Нэвтрэн орох   /   Шинэ хэрэглэгч   /   Тусламж   /   GEO's introduction in English
Таны санал

Зарим металлын үнэ ханш

 New York Metal Exchange 

Aлтны өнөөдрийн ханш

 

 

 

 

 

[Most Recent Quotes from www.kitco.com] 

Мөнгөний өнөөдрийн ханш

 

Зочид
Хүн төрөлтхтөний нүүрсний нөөц-56 жил
16 May 2010

Tавантолгойн дуулиан ид дэгдэж буй энэ үед монголчуудын баялгийн эх сурвалж гэгдээд нүүрсний талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.

ХЭРЭГЛЭЭ: Нүүрсийг эрчим хүч, түлш үйлдвэрлэх болон химийн үйлдвэрт өргөн хэрэглэдэг. 2006 оны байдлаар дэлхий даяар нийтдээ 6,743,786,000 тонн /зургаан тэрбум, 743 сая тонн/ нүүрс хэрэглэсэн байна. 2030 он гэхэд энэ хэмжээ 9.98 тэрбум тонн болж бараг 30 хувиар нэмэгдэнэ гэж эдийн засагчид тооцоолж байна. Манай урд хөрш Хятад улс дэлхийн хамгийн том нүүрс олборлогчдын нэг бөгөөд 2006 онд 2.38 тэрбум тонн нүүрс олборлосон. Түүнтэй харьцуулахад Энэтхэг улс 447.3 сая тонн нүүрс олборлосон байна. Өнөөдрийн байдлаар Хятад улс эрчим хүчнийхээ 68.7 хувь, АНУ эрчим хүчнийхээ 49 хувийг нүүрснээс гаргадаг. Дэлхийн нийт эрчим хүчнийхээ 40 хувийг нүүрсээр үйлдвэрлэж байна.

Коксжуулсан нүүрсний шаталтын чанар өндөр байдаг тул төмөрлөгийн үйлдвэрт илүү хэрэглэдэг. Нүүрс болон байгалийн хийн урвалыг ашиглан резин үйлдвэрлэдэг. Нүүрсийг мөн химийн урвалд оруулж хийн болон шингэн хэлбэрт хувирган ашигладаг. АНУ-ын Кентуки муж нүүрсний уурхайгаараа Америкт алдартай бөгөөд нүүрсийг мужийнхаа билэг тэмдэгт оруулж, мужийн онцгой байгалийн баялаг гэж үздэг. Харин Шотландуудын дунд шинэ жилээр бие биендээ жижиг нүүрсэн чулуу бэлэглэдэг. 2000 онд нэг тонн нүүрсний үнэ 30 орчим ам.доллар байсан бол 2008 онд 150 ам.доллар болж эрс өссөн. Америкт нүүрсний урьдчилсан гэрээгээр Нью-Йорк хотын “New York Mercantile Exchange” бирж дээр гол төлөв арилждаг. Нэг баррель нефтийн үнэ 40 ам.доллараас дээш болсон үед нүүрсийг шингэрүүлж түлш бий болгоход ашиглах нь эдийн засгийн хувьд ашигтай гэж эдийн засагчид үздэг.

Хятад улс импортын нефтнээс хамаарах хамаарлаа багасгахын тулд нүүрснээс түлш, шатахуун үйлдвэрлэдэг. 2008 оны сүүл, 2009 оны эхээр газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр огцом өссөнтэй холбоотойгоор Хятадад нүүрснээс түлш үйлдвэрлэх үйлдвэрлэл огцом хөгжсөн. Харин газрын тосны үнэ буурсан үед нүүрснээс түлш үйлдвэрлэхээ зогсоож, түүхий нефть худалдаж авах нь илүү дээр гэж улс орнууд үздэг. Нүүрсний эрчим хүч ялгаруулах чадлыг киловатт-цагаар хэмждэг. “Thermodynamic” буюу дулааны эрчим хүчний үйлдвэрүүдийн нүүрсийг цахилгаан болгох ашигт ажиллагааны коэфициент ерөнхийдөө 30 орчим хувь байдаг. Энэ үзүүлэлтийг ашиглан физикийн томъёогоор тооцвол нэг кг нүүрснээс хоёр кв/цаг эрчим хүч ялгаруулдаг гэсэн хариу гарах болно. Үүнийг өдөр тутмын хэрэглээнд шилжүүлж илэрхийлбэл: 100 ваттын лампыг бүтэн жил өдөр шөнөгүй тасралтгүй асаахын тулд жилд 438 кг нүүрс хэрэгтэй гэсэн үг юм.

НӨӨЦ. 2006 онд хийсэн судалгаагаар дэлхийн нүүрсний нөөцийг 930 тэрбум тонн гэж АНУ-ын Эрчим хүчний департамент тогтоож байсан. Одоогийн хэрэглээний төвшнөөр байгаа нөөцөө ашиглавал одоо мэдэгдэж байгаа дэлхийн нүүрсний нөөцийг хүн төрөлхтөн 132 жил хэрэглэх боломжтой. Гэвч хэрвээ нүүрсний хэрэгцээ жил бүр ойролцоогоор 2.5 хувиар нэмэгдэнэ гэж үзвэл энэ нөөцийг хүн төрөлхтөн 56 жил л хэрэглэх болно.

Нүүрсний нөөцөөрөө дэлхийд эхний тавд багтаж буй улсууд:
1. АНУ 246 тэрбум тонн нүүрсний батлагдсан нөөцтэй.
2. Орос 157 тэрбум тонн
3. БНХАУ 114 тэрбум тонн
4. Энэтхэг 92 тэрбум тонн
5.Австрали 72 тэрбум тонн нүүрсний нөөцтэй байна.
Нүүрс олборлолтоор Хятад, АНУ, Европын холбоо, Энэтхэг, Австрали, Орос, Өмнөд Африк, Индонез, Герман, Польш гэсэн улсууд эхний аравт жагсаж байна. Харин нүүрсний дэлхийн импортын 20 хувийг Япон, 10 хувийг Өмнөд Солонгос, 6.7 хувийг Энэтхэг, 6.7 хувийг Тайвань, 5.7 хувийг Герман худалдаж авч байна.
ҮНЭ ХАНШ:Нэг тонн кокс /coking/ АНУ-ын зах зээл дээр 2007 оны таван сард 100 ам. доллар шүргэж байсан бол 2008 оны арваннэгдүгээр сард  180 ам.доллар хүрснээ 2009 оны зургадугаар сард 120 ам.доллар болж буурсан. 2008 оны нэгдүгээр сард 160 орчим ам.доллар болж өссөн бөгөөд түүнээс хойш буурсаар сүүлийн нэг сарын байдлаар Нью-Йоркийн арилжаан дээр нэг тонн коксжих нүүрсний үнэ 70 орчим ам.доллар дээр хэлбэлзэж байна.

Т.Ариунсанаа

http://economy.news.mn/content/11911.shtml

 

 

1629 уншигдсанМэдээг хэвлэх

Фото альбом

Shiliin bogdoos naran mandah agshin
Бусад...
Эрдсүүд
Chalcedony - Хальцедон
Calcite - Кальцит
Dolomite - Доломит
Andalusite - Анделузит
Glaucophane - Глаукофан
Kyanite - Кианит
Pumpellyite - Пумпеллит
Serpentine - Серпентинит
Бусад...
Чулуулгууд
Rhyolite - Риолит
Basalt - Базальт
Andesite- Андезит
Dolostone - Долостоне
Аркоз элсэн чулуу
Carbonatite – Карбонатит
Websterite - Bебстерит
Tuff - Туфф
Бусад...
Тайлбар толь
Granulite – Гранулит
Granular snow – Мөхлөгт цас
Granitization – Боржинжилт
Granite – Боржин
Graded bedding – Ялгарсан үелэл
Graben – Грабен
Gneiss – Гнейс
Glassiness
Бусад...
Хамгийн хамгийн

Дэлхийн хамгийн том нуур

Дэлхийн хамгийн өндөр хүрхрээ

Дэлхийн хамгийн том цөл

Дэлхий дээрхи хамгийн өндөр уулс

Дэлхийн хамгийн гүн нуур

Далайн хамгийн гүн хэсэг

Хамгийн жижиг гариг илрүүлжээ

Дэлхийн хамгийн эртний алмаз олдлоо

 

 

www.geology.com