Нэвтрэн орох   /   Шинэ хэрэглэгч   /   Тусламж   /   GEO's introduction in English
Таны санал

Зарим металлын үнэ ханш

 New York Metal Exchange 

Aлтны өнөөдрийн ханш

 

 

 

 

 

[Most Recent Quotes from www.kitco.com] 

Мөнгөний өнөөдрийн ханш

 

Зочид
Газрын доорхи баялагаа хав дараад л ядуу амьдарсаар байх уу
22 Aug 2008

Шинэ парламєнтаас хvлээж буй хуулийн нэг нь Ашигт малтмалын тухай хууль. Энэ хууль хэр сайн болохоос монголчуудын цаашдаа баян, ядуу амьдрах нь тодорхойлогдоно. Монгол Улсын газрын гадарга болон тvvний хэвлийд байгалийн байдлаар оршиж байгаа ашигт малтмал бvхэн тєрийн ємч. Тєрийн ємчийн хувьд ашигт малтмалын ордуудаа аль ангилалд оруулж, хэрхэн ашиглах асуудлыг зохицуулна. Ашиглалтыг зохицуулахдаа улс орныхоо хєгжил хєдєлгєєний хэтийн тєлєв, эдийн засгийн нєєц, боломж, дэлхийн эдийн засгийн хандлагатай уялдуулан авч vзэж шийдвэрлэдэг байна. УИХ-ын 2007 оны 27-р тогтоолоор стратегийн ач холбогдол бvхий ашигт малтмалын орд газруудын жагсаалтыг баталжээ. "Таван толгой", "Нарийн сухайт", "Багануур", "Шивээ-Овоо", "Мардай", "Дорнод", "Гурван булаг", "Тємєртэй", "Оюу-толгой", "Цагаан суварга", "Уулын баяжуулах Эрдэнэт", "Бvрэнхаан", "Бороо", "Тємєртийн Овоо", "Асгат" гэсэн 15 орд газрыг стратегийн ач холбогдол бvхий ашигт малтмалын орд болохыг тогтоосон байна.

Геологи, хайгуул, судалгаа шинжилгээний ажлын хэмжээ єсєхийн хэрээр стратегийн ордын тоо цаашид нэмэгдэх нь лавтай. Стратегийн ач холбогдол бvхий ашигт малтмалын ордуудыг бvс¬чилбэл баруун бvсэд нэг, хангайн бvсэд хоёр, тєвийн бvсэд найм, зvvн бvсэд дєрвєн орд байгаа. Энэ нь Монгол Улс бvс нутаг бvртээ стратегийн ордтой гэсэн vг юм. Стратегийн ач холбогдол бvхий ашигт малтмалын ордуудыг ашиглалтын байдлаар нь одоо ашиглаж байгаа, ашиглалт нь эхлээгvй буюу бэлтгэгдэж буй орд хэмээн ангилдаг. Ашиглаж буй стратегийн ордуудад "Таван толгой", "Нарийн сухайт", "Багануур", "Шивээ-Овоо"-гийн нvvрсний ордууд, "Тємєртийн Овоо"-ны цайр, "Бороо"-гийн алт, "Уулын баяжуулах Эрдэнэт" vйлдвэрийн зэс, молибден ордог бол ашиглаж эхлээгvй буюу бэлтгэгдэж буйд "Тємєртэйн" тємєр "Оюу толгой" н зэс, алт, "Цагаан суврага"-ын зэс, молибдени, "Мардай", "Дорнод", "Гурван булаг"-ийн уран, "Бvрэнхаан"-ы фосфорит, "Асгат"-ын мєнгєний орд орж байна.

Газар зvйн байршил талаас нь аваад vзсэн ч стратегийн ач холбогдол бvхий ашигт малт¬малын ордуудыг Монгол орны бvсчилсэн хєгжлийн бодлоготой уялдуулан хєгжvvлэх боломжтой. Тухайлбал Монгол орны баруун хязгаарт "Асгат"-ын мєнгєний орд байна. Энэ ордыг ашиглаад эхэлбэл юуны ємнє Баян-Єлгий аймгийнхны амьдрал дээшилнэ. Vvгээр зогсохгvй улс орны эдийн засагт ч хувь хандиваа оруулах нь гарцаагvй.

Тавантолгой, Оюутолгой, тэгээд Мардай

Дэлхийд ураны нєєцтэй гэж бvртгэгдсэн 43 орны 13-т нь манай улс орсон. Цємийн эрчим хvч, техник технологи хурдацтай хєгжиж буй єнєє vед ураны нєєцєє олборлож эхэлбэл улс орны эдийн засгийн хєгжилд ихээхэн тvлхэц єгєх ньтодорхой. Атомын цахилгаан станцтай болох алс хэтийн зорилгоо бодсон ч уран хэмээх чухал эрдэс баялгаа ухаж олборлох арга, боломж бvхнийг хайгууштай билээ. Дээр дурдсан стратегийн ач холбогдол бvхий 15 орд газрын гурав нь Ємнєговь аймгийн нутагт бий. Ханбогд сумын нутагт алт, зэсийн нєєцєєрєє дэлхийд дээгvvр орох "Оюу толгой"-н ордын хайгуулын ажил vндсэндээ дуусч, 30 сая тонн зэс, 1000 гаруй тонн алтны нєєцтэй болохыг тогтоогоод байгаа билээ. Энэ бол зєвхєн урьдчилсан тооцоо. Магадгvй энэ нєєц цаашид ч єсч мэднэ хэмээн геологи, уул уурхай чиглэлийн судлаачид vзэж байна.

Иймд олон жил дуншсан "Оюу толгой"-н ордын хєрєнгє оруулалтын гэрээг цаг алдалгvй шийдвэрлэхийг улс орны эрх ашиг зvй ёсоор шаардаж байна. Энэ ордыг тvшиглэн уул уурхайн металлурги, эрчим хvчний цогцолборыг барьж байгуулах нь зvйтэй санагдана. Мєн Ємнєговь аймгийн нутагт "Таван толгой"-н кокосжих нvvрсний орд бий. Энэхvv ордын судалгааны ажил єндєр тєвшинд хийгдсэн, нvvрсний чанар нь єндәр vзvvлэлттэй гарсан. "Оюу толгойн", "Таван толгой" зэрэг тоймтойхон газрууддаа томоохон хэдэн vйлдвэртэй болчихвол ч Монгол Улсын эдийн засагт багагvй хувь нэмэр оруулах нь хэн бvхэнд ойлгомжтой байна.

Ган vйдввэрдэж мєнгє олох боломж бий

Дархан, Сэлэнгийн бvсэд байгаа тємрийн хvдрийн ордоо ч тvрэгхэн ашиглууштай санагдана. Тємрийн ордоо ашиглаад эхэлбэл хадааснаас эхлээд бvхий л тєрлийн бvтээгдэхvvнийг vйлдвэрлэнэ. Тусгай чанрын ган vйлдвэрлэх боломж ч бий гэдгийг мэргэжилтнvvд ярьж байна. Уулын баяжуулах Эрдэнэт vйлдвэрт бага оврын трактор угсраад эхэллээ. Энэ мэтчилэнгээр тємрєєр бvтсэн эд зvйл хийсээр монголчууд бид нэг л єдєр машин техникээ єєрсдєє vйлдвэрлэх vе ирнэ. Тємрийн хэрэгцээ єсєн нэмэгдэх тэр цагийг одооноос тооцоолж, тємрийн хvдрээ олборлох, баяжуулах, бvр цаашилбал боловсруулан ашиглах боломжийг хайх хэрэгтэй санагдана. Стратегийн ач холбогдолтой ордуудын ихэнх нь нvvрснийх. Манай улс нvvрсээр єєрийн орны хэрэгцээг хангаад зогсохгvй зvvн Азийн орнуудад экспортлож байгаа билээ. Дэлхийд нvvрсний хэрэгцээ єсч, vнэ ханш нь ч єндєр байна. Єнєє vед тvvхий нvvрсийг боловсруулан ашиглах, мєн нvvрснээс зарйм тєрлийн бvтээгдэхvvн гарган авдаг арга боломж, техник, технологийг боловсруулан vйлдвэрлэлд нэвтрvvлэх ажлыг хойшлуулалгvй эхлvvлэх хэрэгтэй байна. Нvvрснээс нефтийн бvтээгдэхvvн гарган авч шатахууны хэрэгцээг хангадаг болчихвол ч...

Энэ тухай асуудал яригдаж байна. Зарим нэг тєсєл, хєтєлбєрvvд ч боловсруулагдаж эхлэв бололтой. Єнєєдєр манай уул уурхайн салбар улс орныхоо аж vйлдвэрийн нийт бvтээгдэхvvний 70, экспортын бvтээгдэхvvний 80 орчим хувийг гаргаж байна. Ашиглагдаж амжаагvй байгаа стратегийн ач холбогдол бvхий ашигт малтмалын ордыг ашиглаад эхэлбэл дээрх тоон vзvvлэлт нэмэгдэх нь гарцаагvй. Нэмэгдээд зогсохгvй зах хязгаар нутгуудад дэд бvтцийн салбарууд бий болж эрчим хvч, зам тээвэр, харилцаа холбоо зэрэг нийгэм соёлын байгууламжууд бий болно. Эдгээрийг дагаад хотжилт vvснэ. Ажлын байр нэмэгдэнэ. Ядуурал жинхэнэ утгаараа буурна. Ажлын байр, авдаг цалин, ахуй хангамж нь амьдралд хvрэлцэхvйц орчин бvрдvvлбэл тєв рvv тэмvvлсэн тэр их нvvдэл ч зогсоно. Эрдэнэтээс дутахааргvй том хот "Оюу толгой"-д баригдаж мэднэ, vvнийг vгvйсгэхгvй. "Оюутолгой", "Таван толгой" зэрэг орд газрууд ашиглагдаад эхэлбэл 50-60 мянган хvнтэй хотхон бий болно. Цаашлаад хот болж єргєжинє. Хотжилт ингэж л бий болдог. Монгол орны зvvн хязгаар болсон Дорнодын талд цайр, уранг баруун хязгаарын цаст Алтайн нурууны салбар уулст "Асгат"-ын мєнгєний, хойд болон баруун хойд хэсэгт тємєр мєн фосфорит, ємнєд хэсэгт нvvрс, зэс, алтны, тєвийн бvсэд алт болон зэс, молибдений стратегийн ач холбогдол бvхий ордууд манай улсад бий. Гагцхvv эдгээр ордыг ашиглах асуудлыг хойшлуулмааргvй байна.

Д.Гэрэлт

http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1133369

3824 уншигдсанМэдээг хэвлэх

Фото альбом

Ongon sumiin unknown lake
Бусад...
Эрдсүүд
Chalcedony - Хальцедон
Calcite - Кальцит
Dolomite - Доломит
Andalusite - Анделузит
Glaucophane - Глаукофан
Kyanite - Кианит
Pumpellyite - Пумпеллит
Serpentine - Серпентинит
Бусад...
Чулуулгууд
Rhyolite - Риолит
Basalt - Базальт
Andesite- Андезит
Dolostone - Долостоне
Аркоз элсэн чулуу
Carbonatite – Карбонатит
Websterite - Bебстерит
Tuff - Туфф
Бусад...
Тайлбар толь
Granulite – Гранулит
Granular snow – Мөхлөгт цас
Granitization – Боржинжилт
Granite – Боржин
Graded bedding – Ялгарсан үелэл
Graben – Грабен
Gneiss – Гнейс
Glassiness
Бусад...
Хамгийн хамгийн

Дэлхийн хамгийн том нуур

Дэлхийн хамгийн өндөр хүрхрээ

Дэлхийн хамгийн том цөл

Дэлхий дээрхи хамгийн өндөр уулс

Дэлхийн хамгийн гүн нуур

Далайн хамгийн гүн хэсэг

Хамгийн жижиг гариг илрүүлжээ

Дэлхийн хамгийн эртний алмаз олдлоо

 

 

www.geology.com