Нэвтрэн орох   /   Шинэ хэрэглэгч   /   Тусламж   /   GEO's introduction in English
Таны санал

Зарим металлын үнэ ханш

 New York Metal Exchange 

Aлтны өнөөдрийн ханш

 

 

 

 

 

[Most Recent Quotes from www.kitco.com] 

Мөнгөний өнөөдрийн ханш

 

Зочид
Монголын уул уурхайд бэлдсэн хятадын ''єгєєш''
24 May 2008

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ БУЮУ 49 ХУВИА "БЭЛЭГЛЭХ" ТОМЪЁО

Уул уурхайн салбарын тэргvvлэгч "Би эйч пи биллитон" компани салбартаа гуравдугаарт жагсдаг "Рио тинто"-г худалдан авах санал тавиад бараг зургаан сарын нvvр vзлээ.

Анх 147 тэрбум доллар санал болгосон ч риочууд єєрсдийг нь "басамжиллаа" хэмээн vзэж толгой сэгсэрснээр хэлэлцээ бvтэлгvйтсэн билээ. Манай Оюутолгойн орд газарт хєрєнгє оруулах гэж буй "Айвенхоу майнз" компанийн 10 хувийг эзэмшдэг, санхvvжилтийнх нь ихэнхийг хийдгээр нь "Рио тинто"-г манай уншигчид андахгvй. Тус компаниас єнгєрсєн гуравдугаар сард Оюутолгой тєслийн Монгол дахь захирлаа томилсон. Ашигт малтмалын тухай хуулийн 51:49 хувийг тойрсон маргаан УИХ-д ид халуун яригдаж байгаа.

Газар доорхи баялгаа хэчнээн тэрбум долларын vнэ хvрэхийг ягштал нь тогтоож амжаагvй байж гадаадынханд 49 хувиа шууд "бэлэглэх" хувилбар зохиосон нь энэ хуулийн тєслийн алдаа. Дэлхий дахинд ашигт малтмалын хєрєнгє оруулалтын шалгарсан долоон зарчим бий. Хамгийн шалгарсан нь гадаадын хєрєнгє оруулагчдаар дэд бvтэц, техник технологи, vйлдвэр гээд бvхий л зvйлийг нь бариулж, олборлолт хийлгэж байгаад эцэст нь ашгаас нь тодорхой хувиа авах. Ингэснээр тухайн улсад ашигт малтмал нь ч єнєєх хvнд техник, барилга байшин нь ч vлддэг. Харин олборлолт эхлээгvй байхад яаран хувь, ногдол тогтоох нь орд газрын нєєц дуусан дуустал гадны хараат байх нєхцлийг бvрдvvлдэг сул талтай нь олон улсад хэдийнэ тогтоогджээ. Нэгэнт єєрсдєд нь таатай нєхцєл бvрдсэн болохоор гадна, дотны баячуул энэ салбарт мєнгєє оруулъя гэж яарах нь ч аргагvй. Монголын ашигт малтмалыг 100 хувь гэж vзвэл, 49 хувь нь тэдний мэдэлд очихоор байгаа хойно.

ХЯТАДЫН ТЄР АЛХААГАА ХУРДАСГАЖ ЭХЭЛЛЭЭ
Ашигт малтмалын тухай хуулийн тєсєл "буруу байрлалд" орчихоод тєрєх гэж дунших зуур урд хєршийн тєр алхаагаа хурдасгаж эхэллээ. Тэд манай уул уурхай руу улаан нvvрээрээ бус харин ч бусдын цаагуур орж байгаад зугуухан ойртож байна. Оюутолгой тєслийг гvйцэтгэгч "Рио тинто" компанийн 12 хувийг Хятадын тєрийн ємчит "Чайналко" эзэмшиж буйгаар vvнийг энгийнээр тайлбарлая. Уул уурхайн акул гэгддэг "Би эйч пи биллитон" "Рио тинто"-г худалдан авах замд нь "Чайналко" хєндєлсєж буй. Тvvгээр ч vл барам "Би эйч пи биллитон", "Рио тинто"-гийн тємрийн хvдрийн орд газрын 40 хувийг худалдан авахаар зэхэж байна. Урд хєршийн уул уурхайн баялагт чиглэсэн сонирхол энэ хэвээр хєвєрсєєр байвал олон улсын биржvvд дээрх металлын ханшийг єєрийн дураар "удирдаж" мэдэх нь. "Хятад улсын аюулгvй, бас найдвартай байх ганц зам нь тємрийн хvдэр болон зэс, газрын тосны дотоодын урсгалыг тасалдуулахгvй байх явдал.

Гэхдээ тэд уул уурхайн гадаадын компаниудад ямар нэг тєлєєс єгєхийг хvсэхгvй л болов уу" гэж "Seymour Pierce" тєвийн уул уурхай, ашигт малтмалын шинжээч Аса Бридл хэлсэн нь бий. "Чайналко" хэдийгээр "Би эйч пи биллитон"-ы єєрєлдєгч боловч хамтрах санал тавих магадлалтай гэж олон шинжээч таамаглаж байна. Лондоны бирж дээр єчигдрийн 13:37 цагийн vед "Би эйч пи биллитон"-ы хувьцааны ханш 67 центээр єсч 49.37 доллар хvрсэн байна. Харин "Рио тинто"-гийнх 156.37 австрали доллар болоод байна. Тэгэхээр "Би эйч пи биллитон"-оос "Рио тинто"-д тавьсан 147 тэрбум долларын vнийн санал 189 тэрбум долларт хvрч єсєх таамаг гарч байгаа юм.

"Би эйч пи биллитон"-ы гvйцэтгэх захирал Мариус Клопперс АНУ-ын CNBC телевизэд єгсєн ярилцлагадаа Хятадтай хамтрах тухай асуудлыг няцаасан хариулт єгсєн байна. Гэхдээ тэрбээр компанийнх нь хєрєнгє хэдийнэ єссєн тєдийгvй газрын тосны салбарт илvv ашиг олох ирээдvйтэй гэжээ. "Хятадын хєнгєн цагааны vйлдвэрлэгч "Чайналко" танай компанийн хувьцааг худалдан авах санал тавьбал яах вэ" гэсэн сэтгvvлчийн асуултад Клопперс "Би энэ тухай цуу яриаг зєндєє сонссон. Гэхдээ тийм юм болохгvй" хэмээсэн нь олны vгийг тvр зуур намжаах арга байж мэднэ гэсэн барууны хэвлэлийнхний сэжиг тасраагvй хэвээр байна.

ТЭД "БИ ЭЙЧ ПИ БИЛЛИТОН"-ЫГ СОНИРХСОНЫ УЧИР
Манай уул уурхайн салбарт хєрєнгє оруулахаар зэхэж байгаа "Рио тинто" бол vндэстэн дамнасан, хvчирхэг компани. Техник тєхєєрємжийнхєє хувьд ч ярилтгvй. Харин "Би эйч пи биллитон" салбартаа "онц сайн" vнэлгээ бvхий корпораци. Хятадын хувьд хамгийн муу технологид тооцогддог. Урд хєрш дэлхийн хєгжингvй эдийн засгуудын нэгд албан ёсоор орох болсон. Гэвч олсон орлогынхоо ихэнхийг байгаль орчны нєхєн сэргээлтэд зарцуулаад таарч байгаа гэсэн тооцоо бий.. "Рио тинто", "Би эйч пи биллитон" зэрэг vндэстэн дамнасан корпорациудтай єрсєлдєх чинээнд хvрээгvй учир тэдний хувьцааг худалдан авах замаар манай зах зээлд нэвтрэх сvвэгчийг хайж буй хэрэг. Ашигт малтмалын хамгийн том зах зээл нь бас л Хятад. Гэлээ ч vндэстэн дамнасан корпораци аль нэг улсын тєлєє бусдын эрх ашгийг хєндєх эрхгvй. Тэгэхээр "Рио тинто"-гийн хувьцааны хэчнээн хэсгийг хятадууд эзэмшсэн ч эргээд Монголыг хохироох ёсгvй гэсэн логик энэ дунд эргэлдэж байна.

Ж.Цогзолмаа
 

http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=103594

4390 уншигдсанМэдээг хэвлэх

Фото альбом

Mirage
Бусад...
Эрдсүүд
Chalcedony - Хальцедон
Calcite - Кальцит
Dolomite - Доломит
Andalusite - Анделузит
Glaucophane - Глаукофан
Kyanite - Кианит
Pumpellyite - Пумпеллит
Serpentine - Серпентинит
Бусад...
Чулуулгууд
Rhyolite - Риолит
Basalt - Базальт
Andesite- Андезит
Dolostone - Долостоне
Аркоз элсэн чулуу
Carbonatite – Карбонатит
Websterite - Bебстерит
Tuff - Туфф
Бусад...
Тайлбар толь
Granulite – Гранулит
Granular snow – Мөхлөгт цас
Granitization – Боржинжилт
Granite – Боржин
Graded bedding – Ялгарсан үелэл
Graben – Грабен
Gneiss – Гнейс
Glassiness
Бусад...
Хамгийн хамгийн

Дэлхийн хамгийн том нуур

Дэлхийн хамгийн өндөр хүрхрээ

Дэлхийн хамгийн том цөл

Дэлхий дээрхи хамгийн өндөр уулс

Дэлхийн хамгийн гүн нуур

Далайн хамгийн гүн хэсэг

Хамгийн жижиг гариг илрүүлжээ

Дэлхийн хамгийн эртний алмаз олдлоо

 

 

www.geology.com