Нэвтрэн орох   /   Шинэ хэрэглэгч   /   Тусламж   /   GEO's introduction in English
Таны санал

Зарим металлын үнэ ханш

 New York Metal Exchange 

Aлтны өнөөдрийн ханш

 

 

 

 

 

[Most Recent Quotes from www.kitco.com] 

Мөнгөний өнөөдрийн ханш

 

Зочид
Баяртай, монголчууд аа
06 Oct 2008

 Дэлхийн зах зээл дээрх цэвэр зэсийн үнийн өсөлтөд дөрөөлсөн монголчуудын баярхал санаснаас богино настай байж мэдэх нь. Улсын төсвийг богино хугацаанд асар том бялуу болгон хувиргасан мөнөөх металлын үнэ тасралтгүй уруудаж эхэллээ. Лондонгийн металлын бирж дээр нэг тонн нь 8000 ам.доллараас хол давж байсан зэсийн үнэ өдгөө бүр 6000-д дөхөөд байна.

Ханшийн хямдрал ийнхүү тасралтгүй үргэлжилбэл үсрэнгүй хөгжлийн тухай монголчуудын мөрөөдөл үндэстний гутамшиг болж хувирах нь. Сангийн яам 2009 онд зэсээс олох орлогоо 6700 ам.доллараар тогтоожээ. Гэтэл эдийн засагчдын таамагласнаар зэсийн үнэ он гараад одоогийнхоос дахин 15-20 хувиар буурах төлөвтэй. Чухам тэр цагт улстөрийн намуудын олон оронтой тоон амлалтуудад бялуурсан ард түмэн хөсөр хаягдах нь.

Ийн муу амлах болсон шалтгаан бидэнд бий. Дэлхийн эдийн засгийн хямрал бодитоор нүүрлэснээр цэвэр зэсийн нөөц нэмэгдэж, үүний хэрээр эрэлт буурах дохио өгч байна хэмээн эх сурвалжууд анхаарууллаа. Түүнчлэн Лондонгийн металлын бирж дээрх зэсийн нөөцийн хэмжээ сүүлийн өдрүүдэд эрчимтэй өсч байгаа нь монголчуудын хувьд бас нэг муу мэдээ юм. Одоогийн байдлаар гэхэд тус биржийн нөөц 200 гаруй мянган тоннд хүрээд байна.

Зэсийн үнэ маш хямд байсан үе бараг 10 жил үргэлжилсэн. Тонн нь 2000 ам.долларт хэлбэлзэж байлаа. Тэр үед зэсийн салбар бүхэлдээ хүнд байдалд орж байсан түүхтэй. Харин энэ удаад зэсийн үнэ ингэж өссөн нь сүүлийн 60, 70 жилийн хугацаанд тохиолдоогүй тун ховор үзэгдэл болж байна. Өсөлт хэзээ ч огцом буурах магадлалтай. Хэрэв Монголоос хамааралгүйгээр тогтоогддог зэсийн үнэ огцом доошилбол төсвийн орлогын уутанд томоос том цоорхой гарна. Харин тэр үед Засгийн газар халамж нэртэй бэлэн хоол, тэтгэвэр, тэтгэмжээ хэрхэн буцааж булааж авах нь тодорхойгүй байна. Үнэндээ дэлхийн зах зээлээс хараат дээрх бэлэн мөнгөний урамшууллын цаана асар их эрсдэл байгааг мартчихаж, бид.

Металлын үнийн тогтворгүй байдал уул уурхайн салбарт шинэ гацаа үүсгэж эхэлжээ. Олон газарт ажиллаж байсан уурхайнууд хаалгаа барьж эхэлсэн нь энэ салбарын хувьд гэнэтийн цохилт болоод байна. Дэлхийн цайрын томоохон үйлдвэрлэгчдийн нэг Австралийн “ОЗ Минералс” компани гэхэд цайрын үнэ 60 орчим хувиар буурснаас бизнес нь алдагдалд оржээ.

 
Холбоотой мэдээлэл


Уг нь 2006 онд тонн нь 1800 ам.долларт хүрч байсан аж. Тус улсын бас нэг компани 20-иод хоногийн өмнө үйлдвэрлэлээ нэг дахин бууруулж, 760 ажиллагсдынхаа тэн хагасыг цомхотгохоор болсноо мэдэгдлээ. Дэлхийн зах зээл дээрх ханшийн уналт Канадад бас муугаар нөлөөлж эхэлсэн байна. Ийм шийдвэр гаргах уурхайн тоо цаашид ч нэмэгдэнэ хэмээн олон улсын шинжээчид мэдэгдэв. Энэ бүхэн дэлхийн уул уурхайн салбар дахь хэвийн амьдралыг огцом өөрчлөх нь тодорхой.

Үүнээс гадна металлын үнэ өсөхөд хэрэглэгчид түүхий эд орлуулах материалыг ашиглах зэргээр хэрэглээгээ бууруулж эхэлсэн судалгаа гарав. Энэ нь уул уурхайн салбарынханд бас нэг асуудал үүсгээд байгаа юм. Орон сууц, гэр ахуйн хэрэгсэл, машин гээд дэд бүтцийн салбарт ашигладаг цэвэр зэс хэрэглээнээс бага багаар хасагдаж эхлэв. Барилгачид гэхэд зэсэн хоолойны оронд хуванцрыг ашиглаж эхэлсэн нь уурхайчдын хувьд бас нэг асуудал үүсгэжээ. Монголчуудын хувьд ч ялгаагүй техник технологийн энэ дэвшил харамсмаар “ахиц” биш гэж үү.

Уг нь дэлхийн зах зээлээс хараат үнийн өсөлт хэзээ ч буурах магадлалтай талаар эдийн засагчид, эрдэмтэн судлаачид олонтаа анхааруулсан. Таатай уур амьсгал бүрдсэн энэ үед хоног хугацаа алдалгүй ашиглах хэрэгтэйг сануулсаар өдий хүрлээ. Гэвч монголчууд уул уурхайгаар улстөр хийсээр энэ салбарыг бүхэлд нь унагах хангалттай шалтгаан бий болсон нь үнэн. Хэрвээ Хөрөнгө оруулалтын гэрээг хэдийнэ үзэглэчихсэн бол өнөөдөр үнэ яаж ч унасан ингэтлээ айж, болгоомжлохгүй байлаа. Нэгэнт олон тэрбум ам.доллар зарцуулсан компани хаалгаа барьтлаа өдий биз.
 
Холбоотой мэдээлэл
  • Стратегийн орд хэмээх vлгэр оршвой
  • Сохор хvн дvйвээнээр
  • Шувтарсан цагаан бумба буюу єлєн vнэгний vлгэр
  • Австрали дахь уул уурхайн тогтвортой байдлын гэрээ
  • Оюу Толгойн зэс-алтны порфирын орд газар
  • "Мардай"-н орд юу болсон бэ?
  • Газрын доорхи баялагаа хав дараад л ядуу амьдарсаар байх уу

    Гэтэл манай төр, засгийн удирдлагууд Оюу толгой, Таван толгой гэх мэт томоохон ордуудад хийх Хөрөнгө оруулалтын гэрээг тодорхой бус шалтгаанаар хойшлуулсаар. Энэ зуур аваагүй, олборлоогүй баялаг маань ямар ч ашиггүй бүтээгдэхүүн болж хувирах нь. Оюутолгой төслийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах саналыг анх 2003 онд тавьж билээ. Тэр үед Засгийн газар энэ асуудлыг 2004 оны сонгуулийн дараа хэлэлцэхээр хойшлуулж байв. Шинэ Засгийн газар дахиад унжив. Удалгүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль тохиож Оюу Толгойг горилсон хөрөнгө оруулагчдын тэвчээрийг шалгасан. Дараа нь дахиад л сонгууль…

    Харин энэ удаа 2008 оны сонгууль дохиож чихэнд чимэгтэй олон амлалтаар дүүрэн өндөрлөв. Ардчилсан нам хүн тус бүрт нэг сая, МАХН 1.5 сая төгрөг ярьж хорхой хөдөлгөв. Үнэндээ олны шуналыг өдөөсөн энэ мөнгө ойрын лав 3-4 жилд биелэх боломжгүй гэдгийг төрийн түшээд хүлээн зөвшөөрөөд байна. Тэгвэл нэг тооцоог сонирхъё. “Оюутолгойг ашиглаж эхэлбэл жилд 440-500 мянган тонн зэс үйлдвэрлэнэ. Хэрвээ монголчуудыг аз ивээж, дэлхийн зах зээлд зэсийн үнэ 8000 ам.доллар хэвээр байвал жилд дөрвөн тэрбум ам.доллар олох боломж бий. Мэргэжилтнүүдийн тооцсоноор дээрх дөрвөн тэрбумыг үйлдвэрлэхийн тулд “Айвенхоу майнз” таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх ёстой” гэсэн судалгаа гаргажээ.
  •  
    Холбоотой мэдээлэл
     



    Хөрөнгө оруулалтад шаардагдах таван тэрбум ам.доллар монголчуудад хамаагүй гээд нүдээ аниад хаслаа гэж бод. Тэгвэл дээрх тооцоо зэсийн үнэ тэнгэрт хадаж байх үе. Харин одоо үүнээс даруй хоёр мянган ам.доллараар буурчихаад байна шүү дээ. Сангийн яамны мэргэжилтнүүдийн гаргасан тооцоогоор гэхэд л 1.5 сая төгрөгийн хувь хүртээхэд нийт 4,5 их наяд төгрөг хэрэгтэй аж. Үүнийг бий болгоход газар доорх нөөцөө баялаг болгоход их хэмжээний хөрөнгө оруулалт эхлээд шаардлагатай гэдгийг манай улстөрчид бас мартчихаж. Мэдсэн ч хүлээн зөвшөөрөхийг хүссэнгүй. Угтаа бол тэдний хоосон амлалт, луу унжих зуршил нь Оюутолгой, Таван толгой зэрэг том төслүүд хэрэгжих нь бүү хэл, эхлүүлэх боломжийг хааж байгаа юм.

    1997 он. Ашигт малтмалын тухай хууль уул уурхай, эрдэс баялгийн салбарт нэлээд тааламжтай нөхцөл бүрдүүлээд байв. Гадаадын хөрөнгө оруулагчид олон арваараа Монголыг сонирхон, шохоорхож эхэлсэн зуун гэж болно. Гэвч тэр жил Зүүн Азийн эдийн засагт үүссэн хямрал үнэт металлын үнэд сөргөөр нөлөөлснөөр Монголын хөрсөн дэх байгалийн нөөц хэнд ч хэрэггүй болж байв. Манайд орж ирсэн гадаадын томоохон компаниуд эрсдэлтэй алхам хийхийг хүсээгүй.

    Хамгийн гол нь асар их хөрөнгө оруулалт шаардлагатай тул тэд орхин явж байлаа. Харин өнөөдөр дэлхийн эдийн засагт нүүрлэсэн хямрал, металлын үнийн уналт хөрөнгө оруулагчдад байтугай монголчуудад давхар айдас төрүүлж эхэллээ. Хэрэв одоо бид яарахгүй бол нэг л өдөр уул уурхайн хөрөнгө оруулагчид “Баяртай, монголчууд аа” хэмээн инээмсэглэн одох вий.

    Ц.Цэвээнхэрлэн - http://news.gogo.mn/r/43346
     

    Холбоотой мэдээлэл

     

     

     

     

     

  • Монголын уул уурхайн өнөөгийн байдал
  • Монголын уул уурхайд бэлдсэн хятадын ''єгєєш''
  • "Оюу толгой"-н тогтвортой байдлын гэрээ батлагдвал 3-5 мянган хүн ажилтай болно
  • Уул уурхайн салбарын бас нэг муу мэдээ - Уолл Стрит Жорнал Ази

     

     

     

     

  • 3319 уншигдсанМэдээг хэвлэх

    Фото альбом

    Shireet nuur
    Бусад...
    Эрдсүүд
    Chalcedony - Хальцедон
    Calcite - Кальцит
    Dolomite - Доломит
    Andalusite - Анделузит
    Glaucophane - Глаукофан
    Kyanite - Кианит
    Pumpellyite - Пумпеллит
    Serpentine - Серпентинит
    Бусад...
    Чулуулгууд
    Rhyolite - Риолит
    Basalt - Базальт
    Andesite- Андезит
    Dolostone - Долостоне
    Аркоз элсэн чулуу
    Carbonatite – Карбонатит
    Websterite - Bебстерит
    Tuff - Туфф
    Бусад...
    Тайлбар толь
    Granulite – Гранулит
    Granular snow – Мөхлөгт цас
    Granitization – Боржинжилт
    Granite – Боржин
    Graded bedding – Ялгарсан үелэл
    Graben – Грабен
    Gneiss – Гнейс
    Glassiness
    Бусад...
    Хамгийн хамгийн

    Дэлхийн хамгийн том нуур

    Дэлхийн хамгийн өндөр хүрхрээ

    Дэлхийн хамгийн том цөл

    Дэлхий дээрхи хамгийн өндөр уулс

    Дэлхийн хамгийн гүн нуур

    Далайн хамгийн гүн хэсэг

    Хамгийн жижиг гариг илрүүлжээ

    Дэлхийн хамгийн эртний алмаз олдлоо

     

     

    www.geology.com