Нэвтрэн орох   /   Шинэ хэрэглэгч   /   Тусламж   /   GEO's introduction in English
Таны санал

Зарим металлын үнэ ханш

 New York Metal Exchange 

Aлтны өнөөдрийн ханш

 

 

 

 

 

[Most Recent Quotes from www.kitco.com] 

Мөнгөний өнөөдрийн ханш

 

Зочид

Шинээр нэмэгдсэн

Л.Болормаа: Тактикийн хөрөнгө оруулагч гэж хэн бэ? (26 Sep 2009)
Аль ч уурхайнхан талх иднэ. Нүүрээ угаана. Хөдөлмөр хамгааллын хувцас өмсөнө. Орон байранд амьдарч таарна. Унаандаа шатахуун хийнэ. Банкаар үйлчлүүлнэ. Эмнэлэг, эм тариа хэрэгтэй. Бичиг хэргийн зардал гарна. Ерөөсөө энэ жагсаалт маш урт. Уул уурхайн үйлдвэрлэл дагасан бүхий л үйлчилгээг ханган нийлүүлэгчид гүйцэлдүүлдэг агаад энэ бол шууд ашгаа өгөх сайн бизнес юм. Чухам энэхүү асар том боломжоос манай үндэсний жижиг, дунд, том бизнесүүд хувь хүртэж чадах эсэх тухай яг одоо ярих цаг болоод байна.
Дэлгэрэнгүй...
 
Манайхны тамын тогооны үлгэр, харийнхны тэмцэл дундахь Оюутолгой (12 Aug 2009)
Монголын тал ордын 34 хувийг эзэмшиж, аажмаар 50 хувьд хүргэх, 68 хувийн татвар авахаар гэрээ байгуулах гэсэн хатуу нөхцөл болзлыг хөрөнгө оруулагч яагаад ч хүлээж авахгүйг мэдсээр байж ийм нөхцөл болзол тулгасан УИХ-ын гишүүдийг эх оронч гэж хэлэхэд хэцүү. Тэднийг Оюутолгойд хөрөнгө оруулахаар шүлсээ залгиж буй Хятадуудын лоббид автсан гэдэг яриа үнэний ортой ч байж мэдэх юм. Тэгвэл сүүлийн үед УИХ-ын гишүүдэд Хятадын "Чайналко" таван сая ам,доллар, харин "Рио" нэг саяыг амлаж байгаа гэсэн тэнэмэл яриа дуулдаж эхлэв. УИХ-ын гишүүд тэр чигээрээ авлигад автчихсан юм бол бид хэндээ итгэж найдах вэ, хэнийг сонгочихоо вэ гэсэн айдас түгшүүр, эмзэглэл ч олон нийтийн дунд бий болоод байгаа нь нууц биш болж ирэв.
Дэлгэрэнгүй...
 
Боломж хийгээд боломжоо бодитоор үнэлэх нь (12 Aug 2009)
Хэрвээ та гартаа ганц 1000 төгрөгтэй, өөр юу ч үгүй үлдвэл яах вэ гэсэн асуултанд бидний үндэсний хөрөнгөтнүүд гэж үздэг хүмүү¬сийн нэг нь “Сайхан хуушуур авч идчихээд ямар ч хамаагүй ажил олж хийнэ дээ” гэж хариулсан юм. Яах аргагүй амьдрал үзсэн хүний үг. Ганц 1000 төгрөгтэй хүн хауст амьдрах, жийп унах тухай мөрөөдөөд яах юм. Хичнээн ч сайхан дурсамжтай, түүх нам¬тар¬тай байлаа гэсэн. Түүний оронд сайн ажиллаж, бага ч гэсэн бизнес эрхэлж болохуйц хэмжээний хуримт¬лал бий бол¬гохыг оролдсон маань дээр.
Дэлгэрэнгүй...
 
FORTESCUE METALS GROUP-ийн гэрээний тухай (11 Aug 2009)
Баруун Австралийн парламент 2006 оны 10 дугаар сарын 3-нд Баруун Австралийн муж, FMG CHICHESTER, FORTESCUE METALS GROUP-ын хооронд байгуулсан FMG CHICHESTER төмрийн ордыг ашиглах талаархи гэрээг баталсан байна. Гэрээг талууд 2005 оны 12 дугаар сарын 01-нд байгуулсан байна.


Дэлгэрэнгүй...
 
Уул уурхайн томоохон ордыг ашиглах гэрээг хуульчлах шаардлага (11 Aug 2009)
Эдгээр гэрээ нь яагаад заавал хуульчлагдах шаардлагатай вэ? Хөрөнгө оруулагч, Засгийн газар төслийн хувьд хууль зүйн үйлдэл хийх эрхтэй билээ. Яагаад ерөнхий хуулиудад нийцүүлэн гэрээг байгуулж болдоггүй вэ?
Дэлгэрэнгүй...
 
Монгол орны эртний шавьжийн судалгааны түүхээс (06 Aug 2009)
Одоогоор мэдэгдэж байгаа төлөөлөгчид нь 25 бүлэг, 200 гаруй овогт хамаарагдана. Харамсалтай нь маш их хэмжээний олдвороос багахан хэсэг нь тодорхойлогдон бичиглэл хийгдсэн. Бичиглэл хийгдсэн олдвор нь ойролцоогоор 300 төрөл 600 зүйл байгаа. Энэ нь цуглуулийн багахан хэсгийг эзэлж байгаа бөгөөд цаашид зөвхөн зүйлүүдийг судлаж бичиглэл хийхэд хэдэн зуун мянгад хүрнэ.
Дэлгэрэнгүй...
 
Б. Түвшинжаргал: Цаашид кадастрын үйл ажиллагааг илүү нэлттэй, ил тод явуулах тал дээр онцгой анхаарч байгаа (24 Jul 2009)
Чамгүй хэл ам татлаж, иргэдийг чирэгдүүлдгээрээ нэрд гарч байсан АМГ-ын дарга удирдлагууд солигдож, зохион байгуулалтын олон өөрчлөлтүүдийг ар араас нь хийлээ. Монгол улсын хэмжээнд олгодог хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг зөвхөн энэ газарт шийдэж хянадаг учраас үйл ажиллагааныхаа горимыг дорвитойхон шинэчлэх шаардлага зүй ёсоор тулгараад байсан.
Тиймээс ч кадастрын үйл ажиллагааны дотоод зааврыг шинэчлэн батлаж, төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэмтэй болсноос гадна өргөдөл хүлээн авч шийдвэрлэх явцыг ил тод, чирэгдэлгүй болгох зорилгоор нэлээдгүй өөрчлөлтүүдийг оруулаад байна.Мөн түр зогсоогоод байсан өргөдөл хүлээн авах ажлаа ч дахин эхлүүлээд байгаа.

Дэлгэрэнгүй...
 
Aриунбаяр: Сонгон шалгаруулалтанд том мөнгө тавих нь чухал биш мэргэжилийн , бодитой төсөл ирүүлэх нь гол (24 Jul 2009)
-Сонгон шалгаруултанд оролцох аж ахуйн нэгжүүд хамгийн гол нь хуулийн дагуу, мэргэжлийн түвшинд зөв төлөвлөсөн, геологийн ажил, санхүүгийн тооцоогоо бодитой гаргасан төсөл ирүүлэх ёстой. Тэрнээс биш том том тоо тавьж сайхан үлгэр зохиогоод ирвэл ялчихна гэж бодож болохгүй. Хэдий чинээ том тоо тавина төдий чинээ заасан зардлыг нь байнга хянан шахаж, нэхэх болно. Их мөнгө бичвэл их ажил хийдэг байх зах зээлийн үндсэн зарчмыг хатуу мөрдүүлэх болно.
Дэлгэрэнгүй...
 
Оюутолгойн гэрээг гацаанаас ингэж гаргая (20 Jul 2009)
/Ил Захидал 2009.07.20/
/Монгол улсын Ерөнхий сайд С.Баяр, “Айвенхоу Майнз” компанийн ерөнхийлөгч
Жон Макен, “Рио Тинто” компанийн захирал Том Албаниз Танаа /
Айвенхоу Майнз болон Рио Тинто компанийн зүгээс өөр хувилбар, нэмэлт санал хүлээж авахгүй гэж сануулсаар байтал Засгийн газартай тохиролцсон хоёр хувилбараас биш, тэр хоёрын дундаж гэмээр хувилбарыг УИХ санал болгож, хууль тогтоомжийн хүрээнд Оюу толгойн гэрээг байгуулах шийдвэрийг гаргалаа.
Гэвч хөрөнгө оруулагчид авах ашгаа нэмэгдүүлэх зарим саналыг УИХ-ын намрын чуулганд оруулна гэж бид таамаглаж байна.
Энэ удаа харилцан ашигтай гэрээг санал болгохгүй бол шинэ хууль гаргаж тухайн ордыг ашиглах талаар олон улсын нээлттэй тендер шалгаруулж, өмнөх хөрөнгө оруулагчийн тусгай зөвшөөрлийг хураан авч, гаргасан зардлыг буцаан төлөх хүртэл арга хэмжээ авах эрсдэл бий.

Дэлгэрэнгүй...
 
Баабар: Оюутолгой жинхэнэ эзэндээ зарагдлаа (20 Jul 2009)
Монголын их говиос олдсон зэсийн лут том баялаг УИХ-ын чуулганаар ороод будаа боллоо. Үүнийг нээгээд 8 жил, нээж илрүүлсэн Канадын Айвенхоу майнз Монголиа инк компани Монголын Засгийн газартай ашиглалтын гэрээ хийх гэж оролдоод 6 жил өнгөрч байна. Энэ хооронд канадчууд Засгийн газартай 3 удаа хэлэлцээрийн ширээний ард суужээ. Монголчууд хаана ч байдаггүй өндөр шаардлага тавьж ашгаас нь 68 хувийг нь татвараар авна, уул компаний 34 хувь, тэрбайтугай 51 хувийг нь үнэгүй авна гэж цамнасаар байгаа билээ. Энэ хачин шаардлага дээрээ парламентийн гишүүдийн 66 хувь нь баттай зогссон тул цаашид өрнийн компанитай хамтран ажиллах бүх гарцыг нэг мөсөн хаалаа.

Дэлгэрэнгүй...
 
Баабар: Найдваргүй орон (17 Jun 2009)
Монголын шийдвэр гаргагчид яагаад ингэж хүүхэд шиг, эсвэл дээрэмчин шиг авир байнга гаргадаг юм бэ? Хүлээн зөвшөөрөгдсөн хэд хэдэн байгууллагын удаа дараа хийсэн судлагаанаас үзэхэд монголчуудын 80 орчим хувь нь газар дор буй байгалийн баялагийг бушуухан ашиглаж өнөөгийн ядуу зүдүү байдлаасаа түргэн гарах сонирхолтой аж. Монгол бол ардчилсан орон. Тиймээс байсхийгээд болох сонгуулиар улс төрийн намууд нь нийгмийн хэрээс хэтэрсэн асар их амлалт амлан сонгогчдыг татдаг ганц аргатай. Бүхий л шинэ тутам хөгжиж байгаа Африк, Латин Америкийн орнуудын нэгэн адил. Түүхий эдийн үнэ өсөх хэрээр тэдний амлалт томорч, намууд дуудлага худалдаанд орж буй аятай өрсөж нэмсээр хамгийн сүүлд тогтсоноор бол иргэн болгондоо 1500 доллар тараахаар болчихоод байгаа. Энэ нь тус орны үндэсний нийт орлогоос хоёр дахин их тоо юм.
Дэлгэрэнгүй...
 
Хамгийн жижиг гариг илрүүлжээ (23 Apr 2009)
Шинэ гариг нь Жинлүүрийн орд дахь Гализе 581 одыг /улаан жижиг гариг/ тойрон эргэдэг бөгөөд Дэлхийгээс 20,5 гэрлийн жилийн зайд оршидог ажээ. Эрдэмтдийн хэлснээс үзвэл, Глизе 581 гаригийн гадаргуу нь хатуу бөгөөд тэнд агаар мандал гэж байхгүй, учир нь энэ гариг эзэн-одондоо хэтэрхий ойрхон,бас гадаргуугийн температур нь маш өндөр юм. Шинэ гараг Дэлхийн массаас ердөө 1,9 дахин их масстай гэнэ.


Дэлгэрэнгүй...
 
Кит Маршал хашаанаасаа гарах дургүй (20 Apr 2009)
“Оюутолгой” төслийн Гүйцэтгэх захирал Кит Маршал хашаанаасаа цухуйх дургүй байна. Энэ бол хөрөнгө оруулагчдын араншин бөгөөд тэд хийх ёстой ажлаа арван хуруундаа төлөвлөнө. Гагцхүү төлөвлөлт зохицуулалтаар бизнесээ хөтөлсөөр иржээ. Харин хашааны гадуур дуртайяа гүйлдэх хөрөнгө оруулагч бас бий. Ийм хөрөнгө оруулагчдын тоонд Хятад, Оросын бизнесийнхэн багтана. Тэдний ашиг сонирхол арван хуруунаас давах агаад бизнес төлөвлөлт, орлого зарлага гэж зоволтгүй улс төр ханхалсан мөнгөнд дулдуйдна.

Дэлгэрэнгүй...
 
Эдуардо Анинат: Хямралын үед ашиглах нөөцөө долоон жил хуримтлуулсан (20 Apr 2009)
Чилийн Сангийн сайд асан Эдуардо Анинат сэтгүүлчидтэй уулзлаа. Тэрбээр Олон улсын валютын сан (ОУВС)-гийн дэд захирал, Дэлхийн банк, ОУВС- гийн захирлуудын зөвлөлийн дарга болон хариуцлагатай олон алба хашиж байжээ. Харин 1994-1999 онд Чилийн Сангийн сайд байсан юм. Чили улс эдийн засгийн хямралын үед зарцуулах зорилгоор "Тогтворжилтын сан" байгуулж долоон жилийн турш хуримтлал бий болгожээ. Тэрбээр сэтгүүлчдийн асуултад ямар хариулт өгснийг сонирхуулъя.
Дэлгэрэнгүй...
 
Дараагийн алхмууд (27 Jan 2009)
“Алтыг банкинд тушаадаг болгомоор байна. Заавал Төв банк гэхгүй бүх банкны системд тушаадаг байх ёстой” Энэ бол Монголбанкны шинэ Ерөнхийлөгчийн ажлаа аваад хэлсэн анхны шахуу ишлэл. Унц алтны үнэ дэлхийн зах зээл дээр энэ онд 800 ам. доллараас доош буухгүй таамаглал гарч буй үед эрхэм Ерөнхийлөгч ингэж мэдэгдэж байна. Алтны экспортыг нэмэгдүүлж, валютын нөөцийг зузаалах нь түүний зорилго. Гэхдээ дараагийн алхмаа зөв хийгээсэй гэсэндээ шинэ Ерөнхийлөгчид өмнөх алдааг нь сануулахыг хүслээ. УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга байхдаа Л. Пүрэвдоржийн гар бие оролцон амьдралд хэрэгжүүлсэн, алтнаас гэнэтийн ашгийн татвар авах тухай “мэргэн” санаа өдгөө Монгол дахь алтны бизнесийг нинжагийн зэрэглэлд ортол нь дарамталж сөнөөснийг тэмдэглэе.
Дэлгэрэнгүй...
 
Нисдэг аварга гvрвэлийг сэргээн босгов (06 Dec 2008)
Эрдэмтэд цэрдийн галвын vеийн аварга нисдэг гvрвэлийн чулуужсан органик vлдэгдлийг ашиглан сэргээн босгожээ. Lacusovagus magnificens хэмээх энэ гvрвэл нь єнєєг хvртэл илрvvлсэн шvдгvй нисдэг гvрвэлvvдээс биеэр хамгийн том нь юм. Уг олдвор Бразилийн зvvн хойд зvгт орших бvс нутгаас олдсон бєгєєд сайн хадгалагдсан байжээ.

Дэлгэрэнгүй...
 
Анагаагч зэс (06 Dec 2008)
Эмчилгээнд хэрэглэх гэж буй зэс зоос болон ялтсаа хэрэглэхийн ємнє гал дээр ариутгаад, хєрснийх нь дараа нарийн ширхэгтэй зvлгvvрээр цэвэрлэж бэлдвэл сайн. Тэгээд євчтэй газартаа шархны тууз юмуу боолтоор бэхлэн 6 цагаас 2 хоног хvртэл байлгана. Зэсийг авсны дараа орыг нь савандаж угаах шаардлагатай. Зэсийн эмчилгээг 3-20 хоног хийдэг. Зэс ялтсыг орой унтахдаа зvvж болно. Хvсвэл авалгvй хэд хонуулсан ч болно.
Дэлгэрэнгүй...
 
Aлт (25 Oct 2008)
Байгаль дээр тохиолдох цул алтны жин хэдэн мг аас хэдэн арван кг хүртэл байна. Одоогоор мэдэгдэж байгаа хамгийн том цул алт нь 1872 онд Австралын олдсон “Холтлерманы хавтан” гэж алдаршсан олдвор бөгөөд барьцалдан чулууныхаа хамт 260 кг орчим юм. Мөн “хүслийг үл мэдэгч нэртэй ” 66.6 кг, “хүслийн цул” нэртэй 68.2 кг, “гайхамшигт Барклай” нэртэй 52,2 кг “Канадын тал” нэртэй 41 кг жинтэй цул алт олджээ.1842 онд Уралаас олдсон “Том гурвалжин” нэртэй 36,22 кг жинтэй алтны олдвор нь ОХУын алмазын фондод хадгалагдаж байна.
Дэлгэрэнгүй...
 
Плит тектоник (20 Oct 2008)
Дэлхийн гадаад хэсэг болох чулуулаг бүрхүүл нь хэд хэдэн хэсгээс тогтох бөгөөд бие биетэйгээ харьцангуйгаар нүүж байдаг билээ. Чулуулаг бүрхүүлийн эдгээр хөдөлгөөнийг плит тектоник гэж нэрлэдэг. Энэхүү загварчлалаас та бүхэн дараах зүйлүүдийг мэдэж авах болно.
Алфьред Вегенерийн эх газрын нүүдлийн онол. Энэхүү онол 1915 онд анх хэвлэгдсэн боловч бүх геологичидын эсэргүүцэлтэй тулгарсан юм. Гэсэн хэдий ч тавин жилийн дараа энэ нь зөв хэмээн хүлээн зөвшөөрөгдөж дахин гарч ирэн чухал сэдэв болсон юм.

Дэлгэрэнгүй...
 
Монголын алтны халуурал гол мөрөн, нүүдлийн соёл иргэншилийг устгаж байна (19 Oct 2008)
Stefan Lovgren-ны National Geographic сэтгүүлд 10-р сарын 17 нийтэлсэн нийтлэлийг орчуулан та бүхэнд толилуулж байна.
Тэргүүлэгч хоёр улс төрийн намын улс төрчдийн хийх хуулийн өөрчлөлтүүд нь ашигт малтмалын олборлолтыг нэмэгдүүлсэнээр ард түмний орлогыг нэмэгдүүлэхээр тусгагдаж байгаа учир уул уурхайн хууль нь өнгөрсөн сонгуулын цөм хэсэг нь болж байлаа. Энэ улс нь 1990 оны эхээр хуучин Социалист систем нуран унахтай зэрэгцэн алга болсон Зөвлөлтийн тусламж дэмжлэг үзүүлдэг байдлаас гарч ядан байгаа билээ.
Дэлгэрэнгүй...
 
Хуудас:  1   2   3 
Фото альбом

Tsonjiin chuluu, Dornogovi
Бусад...
Эрдсүүд
Chalcedony - Хальцедон
Calcite - Кальцит
Dolomite - Доломит
Andalusite - Анделузит
Glaucophane - Глаукофан
Kyanite - Кианит
Pumpellyite - Пумпеллит
Serpentine - Серпентинит
Бусад...
Чулуулгууд
Rhyolite - Риолит
Basalt - Базальт
Andesite- Андезит
Dolostone - Долостоне
Аркоз элсэн чулуу
Carbonatite – Карбонатит
Websterite - Bебстерит
Tuff - Туфф
Бусад...
Тайлбар толь
Granulite – Гранулит
Granular snow – Мөхлөгт цас
Granitization – Боржинжилт
Granite – Боржин
Graded bedding – Ялгарсан үелэл
Graben – Грабен
Gneiss – Гнейс
Glassiness
Бусад...
Хамгийн хамгийн

Дэлхийн хамгийн том нуур

Дэлхийн хамгийн өндөр хүрхрээ

Дэлхийн хамгийн том цөл

Дэлхий дээрхи хамгийн өндөр уулс

Дэлхийн хамгийн гүн нуур

Далайн хамгийн гүн хэсэг

Хамгийн жижиг гариг илрүүлжээ

Дэлхийн хамгийн эртний алмаз олдлоо

 

 

www.geology.com