 Офиолитууд нь эх газрын плитийн захын хэсэг рүү тохорч орсон далайн царцдасын хэсэг юм. Энэ нь далайн голч нурууны хэмжээнд явагддаг геологийн үйл явцын загвар болдог.
Офиолитууд нь суурилаг, хэт суурилаг найрлагатай лаавууд болон граувак, занар мэтийн тунамал чулуулагтай хамт тохиолдох гипиабиссаль чулуулгуудаас тогтоно.
Эдгээр нь маш нийлмэл тогтоц бүхий газар нутгаас олддог. Энд харуулсан хөндлөн зүсэлтүүдийг R.C. Coleman зохиосон (1981, Journal of Geophysical Research, v. 86, p. 2497-2508).
Офиолитуудийн сонгодог хэлбэрүүд Кипр, Шинэ Гивней, Ньюфаундланд, Калифорни болон Оманаас олддог. Оманы зүүн өмнөд нутаг дахь Samail офиолит нь магадгүй хамгийн сайн нарийвчлалтайгаар судлагдсан нь байж болох юм. Чулуулаг нь цэрдийн цаг үед одоогийн Персийн булангаас холгүй үүссэн байх боломжтой бөгөөд үүний дараагаар баруун тийш Арабын бамбай руу тохорсон юм.
Офиолитууд нь чулуулгийн сонгодог зузаалгийг өөртөө багтаадаг. Энэ зузаалаг нь Samail офиолит дээр маш сайн тодорхойлогдоно. Зузаалгийн суурь хэсэг нь тухайн офиолитийн үндсэн хэсэг биш харин Арабын бамбайн тунамал хурдас байх бөгөөд үүн дээгүүр далайн царцдас түрэгдсэн байдаг. Офиолит бүрдэлийг доороос дээш жагсаавал : перидотит, үелэл бүхий габбро, цул нягт габбро, дэл судлууд болон галт уулын чулуулгууд
Samail офиолит зузаалаг нь нийтдээ 15 км-ийн зузаантай. Суурийн перидотит нь гарцбургит (голчлон оливин, энстатитаас тогтох) гэж нэрлэгдэх чулуулгаас бүрдэнэ. Энэхүү перидотитийн дотор олон тооны габбро, дунитын дэл судлууд тохиолддог. Перидотит нь мөн хэв гажилд өртсөн байна.
Тектоникийн үүднээс бол перидотит нь далайн голч нурууны царцдас доор орших магмын голомтоос үүсэн бий болдог. Габброгийн үелэлүүд нь ямар нэгэн байдлаар магмын голомтын талсжилттай холбоотой (олон удаагийн давталттай түрэлт байх боломжтой) байдаг. Дэл судлууд болон галт уулын чулуулгууд нь газрын гадаргуу уруу түрэгдэж буй магмаас бий болдог. Дээрх Pallister, J.S., Hopson, C.A., нар хийсэн (1981, Journal of Geophysical Research, v. 86, p. 2593-2644).
Та энд дарж зузаалгийн хэмжээн дэх чулуулгийн зургийг үзэж болно.
|