Нэвтрэн орох   /   Шинэ хэрэглэгч   /   Тусламж   /   GEO's introduction in English
Таны санал

Зарим металлын үнэ ханш

 New York Metal Exchange 

Aлтны өнөөдрийн ханш

 

 

 

 

 

[Most Recent Quotes from www.kitco.com] 

Мөнгөний өнөөдрийн ханш

 

Зочид
Монголчуудад уранаа ашиглах цаг болсныг сануулав
30 Oct 2008

 

“Азийн сан”-гаас санаачлан “Хариуцлагатай уул уурхай” төрийн бус байгууллагатай хамтран сар бүр байгалийн нөөц ашиглалтын талаарх цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулдаг. Энэ удаагийн хэлэлцүүлэгт доктор Давид Маллиган, МУИС-ийн Цөмийн судалгааны төвийн секторын эрхлэгч, доктор, профессор Н.Норов тэргүүтэй хүмүүс оролцон ураны хүдэр олборлож, ашиглах нь манайд ямар үр дүнтэй талаар ярилаа.
   Уран гэж юу вэ.
Бид ашигласнаар юу хожих вэ
Манай улс сүүлийн жи­лүү­дэд ураны хүдэр олбор­лон, баяжуулж, ашиглах талаар ярих бол­сон. Одоо­гийн байдлаар АНУ, Франц, Канадын ком­па­ниуд Мон­голын хэд хэдэн газарт ураны хайгуул хийж эхэл­жээ. Манайд Дорнодын Мар­дайн ордоос урагшаа Дорно­говь аймаг хүртэл ураны илрэлийн судлууд бий. Энд зөвхөн ураны хү­дэр бай­хаас гадна нүүрс нь уран агуулсан байдаг аж. Мөн Сүхбаатар аймгийн Бумба­тын нүүрсний ордод уран илэрсэн байна. Ерөн­хийдөө эх орон минь ураны нөө­цөөр баялаг гэхэд болно.        
Уран нь химийн элемент бөгөөд цацрагт идэвхт гэд­гээрээ онцлог аж. Ураны хү­дэр нь нүүрс, нефть, зэс, молибдентэй адил эрдэс баялаг. Монголчууд ураныг цөмийн зэвсэг хийхэд ашиг­ладаг гэдгийг мэднэ. Гэхдээ ураныг дээд зэргээр бая­жуулсны дараа цөмийн зэв­сэгт хэрэглэдэг. Харин ма­найд тэр хэмжээнд хүртэл баяжуулах өндөр технологи байхгүй гэнэ. Бид ураныг цө­мийн эрчим хүчний станцад түлш болгон хэрэглэх бо­ломжтой. Ингэснээр зур­гаан тонн нүүрс шатаахад га­рах энергийг нэг грамм уран үйлдвэрлэх юм. Энэ эдийн засгийн хувьд асар их хэмнэлт авчирч байна. Мон­голд атомын цахилгаан станц байгуулж болох эсэх талаар профессор Н.Норов “Атомын цахилгаан станц байгуулах нь манай улсын эдийн засаг, экологи, техно­логид хэрэгтэй. Уран олбор­лож эхлээд нөөцтэй болчих­сон байхад Атомын цахил­гаан станц барихад дөхөм­тэй. Өөрөө уран олборлож байгаа нөцөлд хоёр дахин хямд цөмийн түлш хэрэг­лэнэ гэсэн үг. Уран цацраг идэвхт элемент учир хяналт сайн байх ёстой. Үүнийг улсын тусгай бодлогоор зохицуулж болно. Хөрөнгө оруулалтын хувьд зах зээ­лийн хуулиар л явах байх. Манай улс өөрөө хөрөнгө гаргах чадалтай бол гарга­на. Үгүй бол гадаадын ком­па­ниуд ирээд үр ашгаа то­хи­­ролцоод болох биз. Ер нь бол уран газар дор байх­даа үнэгүй, хэнд ч ашиглаг­дах­гүй байгаа шүү дээ. Ма­найд 500 мвт-ийн хүчин чадалтай хоёр реактор бү­хий атомын цахилгаан станц барихад л хангалттай” гэв.
 
 
Ураны үнэ буурахаас өмнө ашиглах шаардлагатай
Атомын цахилгаан станц барьж ураныг дотоод­доо ашиглахаас гадна дэл­хийн зах зээлд борлуулбал багагүй ашиг хүртэх бо­ломж­той аж. 1990 онд 10 ам.доллар байсан уран одоо 90 ам.долларт хүрээд байна. Гэхдээ 2018 оноос ураны үнэ нь буурах төлөв­тэй байгааг томоохон ком­па­ниуд анхааруулжээ. Учир нь тухайн үеэс ураны хэ­рэг­лээ багасах гэнэ. Иймд ураныг ойрын хугацаанд ашиглаж эхлэхгүй бол үр ашгийг нь цаашид хүртэх­гүй байх эрсдэлтэйг эрдэмтэд сануулав.
 
Манайд ураныг ямар аргаар олборловол тохиромжтой вэ
Манай ураны хүдэр дэх ураны агууламж дунд зэрэгт ордог байна. Уран олборлох 2-3 янзын арга байдаг аж. Нэгдүгээрт, далд уурхай бай­гуулж ураны хүдрээ гар­гаж ирээд гялгар цаасан дээр хүдрээ овоолж уусган баяжуулах аргаар олбор­лож болно. Мөн хүдрийн биет­тэй нь газар дор уусган баяжуулдаг байна. Энэ арга нь манайд тохиромжтой. Дорноговь аймгийн Сайхан­дулаан уул, Дундговийн Хараатхайрханы орд газ­руудаас дээрх аргаар га­даа­дын хөрөнгө оруу­лалт­тай компаниуд уран олбор­лон туршиж үзжээ. Энэ арга нь газар ухдаггүй, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, зардал багатай аж.
Одоогийн байдлаар ма­найд уран олборлож буй ком­п­ани манайд алга. Бүгд хайгуулийн лицензтэй бай­на. Ураны баяжмал гаргах туршилтыг Дундговьд АНУ-ын хөрөнгө оруулалттай “Говь гурван сайхан” ком­пани хийжээ. Мөн Мардайн Гурван булгийн орд газар лицензтэй “Эмээлт майнз” компани уран олборлох үйлдвэрээ бариад бэлэн болгосон. Одоо Ашигт малт­малын тухай хууль гарахыг хүлээж байна.
 
Манай улс ураны хэр их нөөцтэй вэ
Манай улсын ураны нөө­цийг 1998 оныхоор авч үзвэл дэлхий дээр ажиллаж байгаа 430 гаруй атомын цахилгаан станцын зөвхөн нэг жилийн хэрэгцээг хангах аж. Гэхдээ энэ нь бага тоо биш. Сүүлийн жилүүдэд олон компани ураны эрэл хай­гуул хийх болсон. Үүний­г­ээ дагаад нөөцийн хэмжээ ихэсч байгаа аж. Эрдэмтэд манай улсын уран нөөц дэлхийн ураны нөөцийн 10 хувиас хэтрэх­гүй болов уу хэмээн таа­маг­лаж байна. Манайхаас уран авах сонирхолтой улс олон байдаг. Тухайлбал, Өмнөд Солонгос, Япон зэ­рэг ураны нөөцгүй улсыг дурь­даж болно. Саяхан Японы тал манай улсын цахилгаан станцуудаас гар­сан үнсийг авъя хэмээн санал тавьсан сурагтай. Харин Засгийн газар тат­галзсан гэх. Учир нь үнсэнд уран агуулагддаг байна. Эндээс үзэхэд манай улс ураны ашиглалт, экспорт дээр хатуу байр суурьтай болох нь анзаарагдана.
 
Уран ашиглах болсноор дэлхийн нийт хяналт тавьж эхэлдэг
Ураны олборлолт, ашиг­лалттай хол­бог­доод хянал­тын асуудал өндөр түвшинд яригддаг. Уран нь цацраг идэвхт элемент. Мөн цө­мийн зэв­сэг үйлдвэрлэх гол түүхий эд учир олон улсын  бол­гоомжлолыг төрүү­лэхээс ч өөр аргагүй юм. Одоогоор манайх ураны хай­гуул хийж байгаа тул дэлхий нийтээс тавих хя­налт бага байна. Ер нь уран олборлож эхэлсэн оронд атомын цахилгаан станц баривал хичнээн хэм­жээ­ний уран орж, плутони ял­гарсныг Олон улсын цө­мийн эрчим хүчний байгууллага хя­налт тавьж мэдээлэл өгдөг аж.
 
 
Г.Батзориг 

http://news.gogo.mn/r/44646

2782 уншигдсанМэдээг хэвлэх

Фото альбом

Eej hairhanii Tagtaa, Ulij bui chono had
Бусад...
Эрдсүүд
Chalcedony - Хальцедон
Calcite - Кальцит
Dolomite - Доломит
Andalusite - Анделузит
Glaucophane - Глаукофан
Kyanite - Кианит
Pumpellyite - Пумпеллит
Serpentine - Серпентинит
Бусад...
Чулуулгууд
Rhyolite - Риолит
Basalt - Базальт
Andesite- Андезит
Dolostone - Долостоне
Аркоз элсэн чулуу
Carbonatite – Карбонатит
Websterite - Bебстерит
Tuff - Туфф
Бусад...
Тайлбар толь
Granulite – Гранулит
Granular snow – Мөхлөгт цас
Granitization – Боржинжилт
Granite – Боржин
Graded bedding – Ялгарсан үелэл
Graben – Грабен
Gneiss – Гнейс
Glassiness
Бусад...
Хамгийн хамгийн

Дэлхийн хамгийн том нуур

Дэлхийн хамгийн өндөр хүрхрээ

Дэлхийн хамгийн том цөл

Дэлхий дээрхи хамгийн өндөр уулс

Дэлхийн хамгийн гүн нуур

Далайн хамгийн гүн хэсэг

Хамгийн жижиг гариг илрүүлжээ

Дэлхийн хамгийн эртний алмаз олдлоо

 

 

www.geology.com