 Даалууны хэмжээтэй цайвар өнгийн материалын үүрмэгүүд НАСА-гийн Phoenix Mars Lander-ийн тусламжтайгааар ухсан суваг дотроос алга болж байгаагийн зургийг авсан байна. Эрдэмтэд энэ материалыг хөлдсөн усны хэсгүүд ил гарсанаар хайлан алга болж байна гэдэгт итгэлтэй байна.
Аризонагийн Их Сургуулийн Phoenix-ийн ахлах шинжээч Peter Smith энэ нь мөс мөн гэж хэлсэн байна. Эдгээр жижиг хэлтэрхийнүүд нь хэдэн өдрийн дараа бүрэн хэмжээгээр алга болж байгаа нь мөс гэдгийг нотлох хамгийн төгс баримт юм гэжээ. Үүнээс гадна хэд хэдэн өөр асуултууд гарч ирж байсан. Жишээ нь энэхүү цайвар материал нь давс уу гэх мэт. Давс ингэж алга болох боломжгүй юм.
Албан бусаар "Dodo-Goldilocks" гэж нэрлэгдсэн сувгийн ёроолоос энэхүү хэлтэрхий Phoenix робот тухайн сувгийг 6-р сарын 15 нд Martian-ний тоололын Sol-ийн 20 дахь өдөр томсгон ухах үед алга болсон юм.
6-р сарын 19-ны өглөөгүүр өөр суваг малтаж эхлэх үед роботын гар ямар нэгэн хатуу гадаргууд хүрсэн бөгөөд үүнийг эрдэмтэд дараагийн мөсний үед хүрлээ гэж үзсэн.

|