Нэвтрэн орох   /   Шинэ хэрэглэгч   /   Тусламж   /   GEO's introduction in English
Таны санал

Зарим металлын үнэ ханш

 New York Metal Exchange 

Aлтны өнөөдрийн ханш

 

 

 

 

 

[Most Recent Quotes from www.kitco.com] 

Мөнгөний өнөөдрийн ханш

 

Зочид
Д.Нинж: Эрдэнэт үйлдвэрийн 95 хувийг ОХУ халаасалж байна
22 Apr 2008

 

-"Өнгөн дээрээ Эрдэнэт үйлдвэрийг эзэмших Монгол, Оросын харьцаа 51:49 гэж харагддаг ч 95 хувийг нь ОХУ дансны аргаар халаасалж байна" гэж Д.Нинж хэлэв-
МоАХ-ны анхны гишүүдийн нэг Д.Нинж хэвлэлийн бага хурал хийлгэв. Тэрбээр ашигт малтмалын ордуудыг ашиглахаар өнөөгийн УИХ, Засгийн газраас гаргаж байгаа шийдвэрүүдэд сэтгэл дундуур байгаа аж. Ашигт малтмалын ордуудын талаар улс төрийн том том мэдэгдэл хийж улайраад байгаа нөхөд хэрээс хэтэрч байгаад тэрбээр дургүйцлээ илэрхийлэв. "Ашигт малтмалын ордуудыг бөөндөж зарж үгүй хийх биш, ажиллаж байгаа үйлдвэрүүдийг зөв зохистой ашиглах ёстой. Хууль бус УИХ, Засгийн газар, төрийн түшээд өнөөдөр ашигт малтмалын талаар ярих эрхгүй. Ард түмний санал асуулга явуулсны дараа асуудлыг шийдэж болно" гээд Орос-Монголын хамтарсан Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийг байгуулах үеэр гарсан алдаатай шийдвэрүүдийн талаар танилцуулав.
Д.Нинжийн ярьснаар Эрдэнэт үйлдвэрийг тосгоных нь хамт тухайн үеийн ханшаар 185 сая алтан рублиэр босгожээ. Гэтэл хоёр улсын хооронд өр төлбөрийн асуудал сөхөгдөөд ирэхээр оросууд 595 сая алтан рублиэр үнэлсэн байна. Үйлдвэрийг анх ашиглалтад оруулснаар БНМАУ-ын үндэсний орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ гэж Оросын удирдлага ярьж байсан аж. Үүний хариуд Монголыг ЗХУ-ын 16 дугаар бүгд найрамдах улс болгох тулгалтыг 1976 онд, Ю.Цэдэнбал даргыг Сочид амарч байхад хийсэн. Ю.Цэдэнбал дарга татгалзсан хариу өгсөн тул Монголын үндэсний орлогыг хоёр дахин бус, 20 хувиар л өсгөх тушаалыг Л.Брежнев өгчээ. БНМАУ-ыг жил бүр зохиомлоор 1,5 тэрбум алтан рублийн зээл авахаас аргагүй байдалд ч оруулж байжээ. Эрдэнэтээс жилд 16 сая тонн хүдэр олборлох тооцоо хийсэн ч цаана нь зэс, молибденээс гадна 15 мянган тонн алт, 30 мянган тонн мөнгө, бусад ховор элементүүдийн нөөц байдгийг нуужээ. Бодит байдал дээр жилд 25 сая тонн хүдэр олборлож ирсэн гэнэ. Түүний 10 хувийг боловсруулж, 90 хувийг хүдэр чигээр нь төмөр замаар тээвэрлэн гаргадаг ажээ. Тэгсэн атлаа жил бүр төмөр замаар гаргадаг 25 сая тонн хүдэр ачаа эргэлтийн тооцоонд ордоггүй байна.
"Өнгөн дээрээ Эрдэнэт үйлдвэрийг эзэмших Монгол, Оросын харьцаа 51:49 гэж харагддаг ч 95 хувийг нь ОХУ дансны аргаар халаасалж байна" гэж Д.Нинж хэлэв. Шударга бус байдлын талаар АНУ, олон улсын байгууллагуудад хандахад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин дургүйцэж АНУ-д мэдэгдэл хийж, НАТО руу дайрч давшилж байжээ. "Эрдэнэт" үйлдвэр, УБТЗ, "Монголросцветмет" гэсэн гурван халимын нуруун дээр Оросын ашиг сонирхол тогтож байгааг ч хэвлэлийн бага хурал хийлгэгч дурдав.
ЗХУ-аас Монголд сууж байсан Элчин сайд асан Молотов Хэнтийн Цэнхэрмандалын цагаан алт, вольфромын ордыг төмөр зам барьсны болон 1939,1945 оны дайны төлбөрт авсан байдаг гэнэ. Эдгээрийг ярьсны шалтгаан нь Оюутолгой, Тавантойлгойн гэрээг бодлогогүй хийвэл Эрдэнэт шиг болно шүү гэсэн сэрэмжлүүлэг юм байна. Бусад улс орнууд хамтарсан үйлдвэр байгуулах гэрээг гурваас 15 жилийн хугацаатай л хийдэг аж. Гэтэл манайх ордын нууцийг шавхагдтал ажиллуулдаг нь буруу гэлээ.
Монголын олигархиудын активийг хаалгах тухай захидлыг АНУ руу илгээсэн гэж танилцуулав. Үүнээс гадна ашигт малтмалаас улбаалан Хятадынбодлогоос сэрэмжлэхийг ч анхаарууллаа. "Хятадын эрх баригчид жирийн иргэдийнхээ дунд санал асуулга явуулж, 2051 он гэхэд ар Монголыг Хятадын бүрэлдэхүүнд оруулах тухай сэтгэл зүйн бэлтгэл явуулж эхэллээ" гэж Д.Нинж ярьж байв. Гэтэл Бээжинд суугаа Монголын ЭСЯ, Гадаад хэргийн яам юм хийхгүй байна гэж байсан юм.
 
 
Д.ЦЭЦЭГ
 
4043 уншигдсанМэдээг хэвлэх

Фото альбом

Ehiin goliin lake
Бусад...
Эрдсүүд
Chalcedony - Хальцедон
Calcite - Кальцит
Dolomite - Доломит
Andalusite - Анделузит
Glaucophane - Глаукофан
Kyanite - Кианит
Pumpellyite - Пумпеллит
Serpentine - Серпентинит
Бусад...
Чулуулгууд
Rhyolite - Риолит
Basalt - Базальт
Andesite- Андезит
Dolostone - Долостоне
Аркоз элсэн чулуу
Carbonatite – Карбонатит
Websterite - Bебстерит
Tuff - Туфф
Бусад...
Тайлбар толь
Granulite – Гранулит
Granular snow – Мөхлөгт цас
Granitization – Боржинжилт
Granite – Боржин
Graded bedding – Ялгарсан үелэл
Graben – Грабен
Gneiss – Гнейс
Glassiness
Бусад...
Хамгийн хамгийн

Дэлхийн хамгийн том нуур

Дэлхийн хамгийн өндөр хүрхрээ

Дэлхийн хамгийн том цөл

Дэлхий дээрхи хамгийн өндөр уулс

Дэлхийн хамгийн гүн нуур

Далайн хамгийн гүн хэсэг

Хамгийн жижиг гариг илрүүлжээ

Дэлхийн хамгийн эртний алмаз олдлоо

 

 

www.geology.com