Нэвтрэн орох   /   Шинэ хэрэглэгч   /   Тусламж   /   GEO's introduction in English
Таны санал

Зарим металлын үнэ ханш

 New York Metal Exchange 

Aлтны өнөөдрийн ханш

 

 

 

 

 

[Most Recent Quotes from www.kitco.com] 

Мөнгөний өнөөдрийн ханш

 

Зочид
Мартсанаас Оюутолгой яалаа...?
20 Apr 2009

Монголчуудын найдвар болоод байгаа Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний явц ямархуу байна вэ? Цаашид хэрхэх бол, ямар асуудал үүсээд байгаа юм бол гэсэн асуултууд тэнүүчилсээр...

“Ингэхэд Осама бин Ладе­ныг барьсан болов уу” гэж хөдөөх өвгөн гэнэт асуудаг шиг манайхан бие биеэсээ “Нөгөө Хөрөнгө оруулалтын гэрээ юу болж байгаа билээ” гэж үе үе сураглах...
Хариулт нь тун энгийн “Аж­лын хэсэг байгуулан ажил­­лаж байгаа, хаврын чуул­­ганаар хэ­лэлцэх байх”. Өнгөрсөн хуга­цаанд болсон үйл явцыг ч тойм­лоход амар­хан. Оюутолгойн ашиглалтын Хөрөнгө оруу­лал­тын гэрээг хэлэлцэх нь ээ гэсэн хүлээлт үүсгээд байсан УИХ-ын ээл­жит бус хуралдаанаар энэ­хүү гэрээг хэлэлцэх үү, үгүй юу гэдгийг хэлэлцэж эхлэх ша­хаад хаврын чуулганаар сө­хө­­хөөр үлдээсэн. Дахиад нэг хүлээлт үүсгэсэн хаврын чуул­ган эхэл­сэн ч гэрээг хэ­лэл­цэх талаар хүлээлтээс өөр болсон үйл явц үгүй. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хэлэл­цэх асуудлын дараа­лалд гэрээ­ний асуудал орсон байсан ч мөн л хэлэлцэгд­сэнгүй. Ажлын хэс­гийн санал дүгнэлт ирээгүй байгаа гэж тайлбарласан са­нагдана. УИХ-аас хөл хөөрцөг болон байгуулсан, асуулт бол­гоны түгжээтэй тайлбар болдог ажлын хэсгийнхэн ямар ажил хийж, ямар дүгнэлт гаргаад байгаа талаар одоохондоо олон нийтэд тодорхой мэдээ­лэл алга. Албаны хүмүүс, их хурлын эрхэм гишүүдээс Оюу­­тол­гойтой холбоотой ямар­ваа нэг асуулт тавихад  дээр дурдсанчлан “Ажлын хэсэг ажиллаж байгаа шүү дээ” гэсэн асуултаар л хариу барих. Ажлын хэсгийнхэн ямар дүгнэлт гаргасан хий­гээд үйл явц хэрхэн яаж өрнөх нь энэ долоо хоногоос тодор­хой болох байх гэж найдац­гаая. Энэ долоо хоногт гэрээ­ний асуудлыг байн­гын хороо­дын хурлаар хэлэлцүүлэх байх гэсэн албан бус хүлээлт байгаа юм. Учир нь өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх байс­ныг хойшлуулсан учраас...

Найдвар, хүлээлт

Ашигт малтмалын орлогоо хэрхэн зохицуулж, дэл­хий дээр хамгийн амжилттай систем буй болгож чадсан гэгдэж байгаа Чили улсын Сангийн сайд асан Анинат өнгөрсөн долоо хоногт манайд ирж монголчуудад турш­лагаасаа танилцуулаад буцсан.
Тэрбээр “Эдийн засгийн хямралтай байгаа энэ үед би их олон орноор явсан. Гэвч тэдний ганцад нь ч ганц ч шинэ хөрөнгө оруулалтын сэжүүр байхгүй байсан. Харин монголчууд хоёр ч томоохон төсөл, хөрөнгө оруулалтыг өлгийдөн авах гарц дээр зогсч байгаа. Энэ бол маш том найдвар” гэж бай­сан. Үнэхээр ч Оюутолгой, Тавантолгой хэмээх эрдэнэ­сийн авдраа нээх үү гэсэн хүлээлт удаан хугацааны турш бидний хувьд найдварын гэгээ болсоор л байгаа. Ялангуяа эдийн зас­гийн хямрал гээчийг амтлаад ирэхийн цагт энэхүү хоёр төсөл хонгилийн үзүүр дэх том гэрэл болон улстөрчдийг ч жирийн иргэдийн ч сэтгэлийг тайт­га­руулж буй. Тэгээд яг юун дээр гацаад байна вэ?
Тоймтой мэдээлэл бага бай­гаа бидний хувьд хариулахад хэцүү асуулт. Илүү их мэдээ­лэлтэй, толгой өөд татах завгүй ажиллаж байгаа гэгдэж буй ажлын хэсгийнхэн болон яам там­гынхан, төслөө яаравчлан эх­лүүлэхийг хүсч байгаа хөрөнгө оруулагчдын хувьд бол тодорхой асуудал, шалтгаанууд байгаа л байх, одоохондоо төдийлөн ам нээх хүсэлгүй л байгаа боло­хоос. Аливаа төсөл хөрөнгө оруулалт аль аль талдаа ашиг­тай байх ёстой гэсэн үндсэн зарчмын дагуу хэнд ямархуу бэрхшээл тулгараад байгаа бол гэдгийг гаднаас нь харахыг оролдоё. Хүний хүүхэд хүрэн бөөртэй гэдгээр одоохондоо Мон­голын Засгийн газар, хууль тогтоогчдын хэлж буй тээгийг шүүрдэж харахыг хичээх үү?

Албаны хүний үг

Албан мэдээлэл шүүрдвэл энэ сарын эхэнд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл “Айвенхоу майнз”, “Рио тинто” компанийн удирдла­га­тай хийсэн уулзалтын тэмдэг­лэл байна. УИХ-ын дарга Д.Дэм­бэ­рэл:
“Оюутолгойн төсөлд Мон­голын талын эзэмших хувь хө­рөнгийг санхүүжүүлэх нөхцлийн талаар анхаарах зүйл байна. Хатуу нөхцөл тавигдаад байна гэж харагдаж байгаа. Жишээл­бэл, Монголын талын эзэмших 34 хувиа төлөх асуудал. Төсөл таван тэрбумын төсөвт өртөгтэй гэж яригдаж байгаа. Үнэ өртөг буурах нь гэдгийг танай удирд­лагуудын өгсөн ярилцлагаас харж байгаа. Манай талд ногдох 34 хувьд зориулан та бүхэн хөрөнгө оруулалт хийж өгч бай­гаа гэж хэллээ. Гэхдээ өгч буй хөрөнгө оруулалтад 9,9 хувь дээр АНУ-ын үнийн өсөлтийг дөрвөн хувиар нэмэгдээд нийтдээ 14 хувийн хүү бодохоор байна. Ийнхүү танай өгч буй 1,7 тэрбум долларт жилдээ 200 сая дол­ларын хүү төлөх болоод байна. Энэ нь 5 жилд 1,2 тэрбум, 10 жилд 2,4 тэрбум доллар төлөхөд хүрэхээр байгаа нь хүндрэлтэй байна. Дэлхий дахинд хүү цааш­даа ийм өндөр байгаад байх уу. Энэ эрсдлийг багасгах арга замуудын талаар тодруулбал зүгээр байна” гэж уг уулзалтын үеэр ярьжээ.
Ордын 34 хувийн эзэм­шигч байхын тулд Монголын Засгийн газар түүнтэй дүй­цэхүйц хэмжээний хөрөнгө оруу­лалт хийх шаардлагатай. Гэвч ийн хөрөнгө оруулалт хийх гэтэл монголчуудад мөнгө байхгүй. Хувиа эзэмшихийн тулд манай Засгийн газар хөрөнгө оруу­лагчдаасаа эргээд зээлдэж буй. Үүнийх нь хүү 14 хувь болж хүндхэн ачаа нэмж буйг эрхэм спикер хэлж буй байх. Мөн “...тэрбээр татвар ногдуулах нөхцлийг хөнгөрүүлэхэд анхаа­рахыг хүсч байна. Жишээлбэл, хөрөнгө оруулалтын хэмжээ, түүний ирээдүйн өртөг, тэдгээ­рийг тооцох аргачлалд тусгасан босго өндөр байна” гэж учир­лажээ. Гүйцэтгэх засаглалын­хан болоод хууль тогтоогчдын “махаа идэж” буй нэг гацаа нь энэхүү хөрөнгө оруулалтын нөх­цөл, хүү нь болоод байгаа хэ­рэг болов уу. Нэгэнт л нэг ши­рээнээ өөд өөдөөсөө харан хэл­цэл хийж буй талууд нөхцөл байд­лыг аль алиндаа ашиг­тай­гаар л эвийг нь олж шийдэх биз ээ.

Намуудын байр суурь

Манайхан аливаа нэг асууд­лыг шийдэхдээ заавал “харж үздэг”, ихэнхдээ л маргааны туйл, асуудлыг шийдэх тээг болчихдог намуудын байр суурь ямар байгаа билээ. Аливаа нэг асуудлыг шийдэхдээ парламент дахь намуудын байр суурийг нэгтгэх гэсэн нэг том даваа байдаг шүү дээ.
Одоо байгаа мэдээллээр бол УИХ дахь МАХН-ын бүлэг урьд­чилж өгнө хэмээн амласан 125 сая ам.долларыг чамлаж байгаа гэсэн. Бас татварын гэх мэт асуудлуудад тэд эргэлзэж бай­гаа гэсэн. Харин Ардчилсан намынхан гэрээний техник, эдийн засгийн дүгнэлтийг харж байж болно гэсэн. Гэрээний төслийг УИХ-д өргөн барих үеэр техник, эдийн засгийн дүгнэл­тийг хавсаргаагүй гэсэн шүүмж гарсныг та бүхэн санаж байгаа байх. Уг дүгнэлтийг монгол хэл рүү албан ёсны орчуулгаар буулгахад дор хаяж гурван сарын хугацаа шаардлагатай гэсэн тайлбар сонсогдож бай­на. Гэрээтэй холбоотой ямар­ваа нэгэн маргаан гарвал англи эхийг баримтална гэсэн нөх­цөлтэйг бас санахад илүүдэхгүй. Ямар эрхэм хууль тогтоогчид бид англи эхийг уншаад сайн ойлгоогүй юм байна гээд сууж байлтай биш.   
Нөгөөтэйгүүр бид хэнтэй гэрээ хийгээд байна вэ гэсэн бас нэг хардлага, болгоомжлол сон­сог­дож эхлэв. Гэрээнд албан ёсоор оролцож байгаа хөрөнгө оруулагчдын тал нь Р.Фрийд­ландаар бидэнд танил болсон “Айвенхоу майнз” компани биш, түүний охин компани болох “Айвенхоу майнз Монголия инк”. Оюутолгой төслийн бас нэгэн хөрөнгө оруулагч “Рио тинто” компани нь “Айвенхоу майнз Монголия инк”-ийн бус толгой компанийнх нь 9,9 хувийг эзэмшигч. Саяхан “Рио тинто” компанийн хувийг Хятадын төрийн өмчит “Чайнелко” ком­пани эзэмшихээр болсон гээд сэрдэмхий хүнд бол асуудал муугийн муугаар эргэлээ гэхэд Монгол дахь охин компани л шаварт унаад дэлхийд томоо гайхуулдаг эзэд нь сугараад үлдэх вий ч гэсэн иш мухаргүй муу бодол төрөхөөр.
Уг нь өнөөгийн нөхцөл бай­далд тийм ч тохиромжтой бус ч “алдсан хүн арван тамтай”  гэ­дэгч­лэн бодох, шийдэх асуудал зөндөө л байгаа биз. Гэвч бас цаг хугацаа хүлээдэггүй ээ гэдэг үгийг хүн болгон л сануулаад байдаг... Яах юм бол доо, Оюутолгойг...

А.АЛТАНТУЯА

http://www.news.mn/news/section=home/page=index#0.19123625820682166

3166 уншигдсанМэдээг хэвлэх

Фото альбом

Mirage
Бусад...
Эрдсүүд
Chalcedony - Хальцедон
Calcite - Кальцит
Dolomite - Доломит
Andalusite - Анделузит
Glaucophane - Глаукофан
Kyanite - Кианит
Pumpellyite - Пумпеллит
Serpentine - Серпентинит
Бусад...
Чулуулгууд
Rhyolite - Риолит
Basalt - Базальт
Andesite- Андезит
Dolostone - Долостоне
Аркоз элсэн чулуу
Carbonatite – Карбонатит
Websterite - Bебстерит
Tuff - Туфф
Бусад...
Тайлбар толь
Granulite – Гранулит
Granular snow – Мөхлөгт цас
Granitization – Боржинжилт
Granite – Боржин
Graded bedding – Ялгарсан үелэл
Graben – Грабен
Gneiss – Гнейс
Glassiness
Бусад...
Хамгийн хамгийн

Дэлхийн хамгийн том нуур

Дэлхийн хамгийн өндөр хүрхрээ

Дэлхийн хамгийн том цөл

Дэлхий дээрхи хамгийн өндөр уулс

Дэлхийн хамгийн гүн нуур

Далайн хамгийн гүн хэсэг

Хамгийн жижиг гариг илрүүлжээ

Дэлхийн хамгийн эртний алмаз олдлоо

 

 

www.geology.com