар төрд зөвшөөрсөн. Энэ бол дэлхий даяар нийтлэг мөрддөг зарчим. Гадаад до­тоодын аль ч хөрөнгө оруу­лагч тухайн ашигт малтмалыг ашиглах эрхийг зөвхөн урт хугацаанд түрээсээр ашиг­лаж тухайн улсын хуулийн дагуу хөрөнгөө оруулж бүх төрлийн татвар, төлбөр, ху­раамжуудыг хуулийн дагуу төлөх үүрэгтэй. Байгаль хам­гаалах бүх ажил арга хэмжээ, түүний санхүүжилт, инвес­торын үүрэг байдаг ёстой. Газрын хэвлийн баялаг үйлд­вэрлэлийн хэрэгсэл болдог учраас үйлдвэрлэлийг барьж байгуулахад төр заавал ин­вестицийн хувь хөрөнгө оруу­лах шаардлага байхгүй. Хө­дөл­мөрийн хэрэгсэл тоног төхөөрөмж, барилга бай­гуу­ламжийн хөрөнгө менежмент, зах зээлийг Ашиглагч тал (түрээслэгч) бүрэн дааж бо­лох юм. Эрсдэл ихтэй, хө­рөнгө хүч их шаардагддаг уул уурхайн үйлдвэрт энэ нь Монголд ашигтай. Монгол Улс инвестицийг бүхэлд нь эсвэл тодорхой хувийг оруулж бол­но. Тэхдээ ийм боломж өнөө­хөндөө Монголд байхгүй. Тэгэхээр Монголын ашиг со­нирхол өөрөө хөрөнгө оруу­лахад биш үйлдвэрлэлийн үр дүн орлого ашгаас нь ахиухан авахад байх ёстой. Хөрөнгийн санхүүжилтийн талаас илүү хувийг оруулна гэхээсээ орлого ашгийн 51-ээс дээш хувийг авна гэж яривал Мон­голд ашигтай. Эндээс эхэлж оролцогч нөгөө талууд өөрс­дийнхөө ашгийг тооцож зөв­шөөрөх боломжтой гэж үзвэл харилцан ашигтай байх нөх­цөл хангагдсан гэж үзэж гэ­рээгээр баталгаажуулах биз ээ. Өмчийн эзэн өөрийнхөө менежментийн оролцоог гэ­рээгээр, эсвэл хуулиар то­дорхойлж болно. Ийм л жишиг дэлхийд байсаар байтал ма­найхан өмчийнхөө 34 хувийг, 51 хувийг эзэмшинэ гээд зүтгээд байхын учир юунд байна аа. Энэ утгагүй маргаа­наа дуусгаж гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг аль бо­лох ахиухан татах бодлогоо тууштай хэрэгжүүлмээр бай­на.

-Лиценз, нинжа тойрсон өнөөгийн эмх замбараагүй байдлыг хуулиар зохицуулж нэг мөр болгон цэгцлэх хэ­рэгтэй байна. Газар, түүний баялгийг судлах, ашиглах асуудлыг эдийн засгийн эр­гэлтэд оруулсан зах зээлийн лицензийн хэлбэрээс татгал­зах хэрэггүй. Лиценз олголт, хэрэгжилт, хяналтыг хуулийн нарийн зохицуулалттай бол­гох хэрэгтэй гэдгийг хэлэх гэсэн юм. Нинжа нарын ту­хайд гэвэл хувиараа ашигт малтмал олборлох үйл ажил­лагааг зогсоож болохгүй. Зөвхөн тэднийг хууль зөрч­дөгийг болиулж үйл ажилла­гааг нь түр журмаар биш хуулиар зохицуулж байгаль орчныг сүйтгэдгийг болиулж химийн хорт болон онц аюул­тай бодис хэрэглэхийг таслан зогсоох хэрэгтэй. Ашигласан газраа нөхөн сэргээхийг хуу­лиар үүрэг болгон хариу­цуулах хэрэгтэй.

-Уул уурхайн бүх төрлийн үйл ажиллагааг байгальд ээл­тэй, хүний хөгжилд хэрэг­тэй хэлбэрт шилжүүлж ил тод, хариуцлагатай байх зарчмыг мөрдлөг болгож нутгийн иргэ­дийн эрх ашигт үг дуугүй зохицон захирагддаг байвал зохино. Хөдөө нутгийнхны нийгэм, экологи, эдийн зас­гийн цэвэр орчныг хамгаа­лахад төр бодлогоо чиглүүлж, ТББ, хөдөлгөөнүүд хяналтаа хүчтэй тавьж, аж ахуй эрх­лэгч иргэн, нөхөрлөл, бай­гуул­лага, аж ахуйн нэгжүүд үйл ажил­лагаагаа түүнд зо­хицуулах хэрэгтэй байна. Ингэвэл бид таагүй нөхцөлөө таатай болгон хувиргаж чад­на. Тэгвэл уул уурхайн сал­барыг Монгол Улсад үр өгөөж­тэй хөгжүүлж чадна гэж бодож байна.

http://news.gogo.mn/r/28094

7800 уншигдсанМэдээг хэвлэх

Фото альбом

Eej hairhanii Tagtaa, Ulij bui chono had
Бусад...
Эрдсүүд
Chalcedony - Хальцедон
Calcite - Кальцит
Dolomite - Доломит
Andalusite - Анделузит
Glaucophane - Глаукофан
Kyanite - Кианит
Pumpellyite - Пумпеллит
Serpentine - Серпентинит
Бусад...
Чулуулгууд
Rhyolite - Риолит
Basalt - Базальт
Andesite- Андезит
Dolostone - Долостоне
Аркоз элсэн чулуу
Carbonatite – Карбонатит
Websterite - Bебстерит
Tuff - Туфф
Бусад...
Тайлбар толь
Granulite – Гранулит
Granular snow – Мөхлөгт цас
Granitization – Боржинжилт
Granite – Боржин
Graded bedding – Ялгарсан үелэл
Graben – Грабен
Gneiss – Гнейс
Glassiness
Бусад...
Хамгийн хамгийн

Дэлхийн хамгийн том нуур

Дэлхийн хамгийн өндөр хүрхрээ

Дэлхийн хамгийн том цөл

Дэлхий дээрхи хамгийн өндөр уулс

Дэлхийн хамгийн гүн нуур

Далайн хамгийн гүн хэсэг

Хамгийн жижиг гариг илрүүлжээ

Дэлхийн хамгийн эртний алмаз олдлоо

 

 

www.geology.com