Нэвтрэн орох   /   Шинэ хэрэглэгч   /   Тусламж   /   GEO's introduction in English
Таны санал

Зарим металлын үнэ ханш

 New York Metal Exchange 

Aлтны өнөөдрийн ханш

 

 

 

 

 

[Most Recent Quotes from www.kitco.com] 

Мөнгөний өнөөдрийн ханш

 

Зочид
Ашигт Малтмалын Баялаг
09 Jun 2008

Баялаг

Тухайн материалыг баялаг гэж ангилаагүй байсан ч гэсэн ямар нэгэн байдлаар хүмүүсийн хэрэглээнд хэрэглэх боломжтой л бол аль ч төрлийн материалыг баялаг хэмээн нэрлэж болно. Хамгийн эртний ашигт малтмалын баялаг нь чулуун зэвсгийн үед хутга, жад байдлаар хэрэглэгдэж байсан цахиур чулуу, занар болон обсидиан байсан юм. Зэс болон алт гэх мэтийн байгалийн дан элементүүд нь 17 000 жилийн өмнө хэрэглээнд орж ирсэн билээ. Зургаан мянган жилийн өмнө зэс агуулсан эрдсийг хайлуулан зэс гаргаж авч байсан бол ойролцоогоор 5000 жилийн тэртээ хар тугалга, цагаан тугалга, цайр болон мөнгө гэх мэт бусад металлыг хайлуулж эхэлсэний зэрэгцээгээр металлын хайлшийг хийж эхэлсэн түүхтэй. Төмрийг ойролцоогоор 3300 жилийн өмнө хайлуулж эхэлсэн юм. Өнөөдрийн байдлаар бараг бүх төрлийн элементүүдийг үйлдвэрлэлийн зорилгоор хэрэглэж байгаа бөгөөд одоогийн байдлаар бараг 200 төрлийн эрдсүүдийг олборлон ашиглаж байна. Доорхи зураг дээр энгийн гэрлийн шил үйлдвэрлэхэд ямар төрлийн баялгийг ашиглаж байгааг үзүүлэв.

 

Жишээ нь Австрали улс нь боксит, тантал, хар тугалга, эрдсийн элс (ильменит, рутил болон циркон) мөнгө, уран болон цайрын хамгийн их баялагтай орон юм. Эдийн засгийн ач холбогдол бүхий баялаг болох хар нүүрс, хүрэн нүүрс, кобальт, зэс, алт, төмрийн хүдэр, лити, манганы хүдэр, никель, газрын ховор элемент, эрднийн чулуу, алмаз болон үйлдвэрлэлийн алмазаараа дэлхийд эхний зургаад ордог байна. Дэлхийн бараг бүх опалын баялаг Австралид байх бөгөөд томоохон хэмжээний сапирийн баялаг ч энд байдаг.
Дэлхий нь ховор элеменүүдийг ч гэсэн ихээхэн хэмжээгээр агуулдаг асар уудам билээ. Жишээ нь Дэлхийн царцдас бүрхүүлийн 1 км-ийн гүнд ойролцоогоор хоёр сая тонн мөнгө агуулагдаж байгаа. Дэлхийн нийт мөнгөний хэрэглээ нь жилийн 10000 тонн л байдаг. Энэ бол дараагийн 200 сая жилийн туршид мөнгө дуусах зовлон амсахгүй мэт харагдаж санагдуулж байгаа биз. Иймээс юуг мэдэж байх ёстой вэ?
 
Нөөц
 
Ашигт малтмалын баялагийн эдийн засгийн хувьд ашигтайгаар олборлох хэмжээг нөөц гэдэг. Зарим ордуудын хувьд нөөц нь тодорхой тооны дундаж агуулгаар илэрхийлэгддэг ч тодорхой хэмжээний нөөцөөр бас илэрхийлэгддэг. Ашигт малтмалын нөөц нь илүү их хэмжээний хуримтлал бүхий нөөц илрүүлснээр, бага агуулгатай хуримтлалыг олборлож болохуйц техникийн дэвшил гарснаар өсөн эдийн засгийн засгийн хувьд ашигтайгаар олборлогдож болох бөгөөд түхий эдийн үнэ өссөн нөхцөлд өмнө нь ашиггүй байсан нөөц эдийн засгийн хувьд ашигтай нөөц болох боломжтой болдог.
 
Дэлхийн мөнгөний нөөцийг ойролцоогоор 200000 тонн гэсэн үнэлгээг хийсэн. Ийм учраас одоогийн байдлаар бидэнд 20 жилийн мөнгөний нөөц байгаа юм. Дараагийн 20 жилд шинэ нөөц олдох боломжтой мэт харагдаж байгаа гэсэн хэдий ч хангамж багасахын хирээр одоогийн байдлаар эдийн засгийн хувьд ач холбогдолгүй байгаа баялгийг ашиглах үүд хаалгыг нээж байгаа юм. Энэ нь итгэл үнэмшил муутай ч ямар нэгэн гол эрдсүүдийн баялаг дараагийн 100 жил гэхэд шавхагдах болно.
 
Бүх нөөц нь хязгаартай бөгөөд эцсийн эцэст бид дахин боловсруулсан баялгийг ашигладаг болох боломжтой юм. Гэвч тусгай чадвар, арга барил бүхий уул уурхай, хайгуулын компаниуд шинэ нөөцийг цөхрөлтгүйгээр хайсаар байна. Тийм учраас хайгуулын геологичид эрдэс баялгийн салбарын гол ноён нуруу нь байдаг билээ.
 
Хүдэр
 
Эдийн засгийн хувьд ашигтай эрдсийн хуримтлал агуулсан чулуулгийг хүдэр гэж нэрлэдэг. Царцдас бүрхүүл дэх бүх ашигт малтмалын дундаж хуримтлал нь хүдэр үүсэхэд хангалттай байдаг. Цардас бүрхүүлд орд газар бий болоход хэд хэдэн геологийн үйл явцууд нөлөөлдөг. Баяжигдах хүчин зүйл нь хүдэр бий болоход илүү түгээмэл эрсүүдийн хувьд багавтар мөн ховор эрдсүүдийн өндөр агуулга үүсэхэд чиглэгдсэн байдаг. Мөнгөний дундаж хуримтлал нь 0.07 ррм байх ба баяжуулах хүчин зүйл нь 2000 байхад л хүдрийн орд үүсдэг. Хөнгөн цагаан нь цардас бүрхүүлийн 8%-ийг бүрдүүлдэг авч 4.4 дахин баяжиж байж сая ойролцоогоор 35% ийн хуримтлал үүсгэн эдийн засгийн ач холбогдолтой болдог.
 
 
 
Агуулга
 
Чулуулгийн дээжин дэх металлын хуримтлалын хэмжээг агуулга гэж нэрлэдэг бөгөөд ихэвчлэн жингийн хувиар илэрхийлэгддэг. Хуримтлалын хэмжээ хэт бага байгаа тохиолдолд Au, Ag, Pt болон бусад элемент дээр тонн дутам дахь граммаар (г/т) хэмжиж болно. Ордын дундаж агуулгийг тооцоолохдоо ордын хэмжээнд хийгдсэн олон тооны дээжүүдийн агуулгууд дээр маш нарийн статистикийн процедур хийгддэг.
Баялаг болгон олборлох үед эдийн засгийн хувьд ач холбогдолгүй агуулга байдаг.  Хөрс хуулалтын гүн, олборлох нөхцөл болон баяжуулах үйлдвэрийн байдал, тээвэрлэлт, худалдаа болон дэд бүтэц зэрэг хүчин зүйлүүд зэргээс хамааран орд газрыг бий болгох агуулга тодорхойлогдоно. Жишээ нь McArthur голын бүс нь Mt Isa-аас илүү эдийн засгийн ач холбогдолтой эрдсүүд агуулдаг бөгөөд илүү агуулгатай. Гэвс ордуудын мөхлөгийн хэмжээ ялган гаргаж авч болохооргүй нарийн байсан юм. Энэхүү металлургийн асуудал нь шинэ техник, технологийн шийдэлийг хүлээж байгаа. Худалдааны үнийн хэлбэлзэл болон шинэ баяжуулалтын  арга техник нь тухайн ордыг хэзээ нэгэн цагт хүдэр болгож болох юм. Мөн үүн дээр төрийн бодлого бас нөлөөлнө. Жишээ нь Монгол улсад орших зэс-алтны асар том ордыг ашиглах гэрээ байгуулагдаагүйгээс одоог болтол хүлээсээр байгаа билээ.
 
Захын агуулга
Захын агуулга гэдэг нь хүдрийн ордоос олборлолт хийхээр сонгон авсан хамгийн бага агуулга бөгөөд ихэвчлэн ордын хил заагаар тодорхойлогддог. Жишээ нь: Хэрэв порфирийн ордын дундаж агуулга 0.5% Cu байхад хамгийн бага агуулга нь 0.2% Cu байж болох бөгөөд ийм тохиодолд 0.2% -иас бага Cu агуулсан чулуулаг нь хаягдал болох болно.
7888 уншигдсанМэдээг хэвлэх

Фото альбом

Ehiin goliin lake
Бусад...
Эрдсүүд
Chalcedony - Хальцедон
Calcite - Кальцит
Dolomite - Доломит
Andalusite - Анделузит
Glaucophane - Глаукофан
Kyanite - Кианит
Pumpellyite - Пумпеллит
Serpentine - Серпентинит
Бусад...
Чулуулгууд
Rhyolite - Риолит
Basalt - Базальт
Andesite- Андезит
Dolostone - Долостоне
Аркоз элсэн чулуу
Carbonatite – Карбонатит
Websterite - Bебстерит
Tuff - Туфф
Бусад...
Тайлбар толь
Granulite – Гранулит
Granular snow – Мөхлөгт цас
Granitization – Боржинжилт
Granite – Боржин
Graded bedding – Ялгарсан үелэл
Graben – Грабен
Gneiss – Гнейс
Glassiness
Бусад...
Хамгийн хамгийн

Дэлхийн хамгийн том нуур

Дэлхийн хамгийн өндөр хүрхрээ

Дэлхийн хамгийн том цөл

Дэлхий дээрхи хамгийн өндөр уулс

Дэлхийн хамгийн гүн нуур

Далайн хамгийн гүн хэсэг

Хамгийн жижиг гариг илрүүлжээ

Дэлхийн хамгийн эртний алмаз олдлоо

 

 

www.geology.com