Нэвтрэн орох   /   Шинэ хэрэглэгч   /   Тусламж   /   GEO's introduction in English
Таны санал

Зарим металлын үнэ ханш

 New York Metal Exchange 

Aлтны өнөөдрийн ханш

 

 

 

 

 

[Most Recent Quotes from www.kitco.com] 

Мөнгөний өнөөдрийн ханш

 

Зочид
Монголоос олдсон олдвор байгалийн шинжлэх ухаанд хувь нэмэр оруулсаар байна…
06 Oct 2008

 

 

65 сая жилийн өмнө динозаврын эрин үе мөхсөнөөр өнөөдрийн сүүн тэжээлтний хөгжил улам түргэссэн талаар шинэ судалгаагаар эрдэмтэд баталсан байна.
Судалгаагаар энэ үйл явц нь далайн халим, хүн дүрст бич зэрэг сүүн тэжээлтний элэнц хуланцын үүсэл эхэлжээ гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Харин энэ нь динозаврын мөхлөөс сая сая жилийн өмнө орчин үеийн сүүн тэжээлтэн үүссэн гэсэн 2007 оны 3 дугаар сарын 28-нд олон нийтэд танилцуулсан ДНК-ийн судалгаатай зөрчилдөж байгаа юм (“Динозаврын мөхөл сүүн тэжээлтний хөгжилд нөлөөлж чадаагүй юм” гэсэн судалгааны ажил).
Шинэ судалгаа өнгөрсөн 150 сая жилийн амьтдын үлдэгдлийг одоогийн сүүн тэжээлтнүүдтэй харьцуулан судалсан юм. Энэ судалгаа шинжилгээний үр дүнд орчин үеийн амьтдын дээд өвөг 65 сая орчим жилийн өмнө дэлхийн бөмбөрцгийн өмнөд хэсэгт анх үүссэн гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа юм.
“Энэ бол динозаврын үхэлтэй холбоотой юм” гэж Pennsylvania-ий Pittsburgh дэх Байгалийн Түүхийн музейн менежер эрхлэгч John Wible өгүүлж байна.
“Динозаврын мөхлийн улмаас янз бүрийн төрөл зүйл ангийн амьтан организм үүсэх маш зохимжтой нөхцөл бүрдсэн юм ” гэж Nature сэтгүүлийн шинэхэн дугаарт Wible хэвлүүлсэн байна.
Сонирхуулахад Wible болон түүний багийн Монгол орны Говь нутгаас олсон амьтдын үлдэгдлийг судалсаны үндсэн дээр энэ дүгнэлтэнд хүрсэн байна. 1997 онд эдгээр амьтдын үлэгдэл ясыг цуглуулж, New York дэх Америкийн Байгалийн түүхийн музейд хадгалуулсан байна. Wible 2003 онд зурагт үзүүлсэн амьтны шүдийг шинжлэн, шинэ төрөл, зүйл ангийн амьтныг судлан тогтоосон юм.
 
Зүүн талын зурагт 70 сая жилийн өмнөх сүүн тэжээлтний гавал, баруун талд орчин үеийн сохор номингийн гавлыг харьцуулан харуулжээ.
Монгол орон, түүний хөрсөн доорх баялаг олдвор дэлхийн байгалийн шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна. Үнэхээр бахдууштай.
 
 
 
Мэдээллийн эх сурвалжийг National Geographic-аас
 
Холбоотой мэдээлэл

 

 

 

  • Махан идэшт үлэг гүрвэлийн чулуужсан үлдэгдэл олдлоо
  • Аварга том шувуу хэлбэртэй үлэг гүрвэл маргаан тарьж байна

     

     

  • 2080 уншигдсанМэдээг хэвлэх

    Фото альбом

    Ongon sumiin unknown lake
    Бусад...
    Эрдсүүд
    Chalcedony - Хальцедон
    Calcite - Кальцит
    Dolomite - Доломит
    Andalusite - Анделузит
    Glaucophane - Глаукофан
    Kyanite - Кианит
    Pumpellyite - Пумпеллит
    Serpentine - Серпентинит
    Бусад...
    Чулуулгууд
    Rhyolite - Риолит
    Basalt - Базальт
    Andesite- Андезит
    Dolostone - Долостоне
    Аркоз элсэн чулуу
    Carbonatite – Карбонатит
    Websterite - Bебстерит
    Tuff - Туфф
    Бусад...
    Тайлбар толь
    Granulite – Гранулит
    Granular snow – Мөхлөгт цас
    Granitization – Боржинжилт
    Granite – Боржин
    Graded bedding – Ялгарсан үелэл
    Graben – Грабен
    Gneiss – Гнейс
    Glassiness
    Бусад...
    Хамгийн хамгийн

    Дэлхийн хамгийн том нуур

    Дэлхийн хамгийн өндөр хүрхрээ

    Дэлхийн хамгийн том цөл

    Дэлхий дээрхи хамгийн өндөр уулс

    Дэлхийн хамгийн гүн нуур

    Далайн хамгийн гүн хэсэг

    Хамгийн жижиг гариг илрүүлжээ

    Дэлхийн хамгийн эртний алмаз олдлоо

     

     

    www.geology.com