Нэвтрэн орох   /   Шинэ хэрэглэгч   /   Тусламж   /   GEO's introduction in English
Таны санал

Зарим металлын үнэ ханш

 New York Metal Exchange 

Aлтны өнөөдрийн ханш

 

 

 

 

 

[Most Recent Quotes from www.kitco.com] 

Мөнгөний өнөөдрийн ханш

 

Зочид
BHP Billiton-ны тухай
03 Sep 2008

Александр Юнгийн ” Traum von Glück” нийтлэлийг „ Spiegel ” ээс орчуулсан Бадраагийн Санжаажав, (bsanjaa1977@yahoo.de) Германаас


Уул уурхай, ашигт малтмалын салбар цэцэглэж байна. Гэвч гарын таван хуруунд багтахаар тооны томчууд (senior ) л дэлхийд энэ салбарыг тодорхойлох бөлгөө . Ашиг орлого нь ч урьд хожид дуулдаагүй их болжээ. Түүхий эдийн хэрэгцээний энэ гэнэтийн өсөлт хэдий удаан үргэлжлэх бол ? Хэдийчинээ удна, төдийчинээ эрсдэлийг өндөрсгөх юм биш биз ? Шинэ ордоор үйлдвэрлэлээ өргөжүүлэх хэрэг байна уу?

Тэрбээр 37 насыг туулахдаа багагүй хал үзжээ. Саксоны армид алба хааж байхдаа 1871-72 онд өрнөсөн герман- францын дайнд оролцон , хамгийн дотно нөхрөө тулалдааны талбарт үрэгдэхийг харж . Хожим нэгэн язгууртан бүсгүйд сэтгэлтэй болсон авч , гарал үүслээсээ болоод түүнтэйгээ гэрлэх хувь дутжээ. Гэсэн хэдий ч сүүлд өөрийгээ Чарльз Респ (Charles Rasp) хэмээн нэрлэсэн Саксоны Эрцгэбиргийн уугуул энэ эр хувь тавиландаа гутралгүй азын тэнгэрт итгэсээр л байлаа .
Чарльз Австралийг зорьжээ. New South Wales – д эхэндээ тэрбээр нэгэн фермерын аж ахуйд туслах ажилчин хийн гэдсээ тэжээн өдөр хоног үдэж байв.1883 оны намрын нэгэн өдөр фермын хилийн зурвасыг харуулдахаар явах үед нутгийнхан Broken Hill гэж нэрлэдэг өвөрмөц хадтай жижиг толгой түүний нүдэнд санаандгүй тусчээ. Зэгэл хар өнгөтэй эдгээр чулуулгууд цайрын агуулгатай байж болзошгүй санагдан, шинжилж үзэхээр нэг чулуу авч яван өвөртөллөө . Үнэхээр энэ чулуулаг цайр агуулсанаар барахгүй , хөнгөн цагаан , хар тугалга , мөнгө агуулж байж . Тэрбээр тухайн үед ийм төрлийн дэлхийн хамгийн том орд олсоноо мэдээгүй гэдэг . ” Би тэгэхэд юм мэдэхгүй байж дээ ” хэмээн хожим Чарльз дурссан байдаг.
Хамт ажиллаж байсан 6 нөхөдтэйгээ хамтран , 40 орчим га газарт зөвшшөрөл олж аван малтлага хийж эхэллээ. Тэд уурхайгаа „ Broken Hill Prorietary Company „ буюу товчоор BHP гэж нэрлэжээ. Єнөөдөр дэлхийн хамгийн том уул уурхайн концерн .
Одоо BHP Billiton хэмээн нэрлэгдэх болсон энэ концернд нийт 37 000 хүн ажиллаж байна. Тэд энэ ертөнцийн хаа сайгүй , төмрийн хүдэр, нүүрс, зэс, газрын тос , байгалийн хий, алт, мөнгө , диамант гээд л газар эх юу л өгч байна , тэр бүгдийг олзворлож байна.Санхүүгийн тайлан нь рекорд ашиг орлогоор багтаж ядан, энэ айл өнгөтэй явна. Хуучны гол өрсөлдөгчид болох Rio Tinto , британи- өмнөд африкын Anglo American болон бразилын CVRD ( Companhia Vale do Rio Doce ) нарын аваргууд ч тэдний амжилтын тоосонд даруулжээ.
Хорь гаран жил өч төчнөөн амжилтгүй явдлыг туулж ирсэн уламжлалт уул уурхайн салбар өнөөдөр аянга цахих шиг хурдан эргэн иржээ. Хорин жилийн турш зах зээл дээрх эрэлт хэрэгцээний хомсдолоос үүдээд энэ салбарт шинэ орд хайх, үйлдвэрлэлээ өргөсгөх гэж тэд шамдаагүй аж. Тэгэхэд өнөөдөр бүх хүчин чадлаараа ажиллаад ч бүтээгдэхүүнийг хэрэгцээтэй тоо хэмжээнд гаргаж дийлэхгүй байна. Үүний гол шалтгаан бол Хятад , Энэтхэг .Түүхий эдийн хэрэглээний энэ өсөлт аль ч дайны дараагаар болоогүйгээр удаан үргэлжилж байгаа юм. Уул уурхайнхан ч энэ өсөлт мөнхөд үргэлжлэх мэт хөрөнгө хаяцгааж байна . Тухайлбал Rio Tinto энэ жил 3 млрд , BHP Billiton 12 млрд доллар хайгуулын шинэ төслүүддээ төсөвлөөд байгаа аж . Төлөвлөгдсөн ордууд ашиглалтанд орон бүтээгдэхүүнээ гаргаж эхлэх хүртэл голдуу 5-6 жил , заримдаа тэрнээс ч олон жил болдог . Менежэрүүд энэ өсөлт удаан үргэлжилнэ гэдэгт баттай итгэцгээж байгаа бололтой . Гэхдээ тэдний баримталж байгаа стратеги эрсдэлтэй юм. Тэдний тооцоод байгаа өсөлтийн ганц гол фактор нь Хятад .
Morgen Stanley –гийн аналист С. Раоч мэтийн скептикүүдийнхээр бол , ирэх жилүүдэд хятадууд эдийн засгийнхаа түүхий эдийн хараат байдлыг багасгахыг чармайх гэнэ. ” Ашигт малтмалын үнэ байнга өссөөр байх болно гэсэн онол бол Хятадын сүүлийн 27 жилийн эдийн засгийн өсөлт цаашид ч энэ хэвээрээ байх болно гэсэн алдаатай төсөөлөл дээр тулгуурлаж байгаа юм” хэмээж байна .
BHP Billiton –ы удирдах зөвлөлийн Боб Киркби мэтийн практик ажилтнууд болохоор өөдрөг байна . ” Хятадууд бидэн (өрнөдийнхэн ) шиг амьдрах хүсэл байгаа цагт ашигт малтмалын үнэ энэнээс нэг их буухгүй ” гэж мань менежер хэлж байна. Киркби бол BHP Billiton - ы хамгийн чухал хэсэг болох төмрийн хүдрийг хариуцдаг бөгөөд энэ салбарын мандаж буурах циклыг бишгүйдээ үзэж байсан ч авч өнөөгийнх шиг өсөлтийг өмнө нь хараагүй ажээ. Түүнийг 1960 аад онд энэ салбарт хөдөлмөрийн гараагаа эхэлж байхад Япон эдийн засгаараа дэлхийд оройлж , дараа нь Ємнөд Солонгос гээд ашигт малтмалын хэрэгцээ суга өсч байсан үе бишгүй байж. ” Одоогийн өсөлт ч иймэрхүү, гэхдээ өөр масштабаар . Тэр үед 125 сая японууд, эсвэл 50 сая солонгосуудын тухай яригдаж байсан бол одоо чинь дэлхийн хүн амын 1/ 5 болсон хятадуудын хэрэгцээг яригдаж байна ш дээ” .
Зөвхөн BHP Billiton гэхэд сүүлийн 4 жилийн дотор Хятадад нийлүүлэх бүтээгдэхүүний хэмжээгээ 15 дахин өсгөжээ. Хятад энэ салбарын нүүр царайг цогцоор нь өөрчилжээ.
Гарын таван хуруунд багтахуйц цөөн тооны үйлдвэрлэгчид дэлхийн зах зээлд энэ салбарыг атгаж байна . Аж үйлдвэрийн өөр ямар ч салбарт , уул уурхайнхан шиг ийм том монопольчлох процесс болоогүй юм. “Залгих ажиллагаа” ашигт малтмалын хэмжээлшгүй их орлогоор санхүүжигдэж , голдуу бэлэн мөнгөөр наймаалцана. Тэрбум тэрбум доллар ширээн дээр хэдийнээ бэлэн өрөгдөж, олон ч фирмүүдийн нэр нүдэнд үзэгдэж, чихэнд дуулдахаа больжээ. Жишээ нь 2000 онд канадын зэс үйлдвэрлэгч Rio Algom-ыг өмнөд африкын Billiton залгиад удалгүй 2 жилийн хойно өөрөө BHP- д залгиулчихаж. Мөн North , Ashton , Comalco гэхчилэн фирмүүд Rio Tinto-д дагаар орж сураггүй болоотхож.Эдгээр томчууд л дэлхийн түүхий эдийн хэрэгцээг голлон хангаж байгаа ажээ .
BHP Billiton ердийн болон коксжсон нүүрс, диамантын нийлүүлтээрээ дэлхийд нэгт, зэсээр хоёрт, никелээр гуравт бичигддэг , мөн нефт , байгалийн хийн бизнесд тэд томоохон рольтой . Мексикийн хойгийн гол олборлогч бол BHP Billiton юм. Энэ жил BHP Billiton-ы орлого өмнөх оныхоос 20 % -иар өсөн 30 млрд долларт хүрчээ. Үүний 1.5 млрд доллар нь Германтай юуны өмнө Thyssen Krupp Steel –тэй хийсэн наймаанаас олжээ.
Үүний зэрэгцээ аль нэгэн ашигт малтмалаар дагнасан салбарууд дээр ч нэгтгэх процесс түгээмэл болж байна.Тухайлбал өнгөрсөн жилүүдэд үнэ нь 4 дахин өссөн никелийг энд дурдаж болно . Канадын томоохон никель үйлдвэрлэгч Falconbridge- д авахаар энэ хавар нэлээд хэдэн компаниуд млрд млрдаар үнэ хаян, ширүүхэн өрсөлдөөн болоод авчээ. Алтан дээр мөн ялгаагүй, 1983 байгуулагдсан харьцангүй залуу корпораци Barriсk өөрийн өрсөлдөгчдөө дараалан залгисаар, энэ оны эхээр Placer Dome – г залгин дэлхийн алтны № 1 үйлдвэрлэгчид тооцогдох болсон юм. Ингэж бусдыг өөртөө нэгтгэх гэж давшлаад байгаагийн логик нь ойлгомжтой. Шинэ орд нээж үйлдвэрлэлээ өргөтгөх нь зүдэргээтэй бөгөөд эрсдэл ихтэй. Ингэхэд тухайн ордод олборлолт хийн, эхний бүтээгдэхүүнээ гаргах хүртэл дор хаяж 5-6 жил болох аж , гэтэл ашигт малтмалын хэрэгцээ одоо байгаа шигээ өндөр байх эсэхийг таахын аргагүй учраас тухайн үйлдвэрлэгч дампуурах нигууртай. Тэгсэн дор одоо үйлдвэрлэл явуулж байгаа уурхайнуудад хяналтаа тогтоовол хөрөнгөө яг юунд оруулж байгаа нь илүү тодорхой юм.
Үйлдвэрлэгчид улам том, улам нэгдмэл, улам хүчирхэг болсоор… Тэдний улам бүр өсөн, хуучин түншүүд нь ч тэдэнтэй ижил төвшинд харьцахад бэрхшээлтэй болжээ . Энийг төмрийн хүдрийн наймаан дээр бүр тод ажиглаж болно . Дэлхий дээр энэ бүтээгдэхүүний 3\\\\\\\\4 ийг нийлүүлдэг Rio Tinto , CVRD , BHP Billiton гэсэн гуравхан концерн нийлүүлдэг бөгөөд тэд өнөөдөр ноёлох болжээ . Хэрэв энэ 3 Олигополь ганцхан долоо хоног төмөрлөгийн үйлдвэрүүдэд нийлүүлтээ таслахад бүх аж үйлдвэр зогсохоос аргагүй болох агаад, ингэвэл дэлхий даяараа эдийн засгийн сүйрэлд туллаа л гэсэн үг . Ийм нөхцөлд томчууд өөрсдийн болзлоо бусдад тулган хүлээлгэхэд амархан нь эргэлзээгүй. Энэ онд тэд үнээ 19% хувиар өсгөжээ , ноднин бүр 70% өсгөөд авсан гэж байгаа. Єнөөдөр хүртэл өөрчлөгдөлгүй үлдсэн ганцхан зүйл бий : Олон жилийн уламжлал болсон үнэ тогтоох зөвлөгөөний процедур. Жил бүрийн хавар хүдэр нийлүүлэгч 3 том концерны төлөөлөгчид, Япон, Хятад , Европын төмөрлөгийн салбарын гол үйлдвэрлэгчид цуглана. Оролцогч болгон эхлээд ганцаарчилсан уулзалтууд хийнэ, бразилчууд уламжлалт түнш европтойгоо, австрали болон англиуд япон , хятадын төмөрлөгийн менежерүүдтэй гэхчилэн. Энэ уулзалтууд Токио, Бээжин, Люксенбург , Лондон , эсвэл Роттердаммын аль нэг люкс зочид буудалд болно . Тэгэхдээ ихэнхдээ голфийн талбайн ойролцоо бууцгаах ажээ .
 
 
Vргэлжлэл бий
 
Хавсралт : Дэлхийн хамгийн том уул уурхайн концернууд

BHP BILLITON
ANGLO AMERICAN
RIO TINTO
CVRD
Жилийн орлого
31,8 млрд $
Жилийн орлого
29,4 млрд $
Жилийн орлого
19 млрд $
Жилийн орлого
13,9 млрд $
Жилийн ашиг
6.4 млрд $
Жилийн ашиг
3,5 млрд $
Жилийн ашиг
5,2 млрд $
Жилийн ашиг
4,3 млрд $
Ажиллагсдын тоо
37 000
Ажиллагсдын тоо
195 000
Ажиллагсдын тоо
27 800
Ажиллагсдын тоо
38 800

 

3935 уншигдсанМэдээг хэвлэх

Фото альбом

Uyangaas Shireetiin davaa yavah zamd
Бусад...
Эрдсүүд
Chalcedony - Хальцедон
Calcite - Кальцит
Dolomite - Доломит
Andalusite - Анделузит
Glaucophane - Глаукофан
Kyanite - Кианит
Pumpellyite - Пумпеллит
Serpentine - Серпентинит
Бусад...
Чулуулгууд
Rhyolite - Риолит
Basalt - Базальт
Andesite- Андезит
Dolostone - Долостоне
Аркоз элсэн чулуу
Carbonatite – Карбонатит
Websterite - Bебстерит
Tuff - Туфф
Бусад...
Тайлбар толь
Granulite – Гранулит
Granular snow – Мөхлөгт цас
Granitization – Боржинжилт
Granite – Боржин
Graded bedding – Ялгарсан үелэл
Graben – Грабен
Gneiss – Гнейс
Glassiness
Бусад...
Хамгийн хамгийн

Дэлхийн хамгийн том нуур

Дэлхийн хамгийн өндөр хүрхрээ

Дэлхийн хамгийн том цөл

Дэлхий дээрхи хамгийн өндөр уулс

Дэлхийн хамгийн гүн нуур

Далайн хамгийн гүн хэсэг

Хамгийн жижиг гариг илрүүлжээ

Дэлхийн хамгийн эртний алмаз олдлоо

 

 

www.geology.com