
Энэ хадны нуралтын зургийг Herb Dunn 2006 оны 8-р сарын 6-нд авчээ.
2006-оны 8 сарын 6-нд Herb Dunn Yosemite-ийн үндэсний паркад Merced голын дагуух нэгэн хадан дээр суугаад тэрээр зуны гайхалтай өдрийн зургийг авч байв.
Тэр дөнгөж Заан хадны зургийг аваад байтал гэнэт тас хийх чимээ сонсжээ.
Тэр цочин хурднаар чимээ гарсан зүг рүү буюу өндөр хавцлын өөд харвал 100 (feet) буюу 30метр урт , 50 (feet) буюу 15метрийн өргөнтэй аварга том чулуу эгц өндөр хавцлаас унаж байгааг харав. Чулуу нь газарт унан бутарч зарим хэсэг нь буцан агаар руу шидэгдэж байсан (Томоохон хэмжээний нэг чулуу гол руу унахад тэрээр зургийг нь авч амжжээ).
Herb зугтахыг завдсан боловч түүний эргэн тойронд эгц өндөр хад асга байлаа.
Тэрээр болсон үйл явдлыг бүхэлд нь хальсанд буулгасанаараа нэр хүндтэй зурагчины хийж чадах ажлыг хийсэн юм. Аз болоход хадны нуралт удаан үргэлжилээгүй юм. Ингээд тэр авсан зургуудаасаа та бүхэнд сонирхуулах зорилгоор доор харуулав.
Чулуулаг газарт унан тоос шороо дэгдэж байгаа нь
Нуранги нь эгц хажуу руу унаж эхэлж байгаа нь
 “Гинжин урвал эхлэлээ”. Илүү их материал нэмэгдэн нуралтын хамрах хүрээ нэмэгдэж байгаа нь

Том хэмжээтэй чулуу нь хажуу руу түрүүлж өнхөрөн тэдгээрийн араас тоос зам гарч байлаа. Ихээхэн хэмжээний тоосон хөшиг дэгдэж байгаа нь.

Энэ нуранги нь үргэлжилсээр модны хаяа руу хүрэв. Тоосон хөшиг тэр хавийхаа талбайг бүхэлд нь хучин авч байгаа нь.

Секундын дотор энэ хажуу бүхэлдээ энэ нурангаас үүссэн тоосоор хучигдаж байгаа нь.

Хоромын дараа тоос иргээд алга болж цэвэршиж байна.Унасан чулууны хэмжээ болон газрын гадаргууг гэмтээсэн байдал нь байгалийг илүү үзэсгэлэнтэй болгож байлаа. Азаар ойр орчимд хэн ч байгайгүй юм.
Орчуулсан Ч.Оюунжаргал |