 Манлайлагч Геологи ТББ нь МУИС-ийн 70-н жилийн ойн хүрээнд Профессор, Доктор Я.Болд багшийн нэрэмжит Геологийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын “Геологийн улсын IV багийн олимпиадыг 2012.04.21 нд амжилттай зохион байгууллаа.
Олимпиадад МУИС, ШУТИС, Газарчин дээд сургууль, МҮДС, Дархан Технологийн дээд сургуулийн нийт 15 багийн 60 оюутан мэдлэг чадвараа сорин өрсөлдлөө.
Олимпиадын үе шатууд
Эхний үе шат: Нийт багуудад зохион байгуулагчдын зүгээс тест өгөх ба тестийн агуулга нь геологийн ерөнхий мэдлэгийг шалгасан байх юм.Үүнд: Ерөнхий геологи, Минералоги, Петрографи, Структур геологи, Түүхэн геологи, Ашигт малтмалын геологи ба эрэл хайгуул, Геотектоник гэх мэт.
Хоёрдугаар үе шат: Баг тус бүрээс онолын асуулт асуух ба уг асуултыг багаар ярилцаад багийн ахлагч хариулна.
Гуравдугаар үе шат: Баг тус бүрд чулуулаг өгөх ба уг чулуулгийг багаар ярилцан хээрийн тодорхойлолт хийх юм.Үүнд: Кернийн дээж, ордын дээж, энгийн дээж.
Дөрөвдүгээр үе шат: Мэргэжлийн гадаад хэлний түвшин шалгах
Тавдугаар үе шат: Гранпри шагналын эзэн тодруулах
Багууд геологийн мэргэжилтэй холбогдсон мэндчилгээ, урлагийн үзүүлбэр үзүүлнэ. /Шүлэг, дуу, найраглал гэх мэт/ 3-5 минут.
Шүүгчдийн зөвлөл: Ерөнхий шүүгчээр МУИС-н геологийн тэнхимийн эрхлэгч Проф.Б.Бат, ЭБЭХЯ-ны геологийн албаны мэргэжилтэн С.Санчигдорж, QGX ХХК-н ахлах геологи Ж.Пүрэвсүрэн, ШУТИС-н докторант С.Хишигсүрэн Газарчин дээд сургуулийн доктор.Л.Дашдаваа гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй шүүн явууллаа.
Багийн нийт оноогоор
ШУТИС-н Нозоми баг 1-р байр
МУИС Хайгуулчид баг 2-р байр
МУИС Армистронгит 3-р байр
Шилдгийн шилдэг гранпри шагналын эзнээр МУИС-н геологийн 3р ангийн оюутан Б.Энэрэл шалгарлаа.
Олимпиадад маань ЭБЭХЯ, АМГ, МГХ, АГХ, ҮГХ, QGX ХХК гэх мэт олон зочид төлөөлөгчид ирж үгээ хэлж хөндлөнгийн шүүгчээр оролцлоо.
Мөн биднийг ивээн тэтгэсэн: Монголын геологийн холбоо, QGX ХХК, МҮГХ-ний хамт олондоо чин сэтгэлээсээ баярлаж талархсанаа зохион байгуулагчдын зүгээс болон, нийт оролцогчдынхоо өмнөөс илэрхийлье.
Шилдгийн шилдэг грандри шагналын эзэн МУИС-н геологийн 3р ангийн оюутан Б.Энэрэл
1-р байр ШУТИС Нозоми баг
2-р байр МУИС Хайгуулчид баг
3-р байр МУИС- Армистронгит баг
Геологийн Улсын багийн олимпиад-4
Нийт оролцсон оюутнууддаа цаашдын их үйлсэд нь дээдийн дээд амжилтыг хүсэе.
Бид ирээдүйн геологичдын төлөө
Мэдээ бэлтгэсэн: Н.Бямбадорж
Бидэнтэй холбогдох утас: 99770189, 99626877
|