Нэвтрэн орох   /   Шинэ хэрэглэгч   /   Тусламж   /   GEO's introduction in English
Таны санал

Зарим металлын үнэ ханш

 New York Metal Exchange 

Aлтны өнөөдрийн ханш

 

 

 

 

 

[Most Recent Quotes from www.kitco.com] 

Мөнгөний өнөөдрийн ханш

 

Зочид

Эрдэс баялагийн эргэн тойронд

Цуутай хүүхэн хуримгүй... (29 Jul 2009)
Дуутай тэнгэр хургүй, цуутай хүүхэн хуримгүй гэдэг. Монголчууд Оюутолгой гэдэг цуутай хүүхнээ хадамд гаргах санаатай сүүлийн хэдэн жил сүрхий дуулиан шуугиан дэгдээлээ. Гэвч “бэр гуйгчид” хадмуудаа хатуу гэж халширсан уу, эсвэл хүүхнийг нь хэрэглээ өндөртэй хэмээн эмээсэн үү, юутай ч өнөөг хүртэл худ бололцож хурим найр хийх нь битгий хэл хадаг өгч, сүй тавьсан юмгүй л явна. Өмнийн говьд нэг ийм сайхан хүүхэн “амьдардаг” болохыг нэлээд хэдэн жилийн өмнө олж мэдээд, хэрэв үүнийг боломжийн хүргэнд өгчих юм бол хаялга сайтай, хаяа өлзийтэй айл болох төдийгүй, үр хүүхэд нь суу билэгтэй, улс оронд үр өгөөжтэй байх юм гэж ярилцсаар, талцсаар нэг мэдэхэд зургаан жил өнгөрчээ. Ард түмэн дундаас нь хувь хишиг хүртэх гэж горьдсоор, араас нь хадамд гарахаар Тавантолгой, Асгат, Мардай нарын “бүсгүйчүүд” ээлжээ хүлээсээр.

Дэлгэрэнгүй...
 
Д. Даваасамбуу: Бид хойшоо суугаад, тэд яараад байгаа юм биш (25 Jul 2009)
Зэс гэдэг чинь дэлхийн эдийн засгийн байдлыг харуулдаг маш том индикатор. Дэлхийн хөгжлийг авч явдаг салбаруудад голлож зэсийг хэрэглэдэг. Барилгын салбарт хэрэглэдэг бүхий л эд анги, тэр дундаа сантехникийн болон цахилгаан дамжуулалт сайтай зэвэрдэггүй кабель утсыг чухамдаа зэсээр л хийдэг. Бүх машины үйлдвэр, цахилгаанаар ажилладаг техникүүдийн гол түүхий эд нь зэс. Тиймээс зэсийн үнийн өсөлт нь дэлхийн эдийн засгийн гол хүчин зүйл болдог. Дэлхийн эдийн засаг сэргэвэл зэсийн үнэ нэмэгдэнэ. Олонх шинжээчдийн үзэж байгаагаар эдийн засаг сэргэлтийн шатандаа орлоо. Гэхдээ энэхүү үнийн өсөлт нь аажмаар , харьцангуй урт хугацаа авч байж сэргэнэ гэсэн дүгнэлт хийж байгаа.

Дэлгэрэнгүй...
 
З.Боргилмаа: Ашигт малтмалын “үржүүлэхийн хүрд” (25 Jul 2009)
Уул уурхайн компанид үндсэн үйл ажиллагаанаас нь гадна цэвэрлэгээг нь хийдэг, бичиг хэрэгсэл, цагаан цаасыг нь нийлүүлдэг, нөхөн сэргээлтийн явцад модыг нь тарьдаг ч юм уу өч, төчнөөн ажил үйлчилгээ шаардлагатай болдог төдийгүй үүнийгээ жижиг компани, хувь хүмүүсээр гүйцэтгүүлж хөлсийг нь өгдөг харилцааг нь “үржүүлэгч хүрд” гээд байгаа хэрэг.
Тэгэхээр уул уурхайгаа нэг удаад өгөөд өнгөрөх нэг сая, нэг сая таван зуун мянган төгрөгөөс өөрөөр харж чадахгүй болтлоо улстөрчдөд тархиа угаалгасан монголчуудад ашигт малтмал дагасан бизнесийн өдий төдий санаа төрж болохоор байгаа биз.

Дэлгэрэнгүй...
 
Л.Мөнхбаясгалан: Хятадын агуу их амбицаас Австрали эмээж байна (25 Jul 2009)
Монголын парламент Оюутолгойн гэрээг батлаж чадалгүй олон жил уясанд эгдүүцсэн “Рио Тинто” ёстой хаячихаад гараад явчихаж чадах л байх. Хэрвээ ингэсэн тохиолдолд манай улсын нэр хүнд унаж таарна. “Хөрөнгө оруулахад хамгийн тохиромжгүй улс” гэсэн номинацид тэргүүлж мэднэ. Тийм үед харин өнөө “Чайналко” маань “Айвенхоу”-тай хамтраад гэрээ байгуулах ширээний нөгөө талд сууж байвал яах вэ. Үгүй гэх баталгаа байхгүй. Ердөө 30-аадхан жилийн өмнө хүн ард нь өлсгөлөнд нэрвэгдэж модны навч түүж идэж байсан улс өнөөдөр эдийн засгаараа дэлхийг тэргүүлж эхэлсэний нууц маш энгийн. Хятад бол бусдын хөрөнгөөр хөгжих бодлогыг маш оновчтойгоор хэрэгжүүлсэн чадсан билээ.
Дэлгэрэнгүй...
 
С.Баяр: Цаг алдах ёсгүй мөч (21 Apr 2009)
Бүтээгдэхүүнийг нь Хятадын зах зээлд нийлүүлдэг болбол Хятадад ч манайд ч ашигтай. Бид Шивээ-Овоогийн цахилгаан станцыг барьснаар дотооддоо дутагдаж байгаа эрчим хүчээ бүрэн хангах бололцоотой. Тэгээд тэр баталгаатай зах зээл рүү урт удаан хугацаанд цахилгаан эрчим хүчээ нийлүүлнэ гэдэг манай улсын төсөв, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээнд сайнаар нөлөөлөх учиртай. Өнөөдрийн хэлэлцээгээр ярьсан төсөл бол ганцхан Шивээ-Овоогийн уурхай биш. Шивээ-Овоогийн уурхайгааc бид Бээжингийн бүс рүү, төвийн бүс рүү нь цахилгаан эрчим хүч дамжуулж болно. БНХАУ-ын баруун талд Шинжаан-Уйгарт цахилгаан эрчим хүч асар их дутагдаж байгаа. Гэтэл тэр бүсэд ойрхон манай нутагт нүүрсний асар их нөөц байна.
Дэлгэрэнгүй...
 
Мартсанаас Оюутолгой яалаа...? (20 Apr 2009)
Монголчуудын найдвар болоод байгаа Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний явц ямархуу байна вэ? Цаашид хэрхэх бол, ямар асуудал үүсээд байгаа юм бол гэсэн асуултууд тэнүүчилсээр...
“Ингэхэд Осама бин Ладе­ныг барьсан болов уу” гэж хөдөөх өвгөн гэнэт асуудаг шиг манайхан бие биеэсээ “Нөгөө Хөрөнгө оруулалтын гэрээ юу болж байгаа билээ” гэж үе үе сураглах...
Хариулт нь тун энгийн “Аж­лын хэсэг байгуулан ажил­­лаж байгаа, хаврын чуул­­ганаар хэ­лэлцэх байх”.
Дэлгэрэнгүй...
 
Баабар: Алт гаргах гэмт хэргийн сүлжээ бол УИХ-ын бүтээл (23 Feb 2009)
Нөөц гэдэг чинь асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байж сая нэг баялаг болно шүү дээ. Харин тэрхүү ашиглах асуудал чинь Засгийн газрын мэдлийн асуудал. Өөрсдөө туршлагатай, мөнгөтэй бол яаж ч ашиглаж болно. Эсвэл хүнээр ч ашиглуулж болно. “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрийн хувийг Засгийн газар эзэмшээд, ашиглалтыг нь оросуудтай хамтарч байна. Харин баялаг нь ард түмний өмч. Гэтэл ашиглаж байгаагаа их буруу тайлбарлаад, эсвэл бүр Монгол Улс Оюутолгой, Тавантолгойгоо алдчихсан, бусдын өмч болчихсон юм шиг, түүнээсээ 34 хувийг нь эргүүлж өмчлөх гэж гуйгаад байгаа аятай юм яриад явж байна. Ийм буруу ойлголтоос чинь л өнөөх 50 хувь эзэмшинэ гэх зэрэг яриа гараад ирсэн юм. Түүнээс биш бидэнд 34 байтугай гурван хувийг ч эзэмших хэрэгцээ байхгүй. Засгийн газар хийж байгаа ажлаа зөв тайлбарлах ёстой юм шүү дээ.
Дэлгэрэнгүй...
 
Баабар: Марк цуглуулагчид ба улс төр (20 Jan 2009)
“Ойрын 10 жилд зэсийн үнэ 12 мянган доллароос унахгүй гэдгийг интернэтээс олж мэдлээ!” гэсээр байгаад шийдвэр гаргасан төр төлөөлөгчид. Харин хариуцлагыг интэрнэт хүлээхгүй. ТББ-ууд хуулийн хүрээнд ажиллах үүрэг хүлээсэн болохоос гэрээ хэлэлцээр биелэгдсэн тасалдсанд ямар ч хариуцлага хүлээхгүй. Яагаад гэвэл тэдэнд ард түмнээс зөвшөөрөгдсөн мандат байхгүй. Интэрнэт, ТББ хоёрын хооронд бага ялгаа бий.

Дэлгэрэнгүй...
 
Монголчуудад уранаа ашиглах цаг болсныг сануулав (30 Oct 2008)
Манай улс сүүлийн жи­лүү­дэд ураны хүдэр олбор­лон, баяжуулж, ашиглах талаар ярих бол­сон. Одоо­гийн байдлаар АНУ, Франц, Канадын ком­па­ниуд Мон­голын хэд хэдэн газарт ураны хайгуул хийж эхэл­жээ. Манайд Дорнодын Мар­дайн ордоос урагшаа Дорно­говь аймаг хүртэл ураны илрэлийн судлууд бий. Энд зөвхөн ураны хү­дэр бай­хаас гадна нүүрс нь уран агуулсан байдаг аж. Мөн Сүхбаатар аймгийн Бумба­тын нүүрсний ордод уран илэрсэн байна. Ерөн­хийдөө эх орон минь ураны нөө­цөөр баялаг гэхэд болно.
Дэлгэрэнгүй...
 
Монголчууд зах зээл ярьж, коммунизм байгуулж байна (30 Oct 2008)
Монголд хэдэн жилийн өмнө Оюутолгой хэмээх зэ­сийн, Тавантолгой хэмээх нүүрсний дэлхийд томд тоо­цогдох ордууд байгаа тухай мэдээ цацагджээ. Тэр цагаас эхлэн идэж барахааргүй энэ их баялгийн тухай сонссон улстөрчид "Боломжийн хэ­рээр залхуурч, хэрэгцээ­нийхээ хэрээр хангуулах" коммунизмын уриаг дэв­шүүл­сээр. Гэвч өнөөгийн бидний зорьж байгаа нийгэм "Чадлын хэрээр хөдөлмөрлөж, бү­тээсний хэрээр хүртэх" зар­чимтай. Анх энэ толгод хөөр­гөн монголчуудад бахар­х­лын чанартай бэлгэ тэмдэг байж. Гэтэл толгодын лиценз эзэмшигч гэх канад эр тол­гойг ашиглах зардлаа босгох зорилгоор дэлхий дахинд бяцхан реклам хийсэн гэдэг. Уг нь хаа газар байдаг дээшээ доошоо хэд дахин өсгөсөн хэтрүүлэг
Дэлгэрэнгүй...
 
Дэлхийн зах зээл монголд дохио өгч байна (09 Oct 2008)
Монголын улстөрчид "Эх орны хишиг", "Эрдэнийн хувь"-ийг хэрхэн хүртээх талаар ухаан бодлоо уралдуулж байна. Тэднийг энэ оны төсвийн тодотгол, 2009 оны төсвөөс хэн хэдэн төгрөг илүү хүртэхээ бодож марган суутал АНУ-д анх ипотекийн хямралаар эхэлсэн эдийн засгийн уналт банк санхүү, уул уурхайн салбарыг хамарч улмаар Европ, Ази түүгээр ч зогсохгүй хойд хөршийг маань дайраад байна. Энэ хямрал Монголын үүд хаалгыг хэдийд тогших вэ гэдэг асуудал төсөв, татвар, мөнгөний бодлогыг УИХ, Засгийн газраар хэлэлцэж буй энэ цаг мөчид хүн бүрийн анхаарлын төвд байх учиртай.

Дэлгэрэнгүй...
 
Оюу толгой (08 Oct 2008)
Зэсийн үнэ унаж эхэллээ. Энэ намраас 6000 доллар руу уруудаж байна. Монгол дахь алтны халуурал ч удахгүй биз, юу гэвэл 1000 даллар дөхөж байсан алт 600 руу ойртон унана. Нефтийн үнэ оны эцсээр 200 хүрнэ гэж байсан мэрэг талаар болж эргээд 100 доллар болон бууж байна. Нефтийн үнийн өсөлтийг дагаж оцойж байсан олон түүхий эд, түүний дотор нүүрс галзуурлын үеэ өнгөрөөж эргээд доошлоно гэх таамаг ч байна. Монголын бололцооны алтан үе ч өнгөрөх магадлал их болж байна. Энэ орны удирдлага гадаадын хөрөнгө оруулагчдыг царайчлан ашигт малтмалыг нь аваад өгөөч хэмээн гуйж явсан тэр цаг үе эргэж ирэхэд тун ойр байх шиг.
Дэлгэрэнгүй...
 
Баабар: Эх орончид цагийн дуудлагаар гарч ирдэг (08 Oct 2008)
Эх оронч байхын тулд эрүүл ухаан хэрэгтэй. Эх оронч байхын тулд чин сэтгэл хэрэгтэй. Эх оронч байхын тулд... гэх мэт. Өдгөө Монгол улсад мөнхийн ядуурлаас гарах бололцоо гарлаа. Өөрөөр хэлбэл эх орныхоо эрх ашгийг зүсэм талх үмх махны хэмжээсээр биш, гэдэс цатгалан мөр бүтэн хүний эрүүл саруул нүдээр цэгнэн харах эдийн засгийн бололцоо гарлаа. Бидний амьдарч буй газрын хөрсөн дор хязгааргүй баялаг байна. Монгол улс ганц граммыг нь шинээр ашиглаагүй байтал сүүлийн дөрвөн жилд дөрөв дахин баяжлаа. Ердөө л байсан жаахан зэс, алтныхаа хүчээр. ДНБ нэг хүнд 2 000 доллар ноогдох хэмжээнд хүрчихлээ. Ядуу орны эгнээнээс хасагдлаа. Эрэмбэ дээшиллээ.
Дэлгэрэнгүй...
 
Баяртай, монголчууд аа (06 Oct 2008)
Дэлхийн зах зээл дээрх цэвэр зэсийн үнийн өсөлтөд дөрөөлсөн монголчуудын баярхал санаснаас богино настай байж мэдэх нь. Улсын төсвийг богино хугацаанд асар том бялуу болгон хувиргасан мөнөөх металлын үнэ тасралтгүй уруудаж эхэллээ. Лондонгийн металлын бирж дээр нэг тонн нь 8000 ам.доллараас хол давж байсан зэсийн үнэ өдгөө бүр 6000-д дөхөөд байна. Ханшийн хямдрал ийнхүү тасралтгүй үргэлжилбэл үсрэнгүй хөгжлийн тухай монголчуудын мөрөөдөл үндэстний гутамшиг болж хувирах нь. Сангийн яам 2009 онд зэсээс олох орлогоо 6700 ам.доллараар тогтоожээ.
Дэлгэрэнгүй...
 
BHP Billiton-ны тухай (03 Sep 2008)
Чарльз Австралийг зорьжээ. New South Wales – д эхэндээ тэрбээр нэгэн фермерын аж ахуйд туслах ажилчин хийн гэдсээ тэжээн өдөр хоног үдэж байв.1883 оны намрын нэгэн өдөр фермын хилийн зурвасыг харуулдахаар явах үед нутгийнхан Broken Hill гэж нэрлэдэг өвөрмөц хадтай жижиг толгой түүний нүдэнд санаандгүй тусчээ. .. Хамт ажиллаж байсан 6 нөхөдтэйгээ хамтран , 40 орчим га газарт зөвшшөрөл олж аван малтлага хийж эхэллээ. Тэд уурхайгаа „ Broken Hill Prorietary Company „ буюу товчоор BHP гэж нэрлэжээ. Єнөөдөр дэлхийн хамгийн том уул уурхайн концерн .


Дэлгэрэнгүй...
 
Газрын доорхи баялагаа хав дараад л ядуу амьдарсаар байх уу (22 Aug 2008)
Монгол Улсын газрын гадарга болон тvvний хэвлийд байгалийн байдлаар оршиж байгаа ашигт малтмал бvхэн тєрийн ємч. Тєрийн ємчийн хувьд ашигт малтмалын ордуудаа аль ангилалд оруулж, хэрхэн ашиглах асуудлыг зохицуулна.
Дэлгэрэнгүй...
 
Yлгэрлэн дуурай (07 Jun 2008)
Манай улсын хєгжил дэвшил уул уурхайтай зайлшгvй холбоотой болоод байна. Тэр дундаа стратегийн орд газруудаас ихээхэн шалтгаална. Гэвч єнєєдєр Ашигт малтмалын тухай хууль нь гацаанд орж, хєрєнгє оруулагчид нь хvлээсээр. Уг нь хаврын чуулганаар амжиж дээрх хуулийг батлах байсан хэдий ч одоогийн байдлаар хэрхэх нь бvрхэг л байна. Хаврын чуулганаараа амжаад баталчих юм бол стратегийн ач холбогдол бvхий орд газруудаа ашиглахад цаг хугацааны хувьд хэмнэлттэй баймаар.

Дэлгэрэнгүй...
 
Монголын уул уурхайд бэлдсэн хятадын ''єгєєш'' (24 May 2008)
Газар доорхи баялгаа хэчнээн тэрбум долларын vнэ хvрэхийг ягштал нь тогтоож амжаагvй байж гадаадынханд 49 хувиа шууд "бэлэглэх" хувилбар зохиосон нь энэ хуулийн тєслийн алдаа. Дэлхий дахинд ашигт малтмалын хєрєнгє оруулалтын шалгарсан долоон зарчим бий. Хамгийн шалгарсан нь гадаадын хєрєнгє оруулагчдаар дэд бvтэц, техник технологи, vйлдвэр гээд бvхий л зvйлийг нь бариулж, олборлолт хийлгэж байгаад эцэст нь ашгаас нь тодорхой хувиа авах.
Дэлгэрэнгүй...
 
Монголын уул уурхайн өнөөгийн байдал (24 May 2008)
2007 оны байдлаар уул уурхайн салбар улсын төс­вийн нийт орлогын 42 хувь, татварын орлогын 52 хувийг, экспортын орлогын 78.4 ху­вийг тус тус бүрдүүлж дотоо­дын нийт бүтээгдэхүүний (ДНБ) 30 хувь, аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэ­хүүний 70 хувийг үйлдвэр­лэсэн байна. Уул уурхайн бүтээгдэхүүний нэг хүнд ног­дох хэмжээ 600 орчим дол­ларт хүрч бүтээгдэхүүний өсөлт жилд дунджаар 13.2 хувьд (үнийн дүнгээр) хүрчээ.
Дэлгэрэнгүй...
 
Ашигт малтмалын дараа орох баримт бичгvvдийг баталлаа (12 May 2008)
Монголын Металлургичдын холбооны санаачилгаар АМГТХЭГ-ын тєлєєлєл, Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбоо, Монголын vйлдвэрлэлийн геологичдын холбоо, Монголын геологийн холбоо, уул уурхайн эрдэмтэн мэргэд, Иргэний нийгмийн байгууллагын тєлєєлєгчид хамтран Эрдэс баялгийн нийгэмлэгийг байгууллаа.

Дэлгэрэнгүй...
 
Хуудас:  1   2   3 
Фото альбом

Shireet nuur
Бусад...
Эрдсүүд
Chalcedony - Хальцедон
Calcite - Кальцит
Dolomite - Доломит
Andalusite - Анделузит
Glaucophane - Глаукофан
Kyanite - Кианит
Pumpellyite - Пумпеллит
Serpentine - Серпентинит
Бусад...
Чулуулгууд
Rhyolite - Риолит
Basalt - Базальт
Andesite- Андезит
Dolostone - Долостоне
Аркоз элсэн чулуу
Carbonatite – Карбонатит
Websterite - Bебстерит
Tuff - Туфф
Бусад...
Тайлбар толь
Granulite – Гранулит
Granular snow – Мөхлөгт цас
Granitization – Боржинжилт
Granite – Боржин
Graded bedding – Ялгарсан үелэл
Graben – Грабен
Gneiss – Гнейс
Glassiness
Бусад...
Хамгийн хамгийн

Дэлхийн хамгийн том нуур

Дэлхийн хамгийн өндөр хүрхрээ

Дэлхийн хамгийн том цөл

Дэлхий дээрхи хамгийн өндөр уулс

Дэлхийн хамгийн гүн нуур

Далайн хамгийн гүн хэсэг

Хамгийн жижиг гариг илрүүлжээ

Дэлхийн хамгийн эртний алмаз олдлоо

 

 

www.geology.com