Нэвтрэн орох   /   Шинэ хэрэглэгч   /   Тусламж   /   GEO's introduction in English
Таны санал

Зарим металлын үнэ ханш

 New York Metal Exchange 

Aлтны өнөөдрийн ханш

 

 

 

 

 

[Most Recent Quotes from www.kitco.com] 

Мөнгөний өнөөдрийн ханш

 

Зочид
Монгол орон шинэ ирээдүй тийш урагшаа
04 Oct 2009

 

-Монгол Улс 10 жилийн дараа гэхэд Чингисийн морьтон гэдэг овог дээрээ уул уурхайн орон гэсэн тодотголтой болох нь гарцаагүй-
Монгол Улс түүхийнхээ цоо шинэ хуудсыг нээж уул уурхай-аж үйлдвэрийн орон болох замд шуудрах чухал үйл явдлын эхлэлийг маргааш буюу аравдугаар сарын 6, билгийн тооллоор намрын дунд сарын 17-ны Дашням, Балжинням давхацсан өлзийт сайн өдөр тавих гэж байна. Хурим найраар халгих энэ өдөр С.Баярын Засгийн газар нэг жилийн ойтойгоо золгож, Монгол орон цоо шинэ ирээдүй тийш урагшлах гарааны зурвас дээр зогсох болно. Зах зээлд орсон цагаасаа мөрөөдөж, зургаан жилийн турш талцахдаа талцаж, будилахдаа будилан "мэрсэн" Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд манай тал энэ өдөр гадаадын хөрөнгө оруулагчдын хамт гарын үсэг зурна. Монголчуудад заяасан байгалийн баялгийн их үүцийг Оюутолгойгоос эхлэн задалж, иргэн бүрт Эрдэнийн хувь, Эх орны хишиг хүртээхээр улс төрийн намуудын өгсөн амлалт хий хоосон зэрэглээ биш байсныг нотлох үйл явц хоёр тал ёслолын ширээнээ сууж гэрээг мутарласнаар ажил хэрэг болох гэж байна.
Улсынхаа эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөвийг тодорхойлон Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах урьдач нөхцөлийг бүрдүүлсэн УИХ, Монгол Улсын Засгийн газрын өнгөрсөн зуны баримт бичгүүдийг түүхэн шийдвэр гэж зүй ёсоор үнэлэх учиртай. УИХ Оюутолгойн ордыг ашиглах гэрээг хөрөнгө оруулагчидтай хийх боломжийг Засгийн газарт бүрэн нээж өгснөөр өнө эртнээс хөдөө аж ахуйн орон байж, хөрш гүрнүүдийн түүхий эдийн хавсрага төдий явж ирсэн өмнөх дүр төрхөө монголчууд бүрмөсөн халах таатай нөхцөл бүрдсэн юм. Ашигт малтмалын томоохон ордуудаа эргэлтэд оруулснаар Монгол Улс хөдөө аж ахуйн орноос эрчимжсэн уул уурхайн орон болох замд шуудран орох боломж нээгдэнэ. Социализмын үед хөдөө аж ахуй-аж үйлдвэрийн орон гэсэн тодотголыг зүүж явснаас өөрөөр манай улс ингэж эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, зарчмаа эрчимтэй өөрчилж байсангүй.
Уул уурхай-аж үйлвэрийн орон болсноор Монгол Улс хөгжлийн цоо шинэ ирээдүй тийш урагшилна. Оюутолгойн ордыг эргэлтэд оруулах асуудлыг зургаан жилийн өмнөөс парламентын төвшинд идэвхтэй ярьж эхэлсэн ч тодорхой шийдэлд хүрэлгүй өдийг хүрснийг наймдугаар сард УИХ-ын ээлжит бус чуулганаар шийдвэрлэж чадсан нь хожим түүхэн гавьяа гэж нэрлэгдэх биз ээ. Ээлжит бус чуулганы өмнө Засгийн газар шуурхай ажиллаж УИХ-ын хаврын чуулганы төгсгөлд баталсан 57 дугаар тогтоолыг Ашигт малтмалын тухай хуулийн зүйл заалт бүртэй тулган нийцүүлэх нүсэр ажлыг богино хугацаанд хийж чадсан билээ. Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нарын ахалсан ажлын хэсэг эрчтэй ажиллаж хөрөнгө оруулалтын гэрээ хийх, холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах нөхцөлийг бүрдүүлсэн юм. Ингэснээр Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын том бодлогыг ажил хэрэг болгох замыг нээсэн гэж хэлж болно.
УИХ-ын намрын чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Удахгүй ямар ч жишгээр томд тооцогдох хөрөнгө оруулалтын үүд хаалгыг манай улс нээх гэж байна. Энэ бол бидний өнөөдрийн төвшинд олж чадсан зөвшил, гаргаж чадсан шийдэл. Цаашаа улам сайжирч төгөлдөржих нь ойлгомжтой. Мэдээж бид алдахгүйг их хичээсэн. Нийгмийн цоо шинэ эрэмбэд шилжээд манай үеийнхний гаргаж байгаа нийтлэг том шийдлийн нэг бол энэ гэрээ. Эцсийн эцэст бидний сэтгэлийн учиг улс орны маань юугаар ч сольшгүй үндэсний эрх ашиг, аюулгүй байдлын эрх ашигт очиж зангилагддаг. Би Төрийн тэргүүний хувьд энэ л эрхэм ашгийг эрхэмлэхийг хичээсэн. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ шийдэгдсэнээр Монгол Улс халуун ам бүлээрээ, нийтээрээ урагш нэг алхсан гэж би бодож байна. Та нөхдөд, нийт ард түмэндээ баяр хүргэе" гэсэн нь Төрийн тэргүүн хүний хувьд эхлэх гэж буй энэ их үйл хэргийг цэгнэн үнэлсэн хэрэг байлаа.
Оюутолгойг ашиглаж эхэлснээр монголчууд айлаас эрэлгүй авдраа уудлан хэдэн үеэрээ гачаалгүй амьдрах үүд нээгдэнэ. Төслийн хүрээнд уурхайн долоо, баяжуулах үйлдвэрийн 16 барилга, дулааны цахилгаан станц, дэд бүтцийн тусгай зөвшөөрлийн талбайд 35, тусгай зөвшөөрлийн талбайн гадна зургаан барилга байгууламж барихаар төлөвлөжээ. Төслийн дэд бүтцийг 587 ам.доллар, баяжуулах үйлдвэрийг мөн хэмжээний хөрөнгөөр барьж байгуулах ажээ. Төсөлд 3500 орчим ажилтан ажиллах бөгөөд түүний 90 хувь нь монгол ажилтан байх юм. Тэдний сарын дундаж цалинг 1500 ам.доллараар тооцоход жилийн цалингийн фонд 56,7 сая ам.доллар болж байна. Ирэх 2010-2015 онд 20 орчим сая ам.долларыг боловсролын салбарт зарцуулах аж. Үүгээр монгол залуучууд гадаад, дотоодын их, дээд сургуулиудад суралцаж уул уурхайн нарийн мэргэжил эзэмшин үйлдвэрлэл дээр ажиллах залуус тэргүүлэх техник, технологи эзэмших юм. Манай улсын Засгийн газарт итгэх гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж зээлжих зэрэглэлд эерэгээр нөлөөлнө. Дотоодын зах зээлээс зарим нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний нийлүүлт нэмэгдэнэ. Хоёр хөршөөс үл хамаарах Айвенхоу Майнз, Рио Тинтотой хөрөнгө оруулалтын гэрээ хийх болсон нь манай хараат бус хөгжилд эерэг нөлөө үзүүлэх болно.
Аз болж дэлхийн зах дээл дээр алт, зэсийн үнэ өслөө. Өмнөговийн Ханбогд сумын Оюутолгойд уул уурхайн боловсруулах том үйлдвэр, Эрдэнэтээс том хот сүндэрлэжх цаг хаяанд ирлээ. Тэр үйлдвэр эхний бүтээгдэхүүнээ 2013 онд гаргах гэж байна. Монгол Улс 10 жилийн дараа гэхэд Чингисийн морьтон гэдэг овог дээрээ уул уурхайн орон гэсэн тодотголтой болох нь гарцаагүй. "Монгол орон шинэ ирээдүй тийш урагшаа" гэж ард түмнээ зоригжуулах л үлдлээ.
Д.ОЮУНЦЭЦЭГ
1179 уншигдсанМэдээг хэвлэх

Фото альбом

Uyangaas Shireetiin davaa yavah zamd
Бусад...
Эрдсүүд
Chalcedony - Хальцедон
Calcite - Кальцит
Dolomite - Доломит
Andalusite - Анделузит
Glaucophane - Глаукофан
Kyanite - Кианит
Pumpellyite - Пумпеллит
Serpentine - Серпентинит
Бусад...
Чулуулгууд
Rhyolite - Риолит
Basalt - Базальт
Andesite- Андезит
Dolostone - Долостоне
Аркоз элсэн чулуу
Carbonatite – Карбонатит
Websterite - Bебстерит
Tuff - Туфф
Бусад...
Тайлбар толь
Granulite – Гранулит
Granular snow – Мөхлөгт цас
Granitization – Боржинжилт
Granite – Боржин
Graded bedding – Ялгарсан үелэл
Graben – Грабен
Gneiss – Гнейс
Glassiness
Бусад...
Хамгийн хамгийн

Дэлхийн хамгийн том нуур

Дэлхийн хамгийн өндөр хүрхрээ

Дэлхийн хамгийн том цөл

Дэлхий дээрхи хамгийн өндөр уулс

Дэлхийн хамгийн гүн нуур

Далайн хамгийн гүн хэсэг

Хамгийн жижиг гариг илрүүлжээ

Дэлхийн хамгийн эртний алмаз олдлоо

 

 

www.geology.com