Нэвтрэн орох   /   Шинэ хэрэглэгч   /   Тусламж   /   GEO's introduction in English
Таны санал

Зарим металлын үнэ ханш

 New York Metal Exchange 

Aлтны өнөөдрийн ханш

 

 

 

 

 

[Most Recent Quotes from www.kitco.com] 

Мөнгөний өнөөдрийн ханш

 

Зочид
Yлгэрлэн дуурай
07 Jun 2008

Манай улсын хєгжил дэвшил уул уурхайтай зайлшгvй холбоотой болоод байна. Тэр дундаа стратегийн орд газруудаас ихээхэн шалтгаална. Гэвч єнєєдєр Ашигт малтмалын тухай хууль нь гацаанд орж, хєрєнгє оруулагчид нь хvлээсээр. Уг нь хаврын чуулганаар амжиж дээрх хуулийг батлах байсан хэдий ч одоогийн байдлаар хэрхэх нь бvрхэг л байна. Хаврын чуулганаараа амжаад баталчих юм бол стратегийн ач холбогдол бvхий орд газруудаа ашиглахад цаг хугацааны хувьд хэмнэлттэй баймаар.
Гэхдээ яарвал, даарна гэсэн vг бас байдгийг санахад илvvдэх юун. Наад зах нь манай хойд хєрш ОХУ ашигт малтмалынхаа салбарт ямар алдаа гаргаж, хэрхэн алдаагаа зассан талаар бодит тvvхийг єгvvлье. Хойд хєршид маань Сахалин-1, Сахалин:2 хэмээх газрын тос, шатдаг хийн томоохон орд байдаг. Энэ хоёр орд газар 150 сая тонн газрын тос, 500 тэрбум шоо метр шатдаг хийн нєєцтэй юм байна.

Уг ордуудыг "Сахалин энержи" компани ерєнхийд нь эзэмшдэг. Vvнээс "Шэлл" компани 55 хувь, vлдсэн хувийг нь Японы "Мицубиши", "Мицуи" компаниуд хамтран эзэмшдэг байж. Хамгийн гол нь Сахалин-1, Сахалин-2 ордыг эзэмших зєвшєєрєл авахдаа Тєрийн думаар нь Эцсийн бvтээгдэхvvнийг хуваан эзэмших тухай хууль батлагдахаас ємнє буюу 1994 онд ОХУ-д хамгийн бага ашиг ногдох байдлаар батлуулж амжсан байна.

Энэ хуулиар хєрєнгє оруулагч гаргасан нийт зардлынхаа 58-90 хувийг заавал нєхєн авах ёстой. Мєн хєрєнгє оруулагчийн гаргах зардлынх нь хэмжээг тодорхойлоогvй аж. Vvний дээр ОХУ нь эдгээр компаниас ямар ч татвар авахгvй зєвхен олборлосон газрын тосыг нь тодорхой харьцаатайгаар хуваан авах гэрээ хийсэн байна.

Газрын тосыг хуваах харьцаа нь Сахалин-1-ээс ОХУ ердєє 10 хувь, Сахалин-2-ooc ОХУ нь ердєє 15 хувь авах байжээ. Гэхдээ нийт олборлосон хэмжээнээс бус харин компаниудын
цэвэр ашигт багтах хэмжээ¬нээс авах эрхтэй аж.

Хамгийн гол нь Сахалин-2-ын хєрєнгє оруулагч компани нь орд газрыг эзэмшихэд зарцуулсан бvх хєрєнгєє бvрэн эргvvлэн авсны дараагаас эхлэн бvтээгдэхvvнээ Оросын Засгийн газартай хуваан эзэмшиж эхэлнэ гэсэн нєхцєлтэй гэрээ хийсэн цорын ганц орд байсан юм байна.

Иймд хєрєнгє оруулагчид нь тухайн орд газруудыг олборлоход зарцуулсан хєрєнгєє ямарч хамаагvй шалтгаанаар цаг тутамд шахуу нэмж ирсэн байна. Vvний улмаас ОХУ нь энэ хоёр орд газраас нэг ч центийн ашиг ололгvй ирсэн болохоор аргагvйн эрхэнд экологийнхоо хуулийг чангатгаж байгаад тvvгээр далимдуулан 51 хувийг нь хvчээр шахуу авахаас єєр аргагvй болжээ.

Єєрєєр хэлбэл, Оросын тєр тус хоёр ордын 51 хувийг экологиороо тvрий барин єєрийн болгож авснаар хєрєнгє оруулагч компаниуд гаргасан зардлаа бvрэн нєхєж аваагvй байхад эцсийн бvтээгдэхvvнийг нь шууд хамтран эзэмших боломжтой болж байгаа аж. Хэрвээ ингээгvй бол ам.долларын ханшны уналт гэх мэт шалтгааны улмаас vндсэн хєрєнгє оруулагчийн гаргасан эхний хєрєнгє оруулалтыг бvрэн нєхєж барагдуулах хугацаа бараг хязгааргvй шахам хойшилж, ОХУ эцсийн бvтээгдэхvvнээс нэг ч коппейкийн орлахгvй vлдэх байжээ. Гол нь хєрєнгє оруулагчид нь олборлох явцад гаргасан зардлаа гэнэт 22 тэрбум ам.доллараар нэмчихсэн аж.

Тэгэхээр нь ОХУ-ын Засгийн газар ийм их хєрєнгє оруулалт орчихсон байгаа юм чинь экологид асар их хохирол учирчээ хэмээгээд, экспертиз зарлангуутаа хохирлыг нь асар єндрєєр тогтоосон байна.


Гэхдээ Засгийн газар нь бvр экологид учирсан бvх хохирлын мєнгєн дvнг бvгдийг нь шvvх хурлаар батлуулж гаргуулсан аж. 2006 оны арваннэгдvгээр сарын байдлаар шvvхээс гаргасан 100 гаруй тогтоолоос ердєє хоёрынх нь тєлбєр гэж найман сая рубль єгчээ. Энэ хэмжээний рубль нь нийт тєлєх ёстой торгуулийнх нь нэг хувь ч хvрэхгvй хэсэг нь юм байна.

Гэхдээ энэ найман сая нь зєвхєн ойн модонд учруулсан хохирол гэж vзжээ. Vvнээс цаана тэнгис далай, хєрс, агаар мандал гээд тvмэн янзын торгууль байгаа аж.

Тухайлбал, Сахалин-2 орд газрыг 40 жил ашиглахад гадаадын хєрєнгє оруулагчид нь нийтдээ 15 тэрбум ам.доллар зарцуулахаар тєлєвлєсєн байна. Харин ордыг ашиглахад бэлэн байдлыг хангах хоолой тавих буюу хоёр дахь шатны ажлын нєхєн тєлбєрт нь 21.2 тэрбум ам.долларын нєхєн тєлбєр олгохыг ОХУ-аас шаардсан аж.

Байгаль хамгааллын сайд нь олон зуун сая ам.долларын торгууль тавьж, цаашид экологид хандах шаардлага, єєрєєр хэлбэл байгаль хамгаалахад зарцуулах зардлыг нэмэгдvvлэхийг шаардаад, vгvй бол Сахалин-2-ыг шууд эргvvлэн авч магадгvй дээрээ тулаад байгааг анхааруулжээ.

Тиймээс уг ордыг ашиглаж байгаа компаниуд яах ч аргагvй 51 хувийг ОХУ-ын Засгийн газарт нь єгчээ. Одоо Сахалин-1, Сахалин-2-ын ордыг ашиглахад "Газпром", "Роснефть" хоёр давамгайлах эрхтэй болсон. ОХУ гол нь экологийнхоо хуулийг асар хатуу болгох гэсэн бодлого баримталсан байна.

Ингэснээрээ гадаадын хєрєнгє оруулагчдад мєлжvvлж байсан ордуудынхаа 51 хувийг єєртєє авч чаджээ. Нэг vгээр хэлбэл хvчтэй тєртэй байсан цагт юунаас ч айхгvй, юуг ч авч болдог нь эндээс харагдаж байна.

Манайхан бол тэр хуулийн, тэр заалтыг єєрчилье, тэгэхгvй л бол хєрєнгє оруулагчид дvрвээд байна гэцгээдэг. Саяхан манай улсад мєнгєн ус "єєрийн" зоргоор энд, тэндгvй л илэрлээ. Зарим нэг сумыг ч гамшгийн байдалд оруулаад амжсан. Тэгэхээр байгаль орчныхоо тухай хуулийг мєнгєн усаар далимдуулан яагаад чангалж болохгvй гэж. Ирээдvйд уул уурхайн салбар хєгжинє. Тэгэхээр хатуухан хуультай байхад нэг их буруудахгvй болов уу.
 

http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=104966

3511 уншигдсанМэдээг хэвлэх

Фото альбом

Mirage
Бусад...
Эрдсүүд
Chalcedony - Хальцедон
Calcite - Кальцит
Dolomite - Доломит
Andalusite - Анделузит
Glaucophane - Глаукофан
Kyanite - Кианит
Pumpellyite - Пумпеллит
Serpentine - Серпентинит
Бусад...
Чулуулгууд
Rhyolite - Риолит
Basalt - Базальт
Andesite- Андезит
Dolostone - Долостоне
Аркоз элсэн чулуу
Carbonatite – Карбонатит
Websterite - Bебстерит
Tuff - Туфф
Бусад...
Тайлбар толь
Granulite – Гранулит
Granular snow – Мөхлөгт цас
Granitization – Боржинжилт
Granite – Боржин
Graded bedding – Ялгарсан үелэл
Graben – Грабен
Gneiss – Гнейс
Glassiness
Бусад...
Хамгийн хамгийн

Дэлхийн хамгийн том нуур

Дэлхийн хамгийн өндөр хүрхрээ

Дэлхийн хамгийн том цөл

Дэлхий дээрхи хамгийн өндөр уулс

Дэлхийн хамгийн гүн нуур

Далайн хамгийн гүн хэсэг

Хамгийн жижиг гариг илрүүлжээ

Дэлхийн хамгийн эртний алмаз олдлоо

 

 

www.geology.com