Нэвтрэн орох   /   Шинэ хэрэглэгч   /   Тусламж   /   GEO's introduction in English
Таны санал

Зарим металлын үнэ ханш

 New York Metal Exchange 

Aлтны өнөөдрийн ханш

 

 

 

 

 

[Most Recent Quotes from www.kitco.com] 

Мөнгөний өнөөдрийн ханш

 

Зочид
С.Баяр: Цаг алдах ёсгүй мөч
21 Apr 2009

Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр БНХАУ-д хийсэн ажлын айлчлалаа өндөрлөөд сэтгүүлчдийн тавьсан асуултад өгсөн хариултыг  дор сийрүүлэн хүргэж байна.

 Монгол Улс нүүрсний асар их нөөцтэй боловч бензин шатахуунаа гаднаас авдаг

-Энэ удаад та БНХАУ-д ажлын айлчлал хийхдээ Хятадын гурван том хотод очлоо. Айлчлалын үр дүнг хүн бүр сонирхож байгаа. Ямар зорилготойгоор албан ёсны айлчлал хийж, үр дүнг нь хэрхэн харж байсан бэ. Та айлчлалаа дүгнэж хэлэх үү?

-Гол зорилго ойлгомжтой. Бидэнд дутагдаж байгаа хөгжил дэвшил, хөрөнгө мөнгө, техник технологийг олж ирэхэд л айлчлалын зорилго оршдог шүү дээ. БНХАУ-д хийж  байгаа ажлын айлчлал ажил хэрэгч болж өнгөрч байна. Бид үзье гэснээ л үзэж байлаа.
Бидэнд юу чухал байна вэ гэвэл уул уурхайн баялагийг боловсруулахдаа, энэ төслүүдийг хэрэгжүүлэхдээ, том том орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа хамгийн гол нь нэг, хоёр, гурван улс оронтой биш болж өгвөл Номхон далайн бүс нутагтай бүхэлд нь харилцаж байж энэ асар их өргөн нутгийн том зах зээлд гарах бололцоотой. Тийм ч учраас ажлын айлчлалын хүрээнд далай, боомт руу гарцтай болох боломжийг судалж байна. Бид Тяньжин боомтын үйл ажиллагаатай  танилцаж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Тэр орой Зиньжоу боомтын удирдлагууд ирж, өөрсдийн төслөө бидэнд   танилцууллаа. Улаанбаатараас Тяньжин хүртэл 1900 км, Зиньжоу боомт 1100 км байдаг. Тийм учраас Монгол Улсын Засгийн газар Чойбалсангаас Бичигтээр дамжуулж гарах гарцыг нээвэл Монголд элбэг байгаа нүүрс, ашигт малтмалын өөр бусад  бүтээгдэхүүнийг авахад бид бэлэн гэж ярьж байна. Бидний хооронд нэгд, уул уурхайн салбарт хамтран ажиллах, хоёрдугаарт, Монголын нутагт нэмүү өртөг шингэсэн, хагас, бүрэн, бүр гүнзгийрүүлж боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар ажил хэрэгч яриа болсон.

Бид Шэньхуа группийн нүүрснээс шингэн түлш гаргаж авах зориулалтаар байгуулсан асар том үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үйлдвэрийг нийтдээ 100 гаруй цаг ажиллуулж, амжилттай туршсаны эцэст зарим зүйлд тохируулга хийх, шаардлага хангахгүй тоног төхөөрөмжийг солих, илүү сайжруулах ажлыг гүйцэтгээд  2009 оны сүүлч гэхэд бүрэн хүчин чадлаар нь ажиллуулна гэж ярьж байна.

Монгол Улс нүүрсний асар их нөөцтэй. Гэтэл бензин шатахуунаа гаднаас авсаар ирсэн. Тиймээс БНХАУ-тай хамтраад нүүрснээс шингэн түлш боловсруулдаг энэ технологийг улсдаа нэвтрүүлэх юм бол зөвхөн эдийн засгийн үр ашгийн тухай ярих биш, эдийн засгийн тусгаар тогтнолын тухай ярих бололцоотой болно гэж үзэж байна.

БНХАУ-тай дипломат харилцаа тогтоогоод 60 жил болж байна. Ирж байгаа шинэ жаранд хоёр орон харилцаагаа хэрхэн яаж хөгжүүлэх вэ гэдэг асуудлаар БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао даргатай ажлын хэлэлцээ хийлээ. Хоёр талын байр суурь ижил байна.

Тэрбээр БНХАУ-ын хөгжил дэвшил, эдийн засгийн цаашдын хэтийн төлөв, ялангуяа аж үйлдвэрийн өсөлтөд нь  Монгол Улсын арвин их байгалийн нөөц баялгийг ашиглах хэрэгтэй байна гэж шулуухан хэлсэн.

Бид энэ орд газруудаа дэлхийн олон улс оронтой хамтарч ашиглах учиртай. Тэргүүн эгнээнд БНХАУ-тай. Яагаад гэвэл хамгийн ойр оршиж байна. Нөгөөтэйгүүр БНХАУ уул уурхайн салбарын өөрийн гэсэн өвөрмөц технологийг боловсруулж чадсан орон юм. Ялангуяа нүүрснээс шингэн түлш гаргаж авах, нүүрсийг коксжуулах асар их туршлага хуримтлуулжээ. БНХАУ энэ чиглэлээр хөрөнгө оруулахад бэлэн байна. Бид  үлэмж хэмжээний хөрөнгө оруулалтын тухай ярьж байгаа. Эдийн засгийн хүндрэл бэрхшээлийн энэ үед Хятад улс  дотооддоо шийдэх асуудал олон байгаа боловч хоёр орны харилцан ашигтай байх зарчим дээр үндэслэн Монгол Улсад үлэмж хэмжээний хөрөнгө мөнгийг буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр олгох бололцоотой гэдгээ сая дахин нотоллоо. Тэгэхээр бид энэ харилцаагаа хөгжүүлэхдээ харилцан ашигтай байх зарчмыг иш үндэс болгож байгаа нь чухал юм. Монгол Улс нь БНХАУ, бүс нутгийн бусад оронд, мөн Сибирийн төмөр замаар дамжуулаад Европт ч хэрэгтэй бүтээгдэхүүн боловсруулах, үйлдвэрлэх бололцоотой.  Үүнийг ажил хэрэг болгоход дорвитой түлхэц бидэнд хэрэгтэй байна. Тэрхүү түлхэц нь юу байж болох вэ гэдэгтэй холбогдуулан тодорхой төслүүдийн талаар ярилцлаа.

Би сэтгүүлчдийн хамт нилээд сайн нөөцтэй, нүүрс нь ч гэсэн овоо чанартай Шивээ-Овоогийн орд газарт олон удаа очиж байсан. Энэ газарт том цогцолбор барих тухай асуудлаар БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хорооны удирдлагатай ажил хэргийн байдлаар санал солилцож, төслийг 2009 онд эхлүүлье гэж ярилцлаа. Энэ нь 20 мянган мегаватт цахилгаан үйлдвэрлэх, Монголд урьд нь байгаагүй том цахилгаан станц барих тухай асуудал юм. Бүтээгдэхүүнийг нь Хятадын зах зээлд нийлүүлдэг болбол Хятадад ч манайд ч ашигтай. Бид Шивээ-Овоогийн цахилгаан станцыг барьснаар дотооддоо дутагдаж байгаа эрчим хүчээ бүрэн хангах бололцоотой. Тэгээд тэр баталгаатай зах зээл рүү урт удаан хугацаанд цахилгаан эрчим хүчээ нийлүүлнэ гэдэг манай улсын төсөв, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээнд сайнаар нөлөөлөх учиртай. Өнөөдрийн хэлэлцээгээр ярьсан төсөл бол ганцхан Шивээ-Овоогийн уурхай биш. Шивээ-Овоогийн уурхайгааc бид  Бээжингийн бүс рүү, төвийн бүс рүү нь цахилгаан эрчим хүч дамжуулж болно. БНХАУ-ын баруун талд Шинжаан-Уйгарт цахилгаан эрчим хүч асар их дутагдаж байгаа. Гэтэл тэр бүсэд ойрхон манай нутагт нүүрсний асар их нөөц байна. Зөвхөн Шивээ-Овоогийн биш манай баруун хязгаарт үйлдвэр  байгуулвал шинээр ажлын байр бий болохоос гадна улсын болон орон нутгийн төсөвт ихээхэн нөөц бүрдэх юм. Нөгөө талаас Ордост очиход цахилгааны хязгаарлалттай байгааг та нар анзаарсан байх. Өндөр өндөр сайхан байшингууд барьсан мөртлөө цахилгааны хязгаарлалт хийж нэг хэсгийг нь авч явж байх жишээтэй. Энэ нь БНХАУ-д цахилгаан эрчим хүч ихээхэн дутагдаж буйг харуулж байна. Бидэнд тэр газруудыг цахилгаан эрчим хүчээр хангах нөөц  бололцоо байна. Манай Дорнод хязгаарт ч гэсэн нөөц бүхий орд газрууд бий. Гэтэл уул уурхай, дэд бүтэц, зам тээвэр, орон сууцны том төслүүдийг хэрэгжүүлэхэд бидэнд боловсон хүчин шаардлагатай байна.     

2008 оны байдлаар Монгол Улсаас жилдээ 220 гаруй оюутан БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байгаа бөгөөд энэ тоог нэмэгдүүлэх санал тавьсан. Ялангуяа бидний сонирхоод байгаа уул уурхай, дэд бүтэц,  барилга, орон сууцны салбарт боловсон хүчин бэлтгэх, болж өгвөл оюутны тоог хоёроос гурван жилийн дараа гэхэд 500-д  хүргэх талаар ярилцлаа. Дипломат харилцаа тогтоосны  60 жилийн ойгоор БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао даргыг Монгол Улсад айлчлахыг дахин урилаа. Тэрхүү айлчлалын үеэр одоо тохироод байгаа төслүүдийг  гарын үсэг зурах хэмжээнд бүрэн гүйцэд боловсруулах, цаг хожих хэрэгтэй байна. Бидний урилгыг Ерөнхий сайд Вэнь Зябао дарга талархан хүлээж авсан. Хоёр талын эхлээд байгаа олон ажлуудаа эрчимжүүлье гэдэг дээр санал нэгдлээ.

Монгол Улс хоёр хөрштэй

-Энэ айлчлалаас өмнө, тэрнээс ч өмнө хоёр орны хамтын ажиллагааны тухай янз бүрээр яриа гарч байсан. Тухайлбал Ерөнхий сайд Хятадад айлчлахдаа Шэньхуа групптэй хамтран ажиллах тухай ярих ч хэрэггүй. Бас Хятад улсаас битгий мөнгө гуй, тусгаар тогтнолоо 3 тэрбумаар aлдаад хэрэггүй гэхчлэн зарим хүн шүүмжилж байсан. Энэ шүүмжлэлийн талаархи таны байр суурийг мэдмээр  байна.

-Монгол Улс хоёр хөрштэй. Саяхан би ОХУ-д албан ёсны айлчлал хийсэн. Тэр үед ОХУ-тай хэтэрхий ойр дотно болоод байна, тэднээс мөнгө авах хэрэгтэй ч юм уу, үгүй ч юм уу гэдэг асуудлыг манай нийгмийн тодорхой хэсэг бүлэг хүмүүс, улс төрийн нам, ТББ-ууд  тавьж байсныг эх орондоо буцаж ирээд сонссон. Сая ч гэлээ БНХАУ-руу айлчлахад тиймэрхүү утгатай ганц нэг яриа гарч байгаа тухай  мэдээлэл авсан. Тэгэхээр Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд, сонгуульд оролцоод олонхи болсон намын даргын хувьд ард түмэндээ амласан зүйлээ би биелүүлэх ёстой. Хоёр  хөрштэйгээ харилцаагаа  хөгжүүлэхгүй бол бид хэнтэй харилцаа холбоогоо хөгжүүлж хөгжил дэвшлийг олох юм бэ? Мэдээж хоёр орны удирдагчидтай уулзахдаа давын өмнө Монгол Улсын язгуур эрх ашгийг бодож, бүхий л тохиролцоог хийх ёстой. Нөгөөтэйгүүр хариуцлага хүлээдэггүй улс төрийн хүчин, өөрөөр хэлбэл ард түмнээс дэмжлэг авч парламентад суудалтай болж чадаагүй улс төрийн хүчин юу ярих нь үнэндээ надад сонирхолтой биш байна. Тэдний яриа бидний хамтын ажиллагаа, харилцан ашигтай байх зарчмын дагуу хэрэгжих том төслүүдийг зогсоох ёсгүй гэсэн байр суурьтай байгаа. Би цаг алдаж байгаад их харамсдаг.

Хамтарсан засгийн газар байгуулсны утга учир одоо л гарах ёстой

-Ордос нутгийн сум, баг нь хүртэл хотын хэмжээнд  хүрч хөгжжээ  гэж УИХ-ийн зарим нэг гишүүн дотроо атаархал тээж яваагаа хэлж байсан. Бид 10 жилийн өмнө адилхан гараанаас эхэлсэн.  Гэтэл тэд  өндөр оргилд хүрч бид бэлдээ үлдсэн байна. Шинэчлэлд нэг алхам ч  гэсэн нэмэр тустай гэж та хэлдэг. Энэ дээр ямар байр суурьтай байна вэ?

-Би Ордост нилээд хэдэн жилийн өмнө очиж байсан. Хэдхэн жилийн дотор танигдахааргүй өөрчлөгдсөн байна. Тэнд орд газар олон юм. Манайх шиг нүүрсээр элбэг газар ч байна. Одоо хэд хэдэн том уурхай ажиллаж байна. Тэр уурхайг ажиллуулсны хүчээр Ордос танигдахааргүй болсон байна. Хоосон тал байсан Бугат хот өнөөдөр маш их өөрчлөгджээ. Хаанаас гарч ирсэн баялаг вэ? Хаанаас гарч ирсэн хөрөнгө мөнгө вэ? Цагийг нь олж, өөрт байгаа зүйлээ эргэлтэд оруулсны л ач гавьяа, ид шид. Бид Өвөр Монголоос дутахааргүй нөөц баялагтай, бололцоотой улс. Харамсалтай нь үүнийгээ дотоод улс төрийн учир шалтгаанаас цаг хугацаандаа  хэрэгжүүлж чадалгүй өдий хүрсэн юм. Би 2009 онд том төслүүдийг эхлүүлэх ёстой гэсэн байр суурьтай байна. Өнгөрсөн сонгуулиар парламентад  олонхи суудал авсан хэдий ч энэ байр сууриа ажил хэрэг болгохын тулд хамтарсан Засгийн газар байгуулсан. Хамтарсан Засгийн газар байгуулсны утга учир, ид шид одоо л гарах ёстой. Та нөхөд анзаарсан байх. Манай төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Засгийн газрын гишүүд аль аль намаас орж Засгийн газрын бодлогыг дэмжиж байгаагаа илэрхийлж байна. УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын  Байнгын хорооны дарга, гишүүд төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орсон. Энэ хүмүүстэй  тодорхой асуудлаар хэлэлцээ хийхээсээ өмнө байнга зөвлөлддөг. Тэгэхээр аливаа хэлэлцээг хийхдээ би дан ганцаараа яриад байгаа зүйл биш, яам толгойлсон Засгийн газрын гишүүд, УИХ-д суудалтай намуудын, мөн бусад хүмүүсийн саналыг ч авч байна. Бид санал нэг байгаа учир том том төслүүдийг цаг алдалгүй хэрэгжүүлэх ёстой. Жишээлбэл, Тавантолгойн төсөл байна.

Дэлхийд борлуулалт, олборлолтоороо ч, ил, далд уурхайд ажилладаг туршлагаараа ч тэргүүлдэг Шэньхуа группийн удирдлагатай ажил хэргийн хэлэлцээ хийлээ. Гурван төслөөр бидэнтэй хамтарч ажиллахад бэлэн байна. Таван толгойд хөрөнгө оруулалж хамтарч ажиллая гэж байна. Шэньхуагийн төмөр зам нь бүх Хятадын төмөр замаас тусдаа, зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүн нүүрс зөөх зориулалттай юм байна. Тяньжингийн урдхан талд орших Хонхай  боомтоор дамжуулаад жилдээ 20 сая тонн нүүрсийг Монголоос гаргах бололцоотой гэж үзэж байна.

Ордосын нүүрснээс шингэн түлш боловсруулдаг үйлдвэртэй яг ижилхэн үйлдвэрийг манай улсад барьж ашиглалтад оруулахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Манай Засгийн газар, Монголын төр түүхий эдээ тэр чигээр нь гадагш гаргах биш, дотооддоо нэмүү өртөг үйлдвэрлэж, хагас, бүтэн, гүн боловсруулалт хийе гэсэн байр суурь баримталж байна. Түүнийг дэмжин тийм хэмжээнд түүхий эд боловсруулах үйлдвэр хамтраад эрхэлье гэсэн санал тавьсан. Энэ нь БНХАУ-д ч, Монгол улсад ч ашигтай.

Ийм төслийг одоо хэрэгжүүлэхгүй бол хэзээ хэрэгжүүлэх юм бэ.

Засгийн газрын ХМА-наас мэдээлэв

1914 уншигдсанМэдээг хэвлэх

Фото альбом

Mirage
Бусад...
Эрдсүүд
Chalcedony - Хальцедон
Calcite - Кальцит
Dolomite - Доломит
Andalusite - Анделузит
Glaucophane - Глаукофан
Kyanite - Кианит
Pumpellyite - Пумпеллит
Serpentine - Серпентинит
Бусад...
Чулуулгууд
Rhyolite - Риолит
Basalt - Базальт
Andesite- Андезит
Dolostone - Долостоне
Аркоз элсэн чулуу
Carbonatite – Карбонатит
Websterite - Bебстерит
Tuff - Туфф
Бусад...
Тайлбар толь
Granulite – Гранулит
Granular snow – Мөхлөгт цас
Granitization – Боржинжилт
Granite – Боржин
Graded bedding – Ялгарсан үелэл
Graben – Грабен
Gneiss – Гнейс
Glassiness
Бусад...
Хамгийн хамгийн

Дэлхийн хамгийн том нуур

Дэлхийн хамгийн өндөр хүрхрээ

Дэлхийн хамгийн том цөл

Дэлхий дээрхи хамгийн өндөр уулс

Дэлхийн хамгийн гүн нуур

Далайн хамгийн гүн хэсэг

Хамгийн жижиг гариг илрүүлжээ

Дэлхийн хамгийн эртний алмаз олдлоо

 

 

www.geology.com