Нэвтрэн орох   /   Шинэ хэрэглэгч   /   Тусламж   /   GEO's introduction in English
Таны санал

Зарим металлын үнэ ханш

 New York Metal Exchange 

Aлтны өнөөдрийн ханш

 

 

 

 

 

[Most Recent Quotes from www.kitco.com] 

Мөнгөний өнөөдрийн ханш

 

Зочид
З.Боргилмаа: Ашигт малтмалын “үржүүлэхийн хүрд”
25 Jul 2009

-Эдийн засагт, тэр дундаа уул уурхайн салбарт “үржүүлэгч” гэсэн ойлголт маш чухал хүчин зүйл байдаг аж. Тэгээд ч зогсохгүй уул уурхайн салбар нь амжилттай хөгжиж буй орнуудыг баялгийнх нь их, багаар биш чухамдаа үржүүлэгч үзүүлэлтээр нь хэмждэг байх юм-

Хамгийн үнэтэй ашигт малтмал, эрдэнэс юу вэ? Мэдээж, олон хариултад “алмаз” гэдэг нэр давтагдах байх. Газрын гадаргын хамгийн гүнээс олборлодог тэрхүү алмазын ердөө нэг хувийг гоёл чимэглэлийн зориулалтаар, бусад 99 хувийг барилгын материалд ашигладаг байх аж. Яагаад гэвэл хамгийн бат бөх чанарыг агуулсан ашигт малтмал учраас.
Бидний сайн мэдэх зэс. Тэр юугаараа гайхамшигтай вэ?
Уг нь цахилгаан дамжуулах чадвараараа алт, мөнгө зэсээс илүү. Гэхдээ усанд идэгддэггүй, ялзардаггүй, зэвэрдэггүй, шатдаггүй бат бөх чанараараа илүү учраас цахилгаан дамжуулахад зэсийг хэрэглэдэг нь түүнийг үнэд оруулдаг байна. Дахин сэргээгдэх эрчим хүчний эрэлд гарсан хүн төрөлхтөний өмнө энэ асуудал зэсийн хэрэгцээг бас л нэмэгдүүлж буй.
Ашигт малтмал, уул уурхайн салбарт “үржүүлэгч” гэж бас нэг ойлголт байдгийг бид төдий л хайхарч, энэ чадварыг нь хүчин зүйлд тоймтой тооцоолж байсангүй. Уул уурхайн салбарыг тойрсон асуудлыг нийгмээрээ авч хэлэлцэхдээ гагцхүү бэлэн мөнгөнөөс өөр зүйлийг олж харсангүй юу гэлтэй дүр зураг ажиглагдана.
Бусдад буюу харийнханд өгөхгүй гэж нэг хэсэг дарцаглацгаасан бол дараахнаас нь иргэддээ бэлэн мөнгө болгож тараана гэж амлацгаана. Тэгээд бэлэн мөнгөнийхөө тоон хэмжээ буюу их, бага дээр маргалдсан. Улмаар энэхүү их, багын ялгаа нь улс төрийн намуудын үзэл баримтлалыг ялгааг тодорхойлохдоо, амжилт, ялалтыг нь хэмжихдээ хүртлээ чухал хүчин зүйл болж хувирчихаад байгаа.
Гэтэл эдийн засагт, тэр дундаа уул уурхайн салбарт “үржүүлэгч” гэсэн ойлголт маш чухал хүчин зүйл байдаг аж. Тэгээд ч зогсохгүй уул уурхайн салбар нь амжилттай хөгжиж буй орнуудыг баялгийнх нь их, багаар биш чухамдаа үржүүлэгч үзүүлэлтээр нь хэмждэг байх юм.
Австрали л гэхэд энгийн нүдээр харахад манай Монголтой эдийн засгийн бүтцээр тун төстэй. Эдийн засаг нь уул уурхай, хөдөө  аж ахуй гэсэн бүтэцтэй боловч амжилтынх нь нууц мөнөөх уул уурхайн цаад бизнес буюу үржүүлэгч үзүүлэлттэй холбоотой аж.
Уул уурхайг дагаж маш олон бизнес, үйлдвэрлэл хөгждөг байна. Ажлын байрыг эс тооцлоо гэхэд уул уурхайн компаниудад бараа, үйлчилгээ нийлүүлэхээс эхлээд өдий төдий бизнес, жижиг дунд үйлдвэрлэл хөгждөгийг л уул уурхайн үржүүлэгч гэж нэрлэдэг байна. Нөгөө талаас нь харвал энэ нь  уул уурхайн компани, үйлдвэрүүдийн худалдан авалт гэсэн үг юм.
Дэлхийд уул уурхайн үйлдвэрлэл, ялангуяа байгалийн нөхөн сэргээлтийн технологиор тэргүүлэгч “Рио Тинто” компани гэхэд 40 гаруй оронд үйл ажиллагаа явуулахдаа жилд ойролцоогоор 9.5 тэрбум ам.долларын худалдан авалт хийдэг байх жишээтэй.
Уул уурхайн компанид үндсэн үйл ажиллагаанаас нь гадна цэвэрлэгээг нь хийдэг, бичиг хэрэгсэл, цагаан цаасыг нь нийлүүлдэг, нөхөн сэргээлтийн явцад модыг нь тарьдаг ч юм уу өч, төчнөөн ажил үйлчилгээ шаардлагатай болдог төдийгүй үүнийгээ жижиг компани, хувь хүмүүсээр гүйцэтгүүлж хөлсийг нь өгдөг харилцааг нь “үржүүлэгч хүрд” гээд байгаа хэрэг.
Тэгэхээр уул уурхайгаа нэг удаад өгөөд өнгөрөх нэг сая, нэг сая таван зуун мянган төгрөгөөс өөрөөр харж чадахгүй болтлоо улстөрчдөд тархиа угаалгасан монголчуудад ашигт малтмал дагасан бизнесийн өдий төдий санаа төрж болохоор байгаа биз.
Хагас жилийн өмнө Рио Тинто компанийн худалдан авалт хариуцсан бөгөөд “Айвенхоу Майнз” компанийн санхүү эрхэлсэн захирал Чад Блюит Оюутолгойг ашиглалаа гэхэд эхний 40 жилд зөвхөн Монголын компани, нийлүүлэгчдээс худалдан авалт хийх төлөвлөгөөтэй байгаагаа танилцуулж байсан юм. Орон нутгийн ханган нийлүүлэгчдийг дэмжихийн тулд тухайн улсын банкуудтай хамтарч, зээл олгодог механизм ч байдгийг ярьж байсан. Гагцхүү худалдан авалт хийх, ханган нийлүүлэгчдэд ажил, үйлчилгээ гаргаж өгөхдөө бизнесийн болоод ёс зүйн журмыг хатуу мөрддөг, хуулийн дайтай тусгай стандарт мөрддөгөө ч онцолж байсан. Энэ нь угтаа “хээл хахууль авах, зуучлагчаар дамжуулахыг хориглодог” гэсэн үг юм билээ.
Дэлхийн аль ч улсад мөрддөг стандарт гэж Чад захирал тодотгосон ч гэлээ Монголд хамгийн их хамаатай ойлголт гэдгийг давхар хэлэх гээд байх шиг  санагдсан. Айвенхоу Майнз компанийнхан гадагш ил дэлгэхээс хатуу зайлсхийдэг ч гэлээ Оюутолгойн төсөлтэй холбоотой шинэ ажил, үйлчилгээний санал гарах бүрт ичмээр нь Их хурлын гишүүд, эрх мэдэлтнүүдийн нэртэй захидлууд цувардаг гэсэн. Тэдгээр нь ийм ч компани, тэр ч хүнээр энэ ажлыг гүйцэтгүүлнэ үү гэсэн хүсэлтүүд байдаг аж.
Үүнийг л зуучлагчаар дамжуулах, авлигаар шийдэх гэж хэлдэг хэрэг.
Уг нь бид уул уурхайгаа урагшлуулаад “унжаад байхаар унаад ирээсэй” гэдэг шиг хорхой хүргэж буй Оюутолгой, Тавантолгойгоо ашиглаад эхэлбэл сая таван зуун төгрөгөөс илүүг олох боломж иргэн бүрт байгаа. Энэ нь ашигт малтмалын үржүүлэгч үзүүлэлт юм.
Хэрвээ “үржүүлэгч”-ийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж үр шимийг нь үзвэл шүү дээ. УИХ-ын гишүүд, сайд дарга, эрхтэн дархтнууд нь захидлаар дарж байгаад бүхий л ажил, үйлчилгээний ханган нийлүүлэлтийг өөрсдийн компанидаа авчихаад байхгүй бол. Бас ердөө сонгуулийн амлалт болох сая таван зуун төгрөгийн төлөө нэр бүхий ордуудын эргэлтэд оруулж, асуудлыг муйхраар шийдэхгүй бол.
Монголчууд бидэнд уул уурхайг дагасан сарын сая битгий хэл төгрөгийн цалинтай ажлын байр, өдий төдий бизнесийн боломж өмнө нь байна. Ашигт малтмалаа “үржүүлэхийн” төлөө гагцхүү улстөрчид л ухаалаг шийдэл олон хэрэгтэй байна санж.
 

1902 уншигдсанМэдээг хэвлэх

Фото альбом

Ingen huuvriin hooloi
Бусад...
Эрдсүүд
Chalcedony - Хальцедон
Calcite - Кальцит
Dolomite - Доломит
Andalusite - Анделузит
Glaucophane - Глаукофан
Kyanite - Кианит
Pumpellyite - Пумпеллит
Serpentine - Серпентинит
Бусад...
Чулуулгууд
Rhyolite - Риолит
Basalt - Базальт
Andesite- Андезит
Dolostone - Долостоне
Аркоз элсэн чулуу
Carbonatite – Карбонатит
Websterite - Bебстерит
Tuff - Туфф
Бусад...
Тайлбар толь
Granulite – Гранулит
Granular snow – Мөхлөгт цас
Granitization – Боржинжилт
Granite – Боржин
Graded bedding – Ялгарсан үелэл
Graben – Грабен
Gneiss – Гнейс
Glassiness
Бусад...
Хамгийн хамгийн

Дэлхийн хамгийн том нуур

Дэлхийн хамгийн өндөр хүрхрээ

Дэлхийн хамгийн том цөл

Дэлхий дээрхи хамгийн өндөр уулс

Дэлхийн хамгийн гүн нуур

Далайн хамгийн гүн хэсэг

Хамгийн жижиг гариг илрүүлжээ

Дэлхийн хамгийн эртний алмаз олдлоо

 

 

www.geology.com