Нэвтрэн орох   /   Шинэ хэрэглэгч   /   Тусламж   /   GEO's introduction in English
Таны санал

Зарим металлын үнэ ханш

 New York Metal Exchange 

Aлтны өнөөдрийн ханш

 

 

 

 

 

[Most Recent Quotes from www.kitco.com] 

Мөнгөний өнөөдрийн ханш

 

Зочид
Монголчууд зах зээл ярьж, коммунизм байгуулж байна
30 Oct 2008

 Монголд хэдэн жилийн өмнө Оюутолгой хэмээх зэ­сийн, Тавантолгой хэмээх нүүрсний дэлхийд томд тоо­цогдох ордууд байгаа тухай мэдээ цацагджээ. Тэр цагаас эхлэн идэж барахааргүй энэ их баялгийн тухай сонссон улстөрчид "Боломжийн хэ­рээр залхуурч, хэрэгцээ­нийхээ хэрээр хангуулах" коммунизмын уриаг дэв­шүүл­сээр. Гэвч өнөөгийн бидний зорьж байгаа нийгэм "Чадлын хэрээр хөдөлмөрлөж, бү­тээсний хэрээр хүртэх" зар­чимтай. Анх энэ толгод хөөр­гөн монголчуудад бахар­х­лын чанартай бэлгэ тэмдэг байж. Гэтэл толгодын лиценз эзэмшигч гэх канад эр  тол­гойг ашиглах зардлаа босгох зорилгоор дэлхий дахинд бяцхан реклам хийсэн гэдэг. Уг нь хаа газар байдаг дээшээ доошоо хэд дахин өсгөсөн хэтрүүлэг.

Харин энэ бяцхан наргиа өөрт нь болон мон­голчуудад санаанд оромгүй гай тарина гэж хэн ч сана­сангүй. Тэр мөчөөс эхлэн Монголын улс төр хар тамхи хэтрүүлэн хэрэглэсэн мэт мансуурч өнөөг хүрэв. Эх орончид гэрлийн хурдаар олширч, хязгааргүй мөнгө амласан нь УИХ хэмээх ха­заарлашгүй эрх мэдлийг атгана. Толгодын эзэмшлийн төлөөх тулаан Монголын улс төрийг сүйрүүлсэн бол мон­голчуудын сонголт толгодоос хүртэх мөнгөөр хэмжигдэнэ. Улстөрчид толгодын хуваа­рийн төлөө галдах, буудах зэргээс буцахгүй болж, ард түмэн толгодын хишгийг эрх чөлөө, ардчиллаас илүүд үзэв. Монгол орон хэдхэн жилийн өмнө салсан "Үнэгүй хоол" гэдэг социалист үлгэрт дахин итгэж эхэллээ. "Хараал идсэн энэ толгодын дор мон­голчуудын гар, хөлөөс илүү баялаг байгааг хэн баталсан юм" гэж эдийн засагч уурсаж, "Таван зуун тэрбум ногооныг ард түмэндээ өгөх гэж байна" хэмээн эрхэм гишүүн мун­хаг­лана. Зах зээлийн эдийн засагч хөдөлмөр, цаг хуга­цааг мөнгө гэж үздэг бол большевик гишүүн сонгуульт ху­гацаагаа мөнгө болгон тоолж сууна. Энэ бүхнээс харвал монголчуудын зов­лон­гийн уурхай Оюутолгой, Тавантолгой болсон мэт. Хэдэн жилийн өмнө зах зээ­лийн эдийн засагч "Тэрбум гаруй хүнтэй Хятад хөрш бол дэл­хийн хамгийн том зах зээл. Хятадын эдийн засгаас Мон­голын эдийн засаг арав дахин илүү таатай нөхцөлтэй. Хоёр сая хүнтэй Монгол орон ха­шаагаа давуулж шидсэн бүх­нийг тэд шүүрээд авна. Тавантолгойн нүүрсийг хам­гийн дээд үнээр авах боломж тэдэнд бий. Эхний ээлжид багахан нүүрсний наймаа хийгээд л бүс дамжсан дэд бүтэцтэй болчихно. Дараа нь арай том дуугарч, цахилгаан станц, хийн түлшний үйлдвэр барь­чихна. Тэгээд хятадад ца­хилгаан, хийн түлш гаргаж алт, зэсээс илүү мөнгөний машинтай болно. Төр бизнест шүлэнгэтэхгүй бол энэ бүхэн 2007 онд хэрэгжих боломж­той" гэж мэдэгдэж байв. Гэтэл өнөөдөр эдийн засагчийн зөнгөөс нэг ч биеллээ ол­сонгүй. Хэргийн учир эрх баригчид зах зээлийн эдийн засгийн ганц нэг нэр томъёог зөв нэрлэж байгаа боловч үнэн хэрэгтээ социализмын эдийн засгийн онолыг зас­варлах оролдлого хийж бай­гаа гэнэ. Гэтэл хятадууд аман дээрээ социализмыг магтан дуулавч эдийн засгаа либе­ралчлах алхмыг тууштай хэрэгжүүлж байна. Энэ бүх­нийг батлахад элдэв онол шаардагдахгүй. Хориод­хон жилийн өмнө ард түмнээ коммунизмын гянданд ха­шиж, эдийн засгийн хяналтгүй байсан хятад орны эдийн засаг дэлхийн эдийн засгийн зургаан хувьд хүрчээ. Гар үйлдвэрлэл аж үйлдвэрлэл болон хувирч Хятадын ДНБ АНУ-ын ДНБ-тэй тэнцэв. Баруун хойд Хятадад 320 сая тонны нөөцтэй орд илрүүлж, 160 сая тонн нүүрсний нөөц­тэй агуулахууд сар бүр 15 сая тонноор нэмэгдэнэ. Өвөр Монголд жилийн дөрвөн сая тонн хийн түлш нүүрснээс гаргаж авах үйлдвэр бай­гуулна. Энэ бүхэнд Амери­кийн SES компани 1.2 тэрбум ам.доллар гаргах гэнэ.
Дээр "Бидний эдийн зас­гийн нөхцөл Хятадынхаас арав дахин их" гэж үзсэн зах зээ­лийн эдийн засагчийн тоо­цоо­гоор бид өнөөдөр нүүрс, мах, бензин гуравт бөхөлзөх учир­гүй. Махны оронд өвс идэж, нүүрсний оронд дугуй ша­таах ёсгүй. Гэхдээ мон­гол­чууд хэдэн биенээ хорлох гэж энэ бүхнийг хийж байгаа биш гэнэ. Хийж бүтээж олсон хэ­дэн төгрөгөөр төр ноо­луу­рын бизнес хийгээд боломж ол­гох­гүй байгаа болохоор тэр гэнэ.  
 
Х.Баттөгс 

http://news.gogo.mn/r/44613#prev-comment191705

2036 уншигдсанМэдээг хэвлэх

Фото альбом

Shireet nuur
Бусад...
Эрдсүүд
Chalcedony - Хальцедон
Calcite - Кальцит
Dolomite - Доломит
Andalusite - Анделузит
Glaucophane - Глаукофан
Kyanite - Кианит
Pumpellyite - Пумпеллит
Serpentine - Серпентинит
Бусад...
Чулуулгууд
Rhyolite - Риолит
Basalt - Базальт
Andesite- Андезит
Dolostone - Долостоне
Аркоз элсэн чулуу
Carbonatite – Карбонатит
Websterite - Bебстерит
Tuff - Туфф
Бусад...
Тайлбар толь
Granulite – Гранулит
Granular snow – Мөхлөгт цас
Granitization – Боржинжилт
Granite – Боржин
Graded bedding – Ялгарсан үелэл
Graben – Грабен
Gneiss – Гнейс
Glassiness
Бусад...
Хамгийн хамгийн

Дэлхийн хамгийн том нуур

Дэлхийн хамгийн өндөр хүрхрээ

Дэлхийн хамгийн том цөл

Дэлхий дээрхи хамгийн өндөр уулс

Дэлхийн хамгийн гүн нуур

Далайн хамгийн гүн хэсэг

Хамгийн жижиг гариг илрүүлжээ

Дэлхийн хамгийн эртний алмаз олдлоо

 

 

www.geology.com