Ёо-Ичи МОТОЁОШИ
Японы Үндэсний Туйл Судлалын Хүрээлэн
motoyosi@nipr.ac.jp
Японы Антарктид Судлалын Экспедици /ЯАСЭ/ анх 1957 онд өмнөт туйлын судалгааг хийснээр Японы геологчид Антарктидийн зүүн хэсэгт геологийн судалгааг хийж мөсөөр хучигдсан талбайн доор хувирмал болон интрузив чулуулаг тархсан болохыг тогтоож тэдгээрийг литологи, метаморфизмын зэрэг ба геохронологийн онцлогоор нь Лытзоу-Холм, Яамато-Белжика, Баруун Рейнэр ба Рэйнэр гэсэн бүрдлүүдэд ялгасан.
Туйл Судлалын Азийн Чуулганы геологийн баг нь Лытзоу-Холм бүрдлийн судалгааг зонхилон хийх бөгөөд энэхүү бүрдэл нь амфиболитийн болон гранулитын фацийн метаморфизмд орсон чулуулгаас тогтдог. Чулуулаг бүрдүүлэгч эрдэсийн химийн найрлагаар тооцоолж эдгээр чулуулаг нь Р>10 кбар даралт, Т>1000oC температурт буюу хэт өндөр температурын метаморфизмд орсон болохыг тогтоосон байдаг. Геохронологийн судалгааг Rb-Sr, K-Ar, Sm-Nd, мөн SHRIMP багажаар цирконы U-Pb зэрэг олон аргаар хийснээр нас нь 550-520 сая жил буюу Пан-Африкийн орогений үе шаттай ижил настай байна.
Туйл Судлалын Азийн Чуулганы геологийн багд орсон геологч нь Лытзоу-Холм бүрдлийн тодорхой хэсгийг сонгон авч нарийвчилсан зураглал болон судалгаа шинжилгээний ажлуудыг хийх юм. Хээрийн судалгааны ажил 1 сар орчим үргэлжлэх бөгөөд (2014 оны 12-р сараас 2015 оны 1-р сар хүртэл) ихэнхдээ нисдэг тэргээр геологийн гарш дээр очиж судалгааг хийх юм.
Туйл Судлалын Азийн Чуулганы геологийн баг нь олон улсын залуу судлаачдыг нэгтгэх туйл судлалын үйл ажиллагааг өргөжүүлэх зорилготойгоос гадна өөрсдийн судалгаа, шинжилгээний үйл ажиллагаанд Азийн орнуудын залуу судлаачдын үүрэг нөлөөг өргөжүүлэхээр зорьж байгаа юм.
Энэхүү багт орж ажилласнаар та өөрийн судалгааг олон улсын хэмжээнд хүргэж өргөтгөхөөс гадна Монголын геологийн нэр алдрыг өмнөт туйлд хүргэх ховорхон боломж гарч байгаа юм.
Ингээд 35 хүртэлх насны магистр цолтой англи хэлний тодорхой мэдлэгтэй геологч залуусыг энэхүү туйл судлалын олон улсын экспедицид оролцохыг уриалж байна.
Хавсралтанд байгаа өргөдлийг үнэн зөв бөглөөд ШУТИС, ГГТС-ийн Ашигт малтмалын эрэл хайгуулын багийн тэргүүлэх профессор С.Жаргаланд 12-р сарын 1-нээс өмнө авчирч өгнө үү?
2012 оны 12-р сарын эхний долоо хоногт Японы Туйл Судлалын Үндэсний Хүрээлэнгийн ГеоСудлалын багийн профессор МотоЁоши Ёо-Ичи болон Кьюшү Их Сургуулийн профессор Осанай Ясухито нар ирж ярилцлага авч нэг залуу судлаачийг сонгож авах болно.
Холбогдох хаяг: ШУТИС-ийн Төв байр ГГТС-ийн 230 тоот өрөө
Е-шуудан: jrgln_s@yahoo.com; Утас: 99239467
Өрөгдөлийг маягтыг PDF болон MS Word форматаар татаж авна уу. |