Нэвтрэн орох   /   Шинэ хэрэглэгч   /   Тусламж   /   GEO's introduction in English
Таны санал

Зарим металлын үнэ ханш

 New York Metal Exchange 

Aлтны өнөөдрийн ханш

 

 

 

 

 

[Most Recent Quotes from www.kitco.com] 

Мөнгөний өнөөдрийн ханш

 

Зочид
МОНГОЛЫН ГЕОЛОГИ, ХАЙГУУЛ – 2012” ЧУУЛГА УУЛЗАЛТЫН ТОВЧООН
17 Apr 2012
Чуулга уулзалтын платинум ивээн тэтгэгчээр Тетис майнинг (Валэ), алтан ивээн тэтгэгчээр Голден Хилл, Говь Эксплорэйшн, Оюу Толгой, Модун Ресурсэс, Эс Жи Эс Монголиа, ивээн тэтгэгчээр Сентерра Гоулд Монголиа, Гео-Скоре, Энержи Ресурсэс, Сапфир-Гео, МАК, Жем Проспекторс Монголиа, АМО-Дисковэр, Гамма Логгинг, Танан Импекс, Плюс Минералс, Гурванталст, Эрдэнэс Таван Толгой, Монкаротаж, Кали Хаккин, Арева, Ланд Минерал Групп, Эм Эм Эйч Си, Нею Магеллан Ресурсэс, Эй Эм Си, Эм Эм Ар Ай, Жи Эм Эйч, Цэвдэг, Их Эрдэнэс Консалтинг, Үүртгоулд, Петровис, Жи И Эс зэрэг 32 компани ажиллан Монгол улсын эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй 70 гаруй гадаад дотоодын компанийн 800 гаруй төлөөлөгчид оролцов. 
УИХ-ын гишүүн, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ; “Анхны буюу “Монголын геологи-хайгуул 2009” чуулга уулзалтаас хойш геологи, эрдэс баялгийн салбарт олон шинэ өөрчлөлт, ахиц, дэвшил гарчээ. Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого, эрдэс баялгийн салбарыг 2021 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн төслийг 2011 онд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжигдэж УИХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн. Энэхүү бодлогын баримт бичгийн хүрээнд Монголын геологийн албаны бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох талаар санал тусгагдсан. Улсын төсвөөс геологийн судалгаанд зарцуулах хөрөнгийн хэмжээ жил бүр өсөн нэмэгдэхийн хэрээр судалгааны олон шинэ төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. Монгол улсын хэмжээнд ашигт малтмалын хайгуулын ажил эрчимтэй явагдаж, эрдэс баялгийн нөөц өсөн нэмэгдсээр байгаа нь геологч, хайгуулчин та бүхний гавьяа мөн билээ” хэмээн тэмдэглэв. Геологийн салбарын хөрөнгө оруулалтын болон эрх зүйн орчинг улам сайжруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх,  гадаад, дотоод зах зээлийн өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээнд тулгуурлан байгаль орчинд ээлтэй ажиллах зэрэг нөхцөл, шаардлага тавигдсаар байгааг салбарын сайд хэлсэн үгэндээ онцлов.
Энэ удаагийн чуулга уулзалтаар Монгол орны геологи-стратиграфи, тектоник-магматизм, ашигт малтмал-металлогени, эрэл-хайгуулын аргачлал, салбарын бодлого, эдийн засаг менежмент болон гидрогеологи-геоэкологийн асуудлуудыг хөндсөн 52 илтгэл хэлэлцүүлэг явуулан эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн ажлын үр дүнгээр 42 эрдэм шинжилгээний өгүүлэл, “ХАЙГУУЛЧИН” сэтгүүлийн 46 дугаарт хэвлэгдэн гарав.
Эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг геологи-хайгуул, өрөмдлөг, ханган нийлүүлэгч, шинжилгээний лабораториуд зэрэг 26 байгууллага аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа сурталчилан үзэсгэлэн гарган оролцов. 
Жил бүрийн чуулга уулзалтаар “Шилдэг хайгуулын баг” шалгаруулан өргөмжлөл гардуулдаг бөгөөд энэ жилийн өргөмжлөлийг Тавантолгойн нүүрсний ордыг нээж, олборлолтонд бэлтгэсэн болон одоо ажиллаж буй үе үеийн  43 геологич багтсан хайгуулын багт олгосныг Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д. Зоригт гардуулан өгөв. 
Мөн эрдэс баялгийн салбарын мэргэжлийн холбоод хамтран салбартаа өндөр амжилт гаргасан нэг хүнийг гурван жилд нэг удаа шалгаруулан “Алдарт геологич” цол тэмдэгээр шагнахаар тогтсон ажээ. Анхны шалгаруулалтыг энэ удаагийн чуулга уулзалтын үеэр хийж “Алдарт геологич” цол, тэмдэгийг геологи хайгуулын салбарт 50 гаруй жил ажилласан ШУА-ийн Геологи, эрдэс баялагийн хүрээлэнгийн захирал, академич О.Төмөртогоод олгосныг АМГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Б. Ариунбаяр гардуулан өгөв. “Алдарт геологич” цолыг 10 сая төгрөгийн урамшуулал дагажээ. 
Монгол орны геологи, ашигт малтмалын асуудлуудыг хөндсөн нийт 52 илтгэл хэлэлцүүлэг явуулснаас тэргүүн байранд геологич Т.Отгонбаярын хэлэлцүүлсэн “Оюу Толгой ордын хүдрийн биетийн загварчлал, баялгийн үнэлгээ” сэдэвт илтгэл, тэргүүн дэд байранд геологч Г.Бат-Эрдэнийн хэлэлцүүлсэн “Цэнхэр Номин талбайн хайгуулын ажлын үр дүнгээс” сэдэвт илтгэл, гуравдугаар байранд геологич Д.Батболдын хэлэлцүүлсэн “Монгол орны нутаг дэвсгэр дэх ГХЭ-ийн хүдэржилт, судалгааны өнөөгийн байдал, чиг хандлага” сэдэвт илтгэлүүд тус тус шалгарлаа.
  Чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулагдсан “Эрдэс чулуулгийн цуглуулга, дээжис” үзэсгэлэнд 5 комдани, 10 гаруй хувь хүмүүс оролцож, шилдэг бүтээлийг ордын хүдэр ашигт малтмал, эрдсийн талстууд, ховор сонин чулуу гэсэн 3 номинацаар шалгарууллаа. Ордын хүдэр ашигт малтмал номинацад Демон инженжринг компанийн "Монгол орны ГХЭ-ийн ордын дээжүүд" цуглуулга, Эрсийн талст номинацид ахмад геологч Д.Аюушийн дээжилж цуглуулсан "Ховд аймгийн Алтай сумын <Алаг Тэхт>-ийн талстууд - берилл, анар, нялтгануур, аквамарин" цуглуулга, Ховор сонин чулуу номинацид Г.Гонгоржавын цуглуулсан "Монголчуудын чулуун өв соёл" цуглуулга шалгарлаа.
Монгол орны байгаль хайгуулчдын дуранд” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг оролцогчдоос гадна иргэд идэвхтэй сонирхон үзсэн бөгөөд нийт 110 гаруй бүтээл ирлээ. Үүнээс: Ховор агшин номинацад Геотрейд ХХК-ны геологич Д.Энхбаатарын ирүүлсэн “Говийн угалз” фото зураг, байгалийн ховор тогтоц номинацад ШУТИС-ГГТСургуулийн оюутан Б.Болдхүүгийн “Суварган цагаан уулс” фото зураг, ур чадвар номинацад ШУТИС-ГГТСургуулийн багш Б.Соёлмаагийн “Үдшийн өнгө” фото зураг тус тус шалгарлаа.      
Японы Геологийн Албаны судлаач доктор Я.ВатанабэДалайн царцдасын шургалттай холбоотой метал ашигт малтмалын хүдэржилт” сэдвээр. Доктор Б.Эрдэнэцогт,  Нүүрсний зөвлөх геологич А.Чимэддорж,  Магистр геологич М.Очирбат, Магистр геологич М.Эрхэмбаяр нар “Нүүрсний ордын геологи ба эрэл хайгуулын аргачлал” сэдвээр нэг өдрийн сургалт зохион байгууллаа. “Далайн царцдасын шургалттай холбоотой метал ашигт малтмалын хүдэржилт” сургалтанд 41 геологич, “Нүүрсний ордын геологи ба эрэл хайгуулын аргачлал” сэдэвт сургалтанд 35 геологич хамрагдсан бөгөөд нийт 76 геологчид сертификат гардуулан өглөө. 
Монгол орон уул уурхайн үйлдвэрлэл дээр тулгуурласан  хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон бөгөөд түүний суурь тулгын чулуу болох геологи-хайгуулын салбарт баримтлах төрийн бодлого тогтвортой  байхаас гадна  геологи, хайгуулын судалгаа наад зах нь  20 жилийн түрүүнд  явж байх ёстой бөгөөд үүнийг хэрэгжүүлэхэд  монголын геологчдын хувь нэмэр шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байгааг Чуулганд оролцогсод онцлон тэмдэглэж байлаа. 
Чуулганы үйл ажиллагааны хэвлэл, мэдээллийн түншээр Геологи уул уурхайн тулгуур хүч ТББ, Геологи уул уурхайн мэдээ сонин ажилласан байна. 
Монголын геологи хайгуул 2012 чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн нийт хандивлагч байгууллагуудад болон бид бүхэнтэй хамтран ажилласан байгууллага хамт олон,  хувь хүн, чуулганы үйл ажиллагаанд идэвхитэй оролцсон геологич нартаа эрүүл энх, аз жаргал, олз омгоор дүүрэн байхын ерөөлийг дэвшүүлж байна. 
 
ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗӨВЛӨЛ

2012 оны 04 сарын 09

1415 уншигдсанМэдээг хэвлэх

Фото альбом

Shiliin bogdoos naran mandah agshin
Бусад...
Эрдсүүд
Chalcedony - Хальцедон
Calcite - Кальцит
Dolomite - Доломит
Andalusite - Анделузит
Glaucophane - Глаукофан
Kyanite - Кианит
Pumpellyite - Пумпеллит
Serpentine - Серпентинит
Бусад...
Чулуулгууд
Rhyolite - Риолит
Basalt - Базальт
Andesite- Андезит
Dolostone - Долостоне
Аркоз элсэн чулуу
Carbonatite – Карбонатит
Websterite - Bебстерит
Tuff - Туфф
Бусад...
Тайлбар толь
Granulite – Гранулит
Granular snow – Мөхлөгт цас
Granitization – Боржинжилт
Granite – Боржин
Graded bedding – Ялгарсан үелэл
Graben – Грабен
Gneiss – Гнейс
Glassiness
Бусад...
Хамгийн хамгийн

Дэлхийн хамгийн том нуур

Дэлхийн хамгийн өндөр хүрхрээ

Дэлхийн хамгийн том цөл

Дэлхий дээрхи хамгийн өндөр уулс

Дэлхийн хамгийн гүн нуур

Далайн хамгийн гүн хэсэг

Хамгийн жижиг гариг илрүүлжээ

Дэлхийн хамгийн эртний алмаз олдлоо

 

 

www.geology.com